Monday, May 30, 2011

Номын сангийн онлайн систем, Цахим уншлага үйлчилгээ

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь “Номын сангийн онлайн систем, Цахим уншлага үйлчилгээ”-г үйлчилгээндээ нэвтрүүлж, эхлүүллээ.
Номын сангийн үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжтай байдлыг дээшлүүлэх, номын сангаар үйлчлүүлж буй уншигч, иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор 2010 оны 12 сараас эхлэн 6 сарын хугацаанд 31500 ам долларын дээрх төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Тус номын санд 2009 оны 10 сараас ажилласан КОЙКА олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн, номын санч Шинэ Хэ Ён-ны санаачлага, оролцоотойгоор уг төслийг боловсруулж, КОЙКА байгууллагаас 22000 доллар, бусад эх үүсвэрээс үлдсэн санхүүжилтийг авч, Монголын Номын сангуудын консорциумын мэргэжил арга зүйн туслалцаатайгаар энэхүү төсөл амжилттай боллоо.
Төслийн хүрээнд номын сангийн бүртгэл, үйлчилгээний Windows суурьтай хуучин системийн өгөгдлийн санг Интернэт суурьтай, юникод дэмждэг, онлайн системд MARC21 стандартыг баримтлан хөрвүүлснээр номын сангийн үйлчилгээний онлайн систем ашиглалтанд орсон. Үүнтэй холбоотойгоор шаардагдсан сервер, хамгаалалтын тоног төхөөрөмжүүдийг худалдан авч суурилуулж, тохирууллаа. Номын сангийн үйлчилгээний онлайн систем Коха нь http://koha.pl.ub.gov.mn хаягаар ажиллаж эхэлсэн туршилтын 20 хоногийн хугацаанд Дэлхийн 30 гаруй улсаас 3600 орчим хэрэглэгч хандан ашиглаж байгаа нь үр дүнтэй ажил болж чадсаныг харуулж байна.
Мөн номын сангийн уншигчид зөвхөн цаасан ном, хэвлэл, мэдээллийн эх сурвалжийг ашиглах бус хэрэглэгч, иргэдийн мэдээллийн технологи ашиглан бие даан суралцах, мэдээлэл олж авах орчин нөхцлөөр хангахыг зорьж, Цахим уншлагын үйлчилгээг бага насны хүүхдэд зориулсан 2, цахим сонин хэвлэл, цахим мэдээлэл уншиж, ашиглахад зориулсан 16 компьютер, утасгүй сүлжээтэй үйлчилгээний орчинг бүрдүүлж чадлаа.
Цаашид мэдээллийг хүн бүрт тэгш эрхтэй, хүртээмжтэй хүргэх олон улсын нийтийн номын сангийн зарчмыг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллана.
Бэлтгэсэн:

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл