Оршил. Ногоо ба диплом
Хүнсний ногоог хавар тариалаад, намар хураадаг бол дээд (дэд?) боловсролын дипломыг намар тариад хаврын хаварт хураадаг онцлогтой. Ногоо тэр намраа л ургацаа өгдөг бол зарим дипломын суулгац хэдэн жил өнжих, ерөөсөө ургац өгөхгүй дуусах нь ч бий. Манай тамирчдын дунд “медалийн оосроос атгаад алдсан” хүн дүүрэн байдаг бол иргэдийн дунд “дипломын хавтаснаас чимхээд алдсан” нөхөд бишгүй байдаг нь үүний жишээ. Хүнсний ногоог яаж ийгээд идчихдэг бол дипломыг яагаад ч идэж болохгүй тул жаазанд хийж хадгалахаас өөр замгүй. Эзнээ насаар нь тэжээдэг диплом байхад шор долоолгохгүй байсаар турж үхүүлэх диплом ч бас байна. Хүнсний ногоо өтөх аюултай байхад ихэнх диплом дотор өт ч амь зуух шимгүй байх нь бий. Их ногоотой хүн сайхан амьдрах нь тодорхой байдаг, харин олон дипломтой атлаа идэх ногоогүй хүн бишгүй бий. Диплом нь хүнсний ногоо шиг муудахгүй сайн талтай боловч ямар ч сайхан жаазанд хийлээ гээд сайжралыг олох нигуургүй сул талтай. Ингээд бодоход хүмүүс “Диплом бол сайхан амьдрахад хэрэг болдоггүй. Гэхдээ дипломтай амьдрах сайхан” гэж үздэг ажээ.