Дэлхийн хамгийн алдартай, өндөр үнэ хүрсэн Bliss нэртэй энэ зургийг мэргэжлийн гэрэл зурагчин Чарльз О Рир 1996 онд авчээ. Зураг дээр дүрслэгдсэн газар нь Калифорни мужийн Напа каунти хэмээх газар юм. Урьд цагт дарсны хөндий гэж нэрлэдэг байсан энэ газрын зургийг Чарльз анх "National Geographic" сэтгүүлийн захиалгаар 1979 оны тавдугаар сард авч байжээ.
Тухайн үед энэ хөндий нэлдээ усан үзмийн тариалан байсныг энэ зургаас харж болно. Тэрбээр газарзүйн сэдвээр бичдэг бөгөөд энэ сэтгүүлд 25 жил ажилласан байна. Хожим Ч.О'Рир Билл Гейтсийн тэргүүлдэг хүмүүнлэгийн сангийн бүрэлдэхүүнд багтдаг Сorbis студиин захиалгаар ажилладаг болоод байх үедээ, 1996 онд Напа каунтид дахин очиж зургийг нь авсан нь одоо таны компьютерийн дэлгэцнээс байнга хардаг тэр зураг юм.
Энэ үед хөндий усан үзмийн тариалангүй болж нүцгэрсэн байв. Гэтэл энэ зургийг нь Майкрософт компани 200 сая ам.доллараар худалдаж аваад "Луна" гэж нэрлэн Windows ХР программынхаа нүүр царай болгох нь тэр. Энэ тоо одоо хүртэл гэрэл зурганд өгсөн хамгийн өндөр үнэ хэвээр байна. Бүтээлээ хамгийн өндөр үнээр зарж чадсан авъяаслаг зурагчин Чарльз 0'Рир нь Наполеоныг хорьж байсан гэдгээрээ алдаршсан
Гэгээн Елена арлын уугуул оршин суугч бөгөөд "National Geographic" сэтгүүл, гэрэл зургийн HighTurn студид ажиллаж байв. Тэрбээр одоо ч шилдэг бүтээлүүдээ туурвисаар явна.
Have you ever thought what is this picture, where does it come from and other details? This is a photograph of a landscape in Sonoma County, California, from which the famous Bliss image, used as the default computer wallpaper on Windows XP, was produced. The photograph was taken by the professional photographer Charles O’Rear. Inside you’ll find the Bliss image to compare with, the same view shot 10 years later and a photo by the Swiss artist who managed to find a view post factum, which looks even more like the Bliss image!
Here's the original Image:
You can see the original landscae in Sonoma County, California on Google Maps
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment