Windows XP орчинд бичигдсэн IIREM төслийн санхүүжилт. дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын 73-р сургуулийн физикийн багш Р.Чулуунцэцэгийн удирдлагаар бичигдсэн физикийн суурь боловсролын мэдлэг чадвар ба цогц чадамжийг төлөвшүүлэхэд туслах зорилготой энэхүү програм бүтээгджээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид бие даан хэрэглэх ба багш нар сургалтандаа ашиглах зориулттай бүтээгдсэн.
Сурагчид тухайн сэдвийн агуулга, туршилт, өөрийгөө сорих тест, үнэлэх тестүүдийг дэс дараалан үзэхэд стандартын шаардлага хангасан цогц чадамж төлөвшиж байхаар зориулагдан хийгджээ.
Багш өөрийн заах арга зүйд тохируулан материалыг ашиглах бололцоотой болжээ. Гол нь туршилт хэсгийг багш хичээлдээ үзүүлэх туршлага, лабораторийн ажил хэлбэрээр шууд ашиглах зориулалттай байна. Мөн үнэлэх тест хэсэгт багш сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэхдээ боловсруулсан тестээ програм уруу татан оруулж ажиллахаар бүтээжээ. Энэ хэсгийг багш зөвхөн энэ бүлэг биш бусад бүлэг, сэдвийн хичээлийн үнэлгээнд ашиглах боломжтой. Гэхдээ оруулах тестийн хэлбэржүүлэлт нь тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал болжээ.
Гэрэл ба Бодисын Харилцан Үйлчлэл бүлгийн хүрээнд үзэх шинэ хичээлийг Гэрлийн ойлт, Хавтгай толь, Бөмбөлөг толь, Гэрлийн хугарал, Бүрэн ойлт, Гурвалжин призм, Нимгэн линз, Оптик багаж, Өнгө гэсэн 9 сэдэвт хувааж, сэдэв бүрийг Агуулга, Туршилт, Өөрийгөө сорих тест, Үнэлэх тест гэсэн 4 хэсгээр үзэж судлах боломжтой байна.
9 сэдвээс аль нэг нь л идэвхжинэ. Энэ үед Агуулга, Туршилт, Өөрийгөө сорих тест, Үнэлэх тест 4-ийн аль нэгийг сонгоход дэлгэцнээ тухайн сэдвийн сонгосон зүйл гарч ирж байна аа.
ЕБС-д сургалтын хэрэгцээнд
эндээс татаж авч ашиглаж болно.
Гэрэл : 5.07 MB (5,318,988 bytes) Tuesday, May 30, 2006, 12:21:40 PM
No comments:
Post a Comment