Monday, December 3, 2012

Цахим сургалт - төсөл дэвшил авчирлаа

“Цахим сургалт” төсөл бидний мэдэх бусад төсөл хөтөлбөрүүдээс үнэхээр өөр байлаа” гэж багш нар ярьж байлаа. Учир нь ерөнхий боловсролын сургуулиудад олон улсын байгууллага, томоохон аж ахуйн нэгжүүдээс олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан ч багш нарыг ажлын байран дээр нь хөгжүүлсэн “Цахим сургалт” шиг тусгайлсан сургалт явагдаж байгаагүй аж. Цахим сургалт буюу E–Learning гэдэг нь сүлжээний технологийг ашиглан аливаа мэдээллийг бусдад хүргэх, сонгох, удирдах, засварлах боломжийг бүрдүүлсэн интернэтэд суурилсан сургалт юм. Давуу тал нь тогтсон хүгацаанд нэг л удаа заадаг танхимын сургалтыг удаан ойлгодог, янз бүрийн шалтгаанаар хичээлдээ сууж амжаагүй сурагчид дахин авах боломж хомс байдаг бол цахим сургалт дуртай үедээ үзэж, хоцорсон хичээлээ нөхөх, дутуу ойлгосноо сурах боломжийг бүрдүүлж өгдөг. Мобиком корпораци Мобитэмүүлэл хөтөлбөрийн хүрээнд “Цахим сургалт” төслийг хэрэгжүүлэхдээ үр ашигтай удирдан явуулах гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулж, төсөл хэрэгжсэн сургууль тус бүрт сургагч багш нарыг бэлдэн, багшаас багшид, улмаар багшаас сурагч, эцэг эхчүүдэд гэсэн зарчмаар идэвхжүүлэн сургууль бүрээр сургалтын үр дүнг тайлагнуулж байлаа. Үүрэг хүлээлгэж, эргээд хариуцлага тооцож чадсан учраас төслийн үр дүн маш богино хугацаанд бодитоор харагдаж чадсан юм. 


2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилүүдэд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сургууль, улсын хэмжээнд нийт 29 сургуульд хэрэгжсэн “Цахим сургалт” төслийн дараа сонирхолтой үзүүлэлтүүдийг багш нар гаргаж байлаа. Төслийн хэрэгжүүлэгч 84-р сургууль дээр гэхэд л 3 жилийн дотор 63 байгууллага, 14 аймгаас 4110 хүн цахим сургалт төслийн талаар сургагч багш нартай уулзаж, хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. 

“Монгол Улсаа дэлхийн хөгжилтэй улс орнуудын нэгэн адил цэцэглүүлэн хөгжүүлэхийг Монгол хүн бүр хүсч тэмүүлдэг. Харин хөгжлийг хэрхэн авчрах ёстой вэ?” Энэ асуултыг 3 жилийн өмнө Мобиком корпораци ард түмний дунд тавьж байлаа. Компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийн тулд тэд Монгол орны хөгжилд чухал нөлөө үзүүлэх тодорхой нэг салбарыг сонгохоор шийдэж, ард иргэдийн дунд судалгаа явуулан “Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн салбарт түлхүү анхаарах ёстой” гэсэн шийдлийг олсон гэдэг. Харин Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн салбар юу вэ? гэсэн асуултанд хэрэглэгчдийн 94% нь боловсролын салбар гэж хариулжээ. Ийнхүү боловсролын салбарт Мобиком корпораци анхаарлаа хандуулж, хүүхэд залуучуудын боловсролд хувь нэмэр оруулахаар МобиТэмүүлэл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Мобикомыг Засгийн газраас хэрэгжүүлж буй "Үдийн цай" жишиг төслийг санаачилсан гэдгээр нь ард түмэн мэддэг байсан бол боловсролын салбарт шинэчлэл авчирч буй “Цахим сургалт” төслөөр нийгмийн хариуцлагаа тууштай хэрэгжүүлэгч гэдгээ дахин баталлаа.
Цахим сургалт төсөл ямар үр дүн авчрав? 
Төслийг үр дүнтэй болгох үүднээс хотын нэг дүүргийг сонгон цогцоор нь хэрэгжүүлсэн нь хамгийн зөв арга байлаа. Сурагчийн тоо, багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэргэшил, ур чадвар, хотоос алслагдмал байдал зэрэг олон шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлэгч компани болон БСШУЯ-ны холбогдох хүмүүстэй ярилцсаны эцэст Баянзүрх дүүргийг сонгожээ. “Цахим сургалт” төслийн нээлт 2010 оны 9 сарын 1-ний өдөр БЗД-ийн 19 сургуульд нэгэн зэрэг зохиогдож, БСШУЯ-ны сайд, Нийслэл, дүүргийн удирдлагууд, Мобиком корпораци болон групп компанийн удирдлагууд оролцон их ажлын гараа эхэлсэн талаар сонин телевизээр гарч байсныг энэ мөчид санаж байна. Төслийн нээлтийн талаар 60 гаруй минутын мэдээ, нэвтрүүлэг, 40 гаруй удаагийн сонин, вебийн мэдээлэл,  сурвалжлагаар олон нийтэд таниулсан нь үр дүнгээ өгч, төслийн талаар хүн бүр мэддэг болсон юм.

Баянзүрх дүүргийн 19 сургуульд цахим удирдлага, хяналт, сургалтын программыг нэвтрүүлж, сургууль бүрийг портал цахим хуудастай болгон, өндөр хурдны интернэт, компьютер, дотоод сүлжээ бүхий “Багш хөгжлийн танхим”-ыг ашиглалтанд оруулснаар багш нар ажлын байран дээр сурч хөгжин сургалтын болон сургуулийнхаа үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах боломжтой болж, зөвхөн 2010-2011 оны хичээлийн жилд гэхэд 1600 гаруй багш, 40 мянган сурагчид цахим хичээл 4219, цахим хэрэглэгдэхүүний  сан 6449, цахим шалгалтын сан 1358, цахим судалгааны сан 1194-ийг бүрдүүлж, багшийн ажлын бүтээмж нэмэгдсэн нь төсөл үр дүнтэй болсны нэгэн үзүүлэлт байсан юм.

Боловсролын байгууллагын удирдлагууд "Энэ төсөл хэрэгжсэнээр багшийн мэдлэг ур чадвар нэмэгдсэнээр барахгүй сурагч, сургалтын алба, сургууль, шат шатны боловсролын байгууллага, эцэг эх, олон нийтэд үр дүнгээ өгсөн олон талын ач холбогдолтой байлаа" гэж дүгнэсэн. Улс орныхоо ирээдүй, хойч үеийг бэлтгэж буй Ерөнхий боловсролын сургууль, багш нарт чиглэсэн,салбарын хөгжилд хүчтэй дэмжлэг өгөх энэ төслийг цаашид орон даяар хэрэгжүүлэх талаар БСШУЯ-наас судлахаар төлөвлөснөө ч мөн танилцуулж байлаа.

Төсөл 2011-2012 оны хичээлийн жилүүдэд хөдөө орон нутагт хэрэгжиж эхэллээ. Ньюком группийн санаачилгаар Говь-Алтай аймагт, дараа нь Дорноговь, Өмнөговь аймгуудад хэрэгжсэнээр зөвхөн Улаанбаатар төдийгүй хот хөдөөгийн 29 сургуульд “Багш хөгжлийн танхим”, портал веб сайт, цахим лабораториуд байгуулагдаж, үйл ажиллагааг нь тасалдалгүй явуулах интернэтийн холболтыг Мобикомын охин компани Мобинетээс хангаж байлаа. Дээрх гурван аймаг болон Баянзүрх дүүргийн засаг захиргаанаас уг төслийг өөрийн сургууль, нутаг дэвсгэрт хэрэгжүүлж байгаад талархаж, бусад дүүрэг, аймаг сумдаас төслийг өөрийн харьяаллын сургуулиудад хэрэгжүүлэх хүсэлтийг Мобиком корпорацид ирүүлсээр байгаа ажээ. 

“Цахим сургалт”-ыг Мобиком корпораци санаачилсан ч хэрэгжүүлэх ажилд маш олон аж ахуйн нэгж хамтарчээ. Энэ төсөл хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллавал ямар үр дүнд хүрэхийг харуулсан томоохон загвар болсон бөгөөд тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах, сургалт явуулах чиглэлээр Ньюком групп, Мобинет ХХК, BSB электроникс, Summit электроникс, МегаСтор ХХК, “My Tech” компани, Вега экспресс ХХК, хэрэгжүүлэгчээр Нийслэлийн 84-р сургууль, оролцогчоор Баянзүрх дүүргийн 19 сургууль, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сургууль ажиллаж, 2 жилийн хугацаанд хот хөдөөгийн 29 сургууль, 2700 гаруй багш, 70000 гаруй сурагчдыг хамруулжээ. 

“Цахим сургалт” хэрэгжсэнээр багш, сурагчдын IT буюу интернэт, мэдээллийн технологийн мэдлэг сайжирч, сурагчдад хүрч буй хичээл сонирхолтой болж, багш, сурагчид, эцэг эхчүүд мэдээллээ хуваалцаж, сургалтын үр дүн нэмэгдэж байсан юм. Энэ бол боловсролын салбарт богино хугацаанд бодитоор мэдрэгдсэн ахиц, шинэ дэвшил байлаа.
Төсөл хэрэгжихээс өмнө
Төсөл хэрэгжсэний дараа
Багшийн хичээлийн цаг ашиглалт хяналтгүй
Багш нарын идэвх сайжирч, цаг ашиглалт 2 дахин нэмэгдсэн
Багшийн сурч боловсрол, өөрийгөө хөгжүүлэх цаг зав, боломж хязгаарлагдмал
Багш нар ур чадвараа дээшлүүлж, судалгааны ажил, цахим хичээлүүд бэлтгэн, блогтой болсноор сурагчидтай харилцах, мэдлэг олгох үйл ажиллагаанд дэвшил гарсан
Багш нарт өөрсдийн гэсэн өрөө, танхим хомс
Багш хөгжлийн танхимыг 10-15иж бүрэн компьютер, проектор, дотоод сүлжээгээр тоноглон байгуулж өгсөн.
Багш, сурагчдын компьютер, мэдээллийн технологийн мэдлэг 26%
Багш, сурагчдын мэдээллийн технологийн мэдлэг 80%-100%
Нийт багш нарын 8% нь компьютертой
Нийт багш нарын 60 гаруй хувь нь компьютертэй болов.
Сургуулийн интернэтийн хэрэглээ хязгаарлагдмал
Цахим удирдлага, хяналт, сургалтын програмыгнэвтрүүлж, интернэтээр хангав
Сурагчид зайны болон давтан сургалт авах боломж бага
Портал цахим хуудсыг бүтээж,зайн болон нөхөн сургалтыг амжилттай явуулав.
Хичээл, сургалтууд нэгэн хэвийн, уйтгартай хэв маягаар явагддаг
Хичээл, сургалтуудад програм хангамж ашигласнаар амьд, сонирхолтой болсон.
Хичээлийн хэрэглэгдэхүүн, сургалтын материалаар дутмаг
Цахим мэдээллийн санг бүрдүүлж, цаасгүй технологи ашигласнаар зардал мөнгө хэмнэгдсэн
Багш нар сурагчдын эцэг эхчүүдтэй харилцаа холбоо бага
Эцэг эхчүүдэд хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн талаар мэдээллийг онлайнаар авах боломж бүрдсэн.

“Цахим сургалт” дараах үр дүнг авчирчээ.
  
Сургуулийн хувьд: 
  • Багш, сурагч, сургалтын нэгдсэн мэдээллийн сантай болсон
  • Сургалттай холбоотой судалгааг онлайнаар авах, ил тод шударга үнэлэх зарчмыг нэвтрүүлэв.
  • Цаасгүй технологи ашиглан зардал мөнгө хэмнэв.
  • Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулав.
  • Бүх мэдээллийг электрон хэлбэрээр хадгалах, хянах баазыг бүрдүүлсэн.
  • Мэдээ тайланг нэгтгэх,  дүгнэх, удирдах байгууллагад шуурхай хүргэх 
  • Сургуулийн үйл ажиллагаанд иргэд, эцэг эхийн бүтээлч оролцоо нэмэгдсэн.
Багш нарт:
  • Сургалтандаа мэдээллийн технологийн шинэчлэлийг ашиглах болов.
  • Багшийн заах аргын ур  чадвар өсөн нэмэгдсэн.
  • Сурагчдын сурлагын амжилтанд дүн шинжилгээ хийн, харьцуулах 
  • Судалгааг сурагч болон эцэг эхээс онлайнаар авч эхэлсэн.
Сурагчдад:
  • Онлайн хичээлийг гүнзгийрүүлэн бие даан судалж, хоцорсон хичээлээ нөхөх
  • Сурлагын болон хувийн нууцлал хангагдсан.
  • Багш, сургалтын менежерээс онлайнаар зөвлөгөө авах боломжтой болов.
  • Сургалтын  хөтөлбөр агуулга, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар,чадамжаа мэдэх, даалгавар  бие даан гүйцэтгэх, мэдлэгийн түвшингээ тогтоолгох,  хичээл тус бүрээр өөрийн үнэлэмж чансааг мэдрэх боломжтой болов.
  • Мэдээллийн технологийн мэдлэг эрс сайжирсан.
  • Цахим сүлжээг ашиглах чадвар нэмэгдэв.
Эцэг эхчүүдэд:
  • Хүүхдийнхээ хичээл сургалт сургуулийн үйл ажиллгаатай цаг хугацаанд нь танилцах, мэдээлэл авах боломжтой болсон.
  • Багш нар болон сургалтын менежертэй онлайнаар харилцах боломж бүрдсэн.
  • Сургууль дээр болж буй үйл явц, сургалтын талаар байнгын мэдээлэлтэй болов.
Моби тэмүүлэл хөтөлбөрийн үр дүн ийхүү төлөвлөснөөс хавьгүй үр дүнтэй хэрэгжжээ. Энэ бол Боловсролын салбарт сайн бүтээгдэхүүн, сайн үр дүн гарч байгаагийн илрэл бөгөөд сайн багш нараар бэлтгэгдсэн сайн сурагчид Монголын ирээдүйг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл