Saturday, October 9, 2010

Яамны үйл ажиллагааны тайлан 2004

Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны зээл, Вьетнам улсын Засгийн газар, Далайн орнуудтай хамтран ажиллах Монголын нийгэмлэг, Сакура төсөл зэрэг хандивлагчдын тусламжаар 1319 компьютерийг ерөнхий боловсролын 330 сургуульд тус тус нийлүүлснээр бүрэн дунд сургуулиудыг компьютержүүлэх 2004 оны зорилт биелэгдлээ

Компьютерийн хангалтыг сүүлийн 4 жилийн байдлаар үзүүлбэл:

Мөн их, дээд сургууль, соёл, урлаг, шинжлэх ухааны байгууллагад 71.4 сая төгрөгийн өртөг бүхий 58 компьютер,принтер, 8 хувилагч машин, Боловсролын их сургуульд 8.4 сая төгрөгийн өртөг бүхий албан тасалгааны тавилга, Архангай аймгийн Их тамир сумын Мал аж ахуйн хүрээлэнгийн судалгааны ажилд зориулж 784.0 мянган төгрөгийн усны насос олголоо.

Дээрх судалгаанаас үзэхэд 2001 оноос ЕБС-д нийлүүлсэн компьютерийн тоо, түүнд зарцуулсан өртөг жил бүр нэмэгдэж, 8, 10 жилийн сургуулийг үндсэнд нь компьютерийн кабинеттэй болгосон нь мэдээлэл зүйн хичээлийг явуулах нөхцлийг бүрдүүллээ.


ЕБС-иудыг компьютержүүлж, интернетийн сүлжээнд холбоход 231.8 мян. ам. долларын өртөг бүхий төсөл боловсруулж БНСУ-ын “Койка” байгууллагад хүргүүлсний дүнд уг байгууллагаас 25 иж бүрдэл бүхий компьютерийг нийлүүллээ.

ЕБС-ийн компьютерийн тоог нэмэгдүүлэх, төрийн өмчийн цэцэрлэг, бүх шатны сургуулийг интернетэд холбоход 2005 онд шаардагдах тооцоог хийж, үндэслэлийн хамт боловсруулж Сангийн яаманд хүргүүлэв.

2004 оны байдлаар нэг компьютерт ногдох нийт сурагчийн тоо 130, нэг компьютерт ногдох 8-10 дугаар ангийн сурагчийн тоо 30-д хүрлээ. 2005 онд нэг компьютерт ногдох нийт сурагчийн тоог 84, нэг компьютерт ногдох 8-10 дугаар ангийн сурагчийн тоог 25 болгоход 2492 компьютер шаардлагатай байгаа тооцоо гарсан. Эдгээрийн 300 ширхэг компьютерийг тусламжаар, 1170-ыг зээлийн хөрөнгөөр, 1022-ыг улсын төсвийн хөрөнгөөр авахаар тооцов.

Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНСУ-ын Биеийн тамирын “Хоспин” сургуулиас ирүүлсэн 30 компьютерийг хүлээн авч 6 сургуульд олгосны зэрэгцээ Компьютерийн кабинет байгуулах тухай төсөл боловсруулж, Тайваны Боловсролын яаманд хүргүүлээд байна.

Улаанбаатар Ротари клубын Азийн талын төлөөлөгчдийг хүлээн авч ЕБС-ийг компьютержүүлэн мэдээллийн сүлжээнд холбох талаар цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, компьютерийн кабинетгүй сургуулиудыг компьютержүүлэхэд туслалцаа үзүүлж буйд талархаж Монгол Улсын Боловсролын салбарт “Хөрөнгө оруулагч өргөмжлөл” олголоо.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хууль”-ийн хэрэгжилтийг 2003 оны байдлаар сурах бичиг, нийгмийн эмзэг бүлэг болон 4 ба түүнээс дээш хүүхэд нь ЕБС-д зэрэг суралцдаг өрхийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл нийлүүлэлт болон сурах бичиг, тоног төхөөрөмжийн тендерийн ажиллагааг Үндэсний Аудитын газраас шалгав. Шалгалтаар хууль зөрчсөн тодорхой зөрчил илрээгүй болно.

2004 онд худалдан авсан тоног төхөөрөмжийн гүйцэтгэлийн тооцоог Санхүү, эдийн засгийн яамтай хийж гэрээний биелэлтийг хоёр тал дүгнэв.

Давхардсан тоогоор 58 байгууллагад буцалтгүй тусламжаар ирсэн 3.7 сая ам долларын, 423.0 мянган euro-гийн, 2.7 мянган швейцар франкын, 529.6 сая воннын, 11.6 сая иенийн, 107.9 мянган ваттын үнэ бүхий компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж, үр, бэлдмэл, ном, сурах бичгийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх арга хэмжээ авлаа.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл