Манайд төр нэгэнт дампуурсан тул бидэнд улс орноо хөгжүүлэх цэгцтэй бодлого гэж байхгүй. Төрийн дампуурал байнга л “шилжилт, шинэчлэл” нэрийн дор явагддаг тул муу муухай нь тийм ч ил харагддаггүй юм. Харин боловсролын салбарт энэ дампуурлыг мэддэг, мэдэрдэг хүн тун цөөн. Ихэнх нь огт мэдэхгүй, мэдээд ч нэмэргүй бүр мэдэхийг ч хүсэхгүй нь олон. Харснаа хараагүй юм шиг, мэдсэнээ мэдээгүй юм шиг явахгүй юмсан гэж бодоод би Монголын боловсролд хамтран ажилласан гэх үү дээ, зургаан сайдын талаар бичмээр санагдлаа. Сайд нарын тухай ярихаасаа өмнө 90 оноос Монголын боловсролд хандивлагч нэртэй гадаадын банк, санхүүгийн олон байгууллага хачиг мэт наалдан, “хамтран ажиллах” нэрээр ядуу орнуудаас мөнгө хүүлдэг ажлаа манайд бас эхлүүлснийг дурдъя.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
6 years ago
