Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс энэ сарын 19-ний өдөр Бразилид амарч байгаад хөөгдөн явжээ. Гейтсийн хамт түүний хэдэн найз нар мөн тэндээс явсан байна. Тэднийг Риу-Негру голоор явж байхад нь саатуулжээ. Хөлөг онгоцны баг нь ажиллах зөвшөөрөл аваагүй хүмүүс байсан гэнэ.
Билл Гейтс, найзуудын хамт жуулчны визээр Бразилид ирсэн нь бичиг баримтын хувьд асуудалгүй байсан юм. Харин тэднийг хууль бус цагаачдын ажлын хүчийг ашигласан гээд хууль хяналтынхан торгож, гурав хоногийн дотор Бразилиас гарч явах шаардлага өгсөн байна.
No comments:
Post a Comment