Friday, April 8, 2011

Шинэ Монгол бүрэн дунд сургууль ЦАХИМ СУРГУУЛЬ боллоо

Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь хүний хөгжилдөө оршдог. Хүнээ, иргэнээ хөгжүүлээд асар хурдацтай хөгжсөн олон орны жишээ бий. Хүнээ хөгжүүлэхийн тулд боловсролын системээ шинэчилж чанартай боловсрол олгох, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын орчинд сургах зайлшгүй шаардлагатай.

Тэгвэл өнөөдөр мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани “Бизнесийн зөвлөх үйлчилгээ-Монгол” хөтөлбөрийн санхүүжилтээр Шинэ Монгол бүрэн дунд сургуульд орчин үеийн дэвшилтэт технологи болох “eSchool 2.0” Ерөнхий боловсролын нэгдсэн удирдлагын системийг 32 сая төгрөгөөр амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр Шинэ монгол сургууль Монголын боловсролын тогтолцоонд шинэлэг чиг хандлага, дэлхийн стандартад нийцэхүйц сургалтын орчин, дэлхийн иргэнийг бэлтгэх сургуулиудын нэг болж байна.
Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын дэвшилтэт системийг Монголдоо нэвтрүүлэх, дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулж буй М-Си-Эс Электроникс компани 3 жилийн өмнөөс энэхүү системийн програмчлал дээр ажиллаж, амжилттай туршин хөгжүүлж байгаа ба одоогийн байдлаар Улсын тэргүүний Лаборатори 1-р сургууль, Гурван тамир сургууль, Дархан-Уул аймгийн Од цогцолбор сургууль, Орхон аймгийн “Эрдэнэт” цогцолбор сургууль, Логарифм сургууль, Шинэ Монгол сургууль гэх мэт хот, хөдөөгийн нийт 12 сургуульд амжилттай нэвтрүүлээд байна.
“eSchool 2.0” удирдлагын цахим систем нь ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системчлэн хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг олгох мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн систем юм.
Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн удирдлага, багш нар манай энэхүү нэгдсэн удирдлагын системийг сургуулийн дотоод үйл ажиллагааг ил тод болгох, түүнд зарцуулах цаг хугацаа болон зардлыг бууруулж удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхийн хоорондын харилцааг сайжруулах, илүү тодорхой болгох ач холбогдолтой болсны зэрэгцээ, боловсролын салбарт мэдээллийн технологийн тусламжтайгаар ахиц дэвшил гаргах боломжийг бүрдүүллээ хэмээн дүгнэж буйгаа хэлсэн юм.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл