Friday, January 21, 2011

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН 2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН 2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
Бүрэлдэхүүн хэсэг 1:
Нэг. Зөвлөх үйлчилгээний талаар
  "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн хүрээнд Зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулах ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Компаниудын тендерийн саналыг 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр БСШУЯ болон Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгчийн газар хүлээн авсан ба 4 компаниудын тендерийн саналаа ирүүлсэн. Уг тендерийн материалуудыг үнэлгээний хорооны гишүүдийг байлцуулан 2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр БСШУЯ-ны 401 тоот өрөөнд нээсэн ба тус хорооны гишүүд АХБ-ны үнэлгээний журмын дагуу үнэлгээг тус тусдаа хийсэн. Гишүүдийн үнэлсэн техникийн саналын үнэлгээг хийж дууссаны дараа оноонуудыг нэгтгэхэд:
  1. Cambridge Education - 846.38;
  2. CC International - 815;
  3. PROMAN SA - 756.18;
  4. E.Gen consultants - 641.13 тус тус оноотой байсан.
Үнэлгээний хорооны зарим гишүүд өөрчлөгдсөнтэй холбогдуулан БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалд өөрчлөлт орж, 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаар тушаалаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар БСШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Жигжид, гишүүдэд "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн Дэд захирал Ц.Эрдэнэбаяр, тус төслийн хяналт - үнэлгээний зохицуулагч Ц.Гэрэлтуяа нар орсон. 

2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр санхүүгийн саналыг үнэлгээний хорооны дарга Э. Долгион, нарийн бичиг Б.Жигжид, гишүүд Ц.Эрдэнэбаяр болон Ц.Гэрэлтуяа нар, Cambridge Education, CCI болон PROMAN SA компаниудыг төлөөлөн А.Одгэрэл, Г.Дөлгөөн болон Н.Энхтуяа нарыг байлцуулан нээсэн ба компаниуд дараах саналыг өгсөн. Үүнд: 

1.    Cambridge Education - 810.920 USD;

2.    CC International - 814.760 USD;

3.    PROMAN SA - 824.525 USD;

Төсөл хэрэгжүүлэх нэгжээс хүргүүлсэн үнэлгээний материал болон нэмэлт мэдээлэл дээр үндэслэн Азийн Хөгжлийн Банкнаас 2010 оны 5 дугаар сарын 5-нд Зөвлөх үйлчилгээний баг сонгох асуудлаар албан ёсны хариугаа ирүүлсэн. Үүнд:

  • Cambridge Education - 846 оноогоор нэгдүгээр байрт;  
  • CC International - 815 оноогоор хоёрдугаар байрт;
  • PROMAN SA - 756 оноогоор гуравдугаар байраар хүлээн зөвшөөрсөн албан бичгийн хүлээн авсан.


Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй "Боловсролын салбарын шинэчлэл" болон "Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх" төслүүдийн хүрээнд зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч байгууллагатай гэрээний хэлэлцээр хийж, гэрээ байгуулах үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг БСШУ-ны сайдын 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 262 тоот тушаалаар байгуулагдсан.

АХБ-наас ирүүлсэн зөвшөөрлийн дагуу Cambridge Education компанитай 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт АХБ-ны теле хурлын өрөөнд Кембридж Эдюкешний төлөөлөл болон БСШУЯ-ны ажлын хэсэгтэй хамтран гэрээний хэлэлцээрийг Кембридж Эдюкешнийг төлөөлөн Ж.Бямбацогт, MEC байгууллагын төлөөлөн Д.Золбаатар болон БСШУЯ-ны ажлын хэсгийн гишүүд болон Бангкок дахь АХБ-ны төв оффисоос Кембридж Эдюкешний төлөөлөл Марион Яанг нарыг байлцуулан гэрээний хэлэлцээрийг амжилттай хийлээ. 

Уг хэлэлцээрийн дараа АХБ-наас 2010 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд гарын үсэг зурах зөвшөөрлийг ирүүлсний дагуу "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг болох Кембридж Эдюкешнийг төлөөлөн Ж.Бямбацогт, БСШУЯ-ыг төлөөлөн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогт нар 2010 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажил эхэлсэн (PCSS-G05045 тоот дугаартай гэрээ).  

Гэрээ зурагдсанаас хойш Кембридж Эдюкешн компани эхлэлийн тайлангаа өгсөн ба БСШУЯ-ны холбогдох албаны хүмүүст танилцуулахаар өгсөн.

Сурах бичгийн түрээсийн системийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ:

2009 онд Сурах бичгийн түрээсийн системээр ажиллах зөвлөхийг сонгон шалгаруулсан ба эхний шатны ажил 2010 оны 5 дугаар сард дууссан. Уг ажлыг үргэлжлүүлэн туршилт хийх зорилгоор АХБ-наас санал болгосны дагуу олон улсын зөвлөх Винсент Бонтоу болон Тони Рийд нартай БСШУЯ 2010 оны 11 дүгээр сард гэрээ байгуулав.

Сурах бичгийн түрээсийн системээр ажиллах зөвлөх Винсент болон Тону Реед-ийн гэрээг байгуулав. Тус туршилтын ажилд Б.Уранчимэг 2010 оны 12 дугаар сарын 08-наас эхлэн дотоодын зөвлөхөөр ажиллахаар сонгогдоод байна.

Боловсролын төлөвлөлт, удирдлага, төсөв санхүү болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн асуудлаар:

Удирдлагын мэдээллийн тогтолцоо болон Мэдээллийн тогтолцоо, Мэдээллийн Харилцаа, Холбооны Технологийн асуудлаар БСШУЯ дээр байгуулагдах ажлын хэсгийг нэгтгэж байгуулах саналыг БСШУЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Р.Бат-Эрдэнэ өгсний дагуу "Боловсролын салбарын шинэчлэл" ба "Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх" төслүүдийн хүрээнд мэдээлэл, харилцаа, холбооны технологид суурилан боловсролын салбарын төлөвлөлт, удирдлага, төсөв, санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх бодлогыг боловсруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь БСШУ-ны сайдын 2010 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн 521 тоот тушаалаар батлагдсан ба дарга нь Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогт, гишүүдэд БСШУЯ-ны газар хэлтсийн төлөөлөл, холбогдох төрийн, төрийн бус болон олон улсын хандивлагч байгууллагуудын төлөөлөл бүхий нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар болоод байна. 

Мэдээлэл, харилцаа, холбооны технологид суурилан боловсролын салбарын төлөвлөлт, удирдлага, төсөв, санхүүжилтийн тогтолцоог сайжруулах чиглэлээр ажиллах ажлын хэсгийн зорилт ба ажлын удирдамжийг боловсруулж, БСШУЯ-ны Төслийн Зөвлөлдөх Хорооны хуралд танилцуулсан.

Кембридж Эдюкешний Мэдээллийн холбоо технологийн чиглэлээр ажиллах зөвлөхүүдтэй БСШУЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Р.Бат-Эрдэнэ 2010 оны 9 дүгээр сараас эхлэн сар бүр уулзаж, хийх ажлын чиглэл болон ажлын удирдамж дээр саналаа өгснөөс гадна энэ чиглэлээр ажиллах зөвлөхүүд ажлын уялдаа холбоогоо сайжруулах, мэдээлэл солилцох зорилгоор Баасан гараг бүрийн 10 цагаас БСШУЯ дээр уулзаж байхаар тохиролцсон нь ажлын уялдааг сайжруулах, мэдээллээ солилцоход ач тустай байна.

Боловсролын салбарт мэдээлэл, харилцаа, холбооны технологийг нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа зөвлөхүүд МХХТ-ийн одоогийн байдал, хэрэгцээ шаардлага болон БСШУЯ болон бусад салбарын бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг судалсан ба  МХХТ-ийн одоогийн байдал, хэрэгцээ шаардлага болон стратегийн асуудлыг багтаасан МХХТ-ийн үндэсний стратегийн эхний төслийг боловсруулан санал авч байна.

"Боловсролын салбарт МХХТ-ийг нэвтрүүлэх нь" сэдэвт олон улсын симпозиумыг 2010 оны 11 сарын 11-12-нд БСШУЯ-ны 401 тоотод зохион байгуулсан ба Солонгос, Япон Toкиогийн Технологийн Хүрээлэн, Өвөр монголын эрдэмтэн багш, судлаачид, Дэлхийн Банк, ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн Сан, AХБ, Жайка олон улсын байгууллага, READ, Нэг хүүхэд нэг компьютер, "Санхүүгийн хямралын үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээ хүргэх" төсөл болон "Хөдөөгийн нүүдэлчин, шилжин суурьшигчдын хүүхэд сургуулийн өмнөх боловсрол олгох" төслийн төлөөлөгчдөөс бүрдсэн нийт 70 хүн оролцов. Уг арга хэмжээнд Үндэсний TV, Боловсрол TV, E-TV, Үндэсний радиогийн сурвалжлагчид оролцсон нь мэдээллийг олон нийтэд түгээх ач холбогдолтой болсон. Уг симпозиумын үеэр МХХТ-ийн чиглэлээр баримтлах дунд хугацааны стратегийн төслийг танилцуулан санал авсан.

Хяналт үнэлгээний асуудлаар:

"Боловсролын салбарын шинэчлэл" төсөлтэй холбоотой мэдээллийн жагсаалт гаргаж баяжуулалт хийсэн ба төслийн төлөвлөгөө болон мониторингийн хүрээг засч боловсруулсан. Үүнд төслийн мониторингийн хүрээний суурь мэдээлэлд МУБИС, МУИС болон Ховдын сургууль төгсөгчдийн улсын шалгалтын дүнгийн талаарх мэдээллийг багтаагаад байна.

"Боловсролын салбарын шинэчлэл" төслийн мониторингийн хүрээг төслийн ажилтнуудтай хамтран бүрэлдэхүүн бүрээр засан сайжруулж, зөвлөх компанид сайжруулсан хувилбараа зөвлөх компанид өглөө.

Сурах бичгийн түгээлт, хадгалалт болон сурах бичигтэй холбоотойгоор хөдөө орон нутагт хяналт үнэлгээ хийх ажлаар 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2010 оны 6 дугаар сарын 03-ны өдрүүдэд Хэнтий болон Сүхбаатар аймгийн 8 сумын сургуульд очиж, холбогдох хүмүүстэй уулзаж, мэдээлэл цуглуулсан.

Бусад ажлын талаар:

БСШУЯ-тай хамтран шинжлэх ухааны салбарын "Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээний үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх нь" сэдэвт сэдэвт сургалтыг 2010 оны 12 дугаар сарын 02-нд Хүрэлтогоотод зохион байгуулсан ба уг сургалтад шинжлэх ухааны салбарын төлөөлөл бүхий 60 хүн оролцлоо. Уг сургалтаар үр дүнд суурилсан хяналт шинжилгээний үнэлгээ болон шинжлэх ухаан технологи, инновацийн шалгуур үзүүлэлт зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг хийсэн.

Азийн Хөгжлийн Банкнаас 2010 оны 4 дүгээр сарын 12-ноос 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд зохион байгуулсан "Төслийн хэрэгжүүлэлт ба  удирдлага зохион байгуулалт" сэдэвт сургалтад хамрагдаж, зөвлөх үйлчилгээ, худалдан авах ажиллагаа болон төсвийн зарцуулалтын талаар сайн мэдлэгтэй болсон.

Сургамж:

"Боловсролын салбарын шинэчлэл" төслийн хүрээнд Зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулах ажил удаашралтай явагдсан. Үүнээс шалтгаалан тус төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг 6 сараар хугацаа хоцорч 2010 оны 9 дүгээр сараас ажлаа эхэлсэн.

Төслийн үйл ажиллагаа болон хийгдэхээр төлөвлөгдсөн ажлууд БСШУЯ-ны шийдвэрийг хүлээж, сар бүр хойшлогдож байсан нь төслийн үр дүнд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, боловсролын төлөвлөлт, төсөв санхүү, МХХТ-ийн чиглэлээр ажиллах ажлын хэсгийн тушаал төлөвлөгдсөн хугацаанаас 9 сарын дараа гарсан.

Зөвлөх үйлчилгээтэй холбоотойгоор гэрээнд гарын үсэг зурах ажил бүтэн 2 сар хүлээгдэж зурагдсан ба БСШУЯ-ны ажилтнууд ээлжийн амралттай байсантай холбоотойгоор зарим ажлууд хойшлогдсон. 

Зөвлөх үйчилгээний баг сонгон шалгаруулахтай холбоотойгоор зарим нэгэн материалыг орчуулах, дахин засварлах, БСШУЯ-ны зөвшөөрөл авах зэрэг ажилд цаг их зарцуулж байгаа тул өөрийн хийхээр төлөвлөсөн ажлыг цаг хугацаанд нь хийхэд хүндрэлтэй байсан болно.

Бүрэлдэхүүн хэсэг 2:

Ерөнхий зүйл

Д.Алтанцэцэг миний бие БСШУ-ны сайдын 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 134 тоот тушаалаар тус төслийн багш бэлтгэх асуудал хариуцсан ажилтнаар орж ажилласан. Ажилд ороод төслийн дэд захирлын удирдамжаар өмнөх ажилтны хийсэн ажил, тайлан, төслийн бусад баримт бичигтэй танилцаж, тэдгээрт тулгуурлан сар, улирлын ажлын төлөвлөгөө гарган батлуулж, биелэлтийг тайлагнан ажиллалаа.

Төслийн баримт бичигт тусгагдсны дагуу Бүрэлдэхүүн хэсэг 2 буюу багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх талаарх дараах асуудлыг хариуцан ажиллаж байна. Үүнд:

·         Бэлтгэх хөтөлбөр ба багшлах дадлагын шинэчлэл

·         ББС-иудад чанарын баталгааны тогтолцоог нэвтрүүлэх

·         ББС-ийн багш нарын мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэх

·         Багш оюутнуудад зориулсан сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэх  асуудал хамаарна.

МУБИС-тай холбоотой хийсэн ажил:

Ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр:

Төслийн баримт бичгийн дагуу 2 дугаар бүрэлдэхүүн хэсэг болох багш бэлтгэх тогтолцоог бэхжүүлэх асуудал нь голчлон Монгол улсад багш бэлтгэдэг их дээд сургуулийн гол төлөөлөл болох МУБИС дээр төвлөрөх учраас тус сургуулийн ректорын тушаалаар  ажлын хэсгүүд байгуулагдан ажилласан.

Ажлын хэсгийн ахлагч нартай уулзахад гарсан нийтлэг нэг санал нь ажлын хэсгийн гишүүд ажлын хөлсөө авахыг хүсдэг, түүнийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулж   байлаа. АХБ-ны боловсролын ажилтан Жазира Асанова, санхүүгийн ажилтан Лулу Апагалан нар 5 сарын 28-нд БСШТ-ийн ТХН-ийнхэнтэй уулзаж, төслийн хэрэгжилт, санхүүгийн төлөвлөгөөний талаар ярилцах үед МУБИС-ийн ажлын хэсгийн хүмүүс хийсэн ажлынхаа хөлс авах хүсэлтэй байгаа саналыг уламжлахад хэмнэсэн зардлаас тэдний ажлын хөлсөнд зарцуулах 6000 ам долларыг гаргах боломжтой гэсэн нааштай аман шийдвэр гаргасан нь сайшаалтай ч энэ мөнгө хангалттай бус гэдгийг аль аль талдаа ойлгож байгаа нь харагдлаа.

Төслийн ерөнхий менежер Р.Бандийгийн зөвлөсний дагуу МУБИС-тай цаашид хамтарч ажиллах чиглэлээ танилцуулан албан бичгээр МУБИС-д хүргүүлсэн. (Хавсралтаас харна уу)

МУБИС-ийн лекцийн заалны засвар, тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр: 

Төслийн ажилтан Д.Ундрахын хамт МУБИС-ийн хичээлийн байрны лекцийн заалны засвар, тоног төхөөрөмжийн саналын төслийг хүлээн авч, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг сайжруулан боловсруулах зөвлөмж өгөн  эцсийн хувилбаруудыг хүлээн авч нэгтгэсэн.

МУБИС саналаа ирүүлэх ажил хэт удаашралтай байгаа учраас Б.Жадамба  захирал болон бусад холбогдох ажилтантай уулзаж, тодорхой чиглэл зөвлөгөө өгч ажилласан.

БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 8 дугаарын сарын 31-ны өдрийн 245 тоот тушаалаар МУБИС-д МХХТ-ийн тоног төхөөрөмж, тавилга, биеийн тамирын тоног төхөөрөмж худалдан авах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулан даргаар нь С.Наранцогт, СХОГ-ын дарга, нарийн бичгийн даргаар нь Б.Жигжид, СХОГ-ын мэргэжилтэн, гишүүдээр нь Д.Алтанцэцэг, БСШТ-ийн Багш бэлтгэх асуудал хариуцсан зохицуулагч, А.Цолмон, ЕБГ-ын мэргэжилтэн, Б.Жавзанжаргал, ТЗУГ-ын  мэргэжилтэн нар ажиллахаар болсон.

Үнэлгээний хороо 2 удаа хуралдаж 2010 оны 12 дугаар сарын 2-ны  өдөр 3 багц тендер шалгаруулах зар өдөр тутмын 2 сонинд тавигдсан. 

Сургалт зохион байгуулах талаар:

МУБИС-аас ирүүлсэн 2 сургалтын төсвийн задаргааг сайжруулан 8 сарын эцсээр батлуулахаар бэлэн болгосон. МУБИС-ийн профессор багш нар цагийн хөлсийг 5,000 (лекц) мөн 1,800 (дадлага ажил), хоолны мөнгө 2,000 төгрөгөөр төсөвлөсөн байдлыг оюуны хөдөлмөрийн болон хэвийн хооллолтын хэтэрхий доогуур үнэлгээ гэж үзэн үнэлгээг нэмэхгүй бол тухайн сургалтуудыг хийх боломжгүй гэдгээ илэрхийлсэн учраас 9 сард хийх сургалтууд тодорхой бус хугацаагаар хойшлогдсон.  Төслийн санхүүгийн ажилтан Ж.Батцагаантай тохирон дээрх үнэлгээнүүдийг оролцоогоор 2 дахин нэмэгдүүлсэн хувилбараар төсвийг шинэчлэн батлуулсан.

Багш бэлтгэх ажлын чанарыг дээшлүүлэх зорилтын хэрэгжилтийг хангахын тулд БСШУ-ны сайдын баталсан "БСШТ-ийн хүрээнд 2010 онд зохион байгуулах сургалт семинарын төлөвлөгөө"-нд тусгагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Багш бэлтгэдэг сургуулиудын удирдах ажилтан, багш нарт зориулсан 2 сургалт 11 дүгээр сарын сүүлчээр хийгдсэн. Үүнд:

·         Багш бэлтгэх сургуулийн менежментийг сайжруулах зарим боломжийг илрүүлэх "Боловсролын менежмент" сургалт-семинар 2010 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны хооронд МУБИС-ийн хичээлийн А байрны 219 танхимд зохион байгуулагдсан. Тус сургалтад Архангай, Дорнод, Баян-Өлгий, Ховд аймаг дахь багшийн сургууль, МУБИС, түүний харъяа Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн удирдах ажилтан нийт 30 хүн оролцсон. Тус сургалтаар менежментийн орчин үеийн хандлагыг ажилдаа хэрэглэх талаар шинэ санаа олох, байгаа боломжоо үнэлэх, нэгдсэн ойлголтод хүрэх зорилго тавьсан ба оролцогчдын саналаас харахад тус сургалтыг амжилттай болсон гэж үнэлсэн.

·         Багш бэлтгэдэг сургуулиудын багш нарын "Чадавхи  бэхжүүлэх" сургалт 2010 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 3-ны хооронд МУБИС-ийн Ё байрны 28 тоот өрөөнд болсон. Тус сургалтад  Архангай, Дорнод, Баян-Өлгий, Ховд аймаг дахь багшийн сургууль, МУБИС, түүний харъяа Багшийн сургууль, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 35 багш оролцсон. Тус сургалтаар Багш боловсролын шинэчлэл, үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн боловсрол, МХТ-ийг сургалтад бүтээлчээр хэрэгжүүлж, хөтөлбөр зөвлөмж боловсруулах, судалгаа хийх сургалт семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах арга зүйд суралцсан байна.

Дээрх 2 сургалтын тайланг хүлээн авч БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын даргад танилцуулан хүлээлгэн өгсөн.

Зөвлөх үйлчилгээний талаар:

Төслийн үйл ажиллагааны нэг үндсэн чиглэл нь зөвлөх үйлчилгээ авах асуудал бөгөөд бүрэлдэхүүн хэсэг 2-ийн чиглэлээр ажиллах олон улсын (4) болон дотоодын (7) зөвлөхийн ажиллах хуваарь болон ажлын удирдамжийг засаж сайжруулах, давхардлыг арилгах, БСШУЯ-ны одоогийн бодлоготой уялдуулах чиглэлээр хэд хэдэн хувилбараар боловсруулж, төслийн баг дотроо болон холбогдох хүмүүстэй ярилцаж саналыг нь тусгасан. Тухайлбал, БСШУЯ-ны МБГ-ын дарга М.Баасанжав, мэргэжилтэн П.Батринчин, ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг, МУБИС-ийн проректор Ц.Батсуурь нараас албан ёсоор саналыг нь авсан.

Энэ бүрэлдэхүүн хэсгийн зөвлөхүүдийг ажиллуулж эхлүүлэх талаар БСШУЯ-тай санал зөрөлдөөнтэй байсан нэг асуудал нь Багш бэлтгэх хөтөлбөрийг шинэчлэх болон Чанарын баталгааны чиглэлээр ажиллах зөвлөхүүдийн ажиллах цаг хугацааны төлөвлөлт байв. БСШУЯ-ны ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг ЕБС-д Кембриджийн боловсролын стандартыг нэвтрүүлэх бодлого тодорхой болсны дараа ББС-ийн хөтөлбөрийг шинэчлэх чиглэлээр ажиллах зөвлөхүүдийг 2011 он гарсны дараа авах саналтай байсан. Энэ нь нэг талаас Кембриджийн стандарттай уялдуулахын тулд яамын бодлого тодорхой болсон үед зөвлөхүүд ажиллах нь оновчтой боловч, нөгөө талаас төслийн хэрэгжилтийн явц цаг хугацааны хувьд хоцорч байгаа тул удаан хүлээх боломжгүй байгааг хэлэлцэж шийдвэрлэх асуудал гарсан.

Зөвлөхүүдийн ажиллах хуваарийг АХБ-ны БСШТ-ийн Гүйцэтгэх захирал Р.Бандий даргад танилцуулж, санал солилцсон. Бандий дарга зөвлөх үйлчилгээ авах ажил төлөвлөсөн хугацаанаас хоцорч байгаа, мөн бусад үйл ажиллагаа тухайлбал, тоног төхөөрөмж худалдан авах, сургалтын хэрэглэгдэхүүн хэвлэх ажил шинэчлэгдсэн хөтөлбөр дээр суурилахаас гадна эдгээр нь цаг хугацаа их шаардсан ажил болохоор цаг алдалгүй зөвлөх үйлчилгээг эхлүүлэх саналтай байсан. Үүний дараа Кембриджийн бие төлөөлөгч Ж.Бямбацогттой уулзан зөвлөхүүдийн ажлын удирдамж, хуваарь дээр санал солилцож сүүлийн хувилбараа орчуулан хүлээлгэн өгсөн. 

Төслийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах хэлэлцээрийн үед тохирсон ёсоор гэрээнд гарын үсэг зурах ажлын бэлтгэл болгож сонгогдсон дотоодын зөвлөхүүдтэй биечлэн уулзаж, тэдний ажлын удирдамж болон ажиллах хуваарийг дахин хянаж, төслийн баримт бичгийн заалтуудтай тулган нэмэлт өөрчлөлт оруулж, төслийн эхлэлийн тайланд оруулахаар бэлэн болгосон.

Хяналт үнэлгээний томилолтын ажил

2010 оны 5 дугаар сарын 15-25-ны өдрүүдэд Ховд, Увс аймгийн 6 сумын болон аймгийн төвийн нийт 8 сургууль, мөн Ховд их сургууль дээр тус тус ажиллалаа.

Үнэлгээний баг батлагдсан маршрутын дагуу Ховд их сургууль, Ховд аймгийн "Цаст-Алтай" цогцолбор, Буянт, Мянгад, Дөргөн сумд, Увс аймгийн Завхан, Наранбулаг, Тариалан, "Эрдэм-Оргил" цогцолбор сургууль дээр ажилласан.

Энэхүү томилолтын нэг гол зорилго нь 2009-2010 оны хичээлийн жилд сургуулиудад АХБ-ны 2 төслөөр нийлүүлэгдсэн сурах бичгийн хангамж, түгээлт, ашиглалт, хадгалалт болон эмзэг бүлгийн өрхийн хүүхдүүдэд сурах бичиг олгосон байдалд хяналт шинжилгээ үнэлгээ хийх ажил байлаа. Бид Боловсролын салбарын шинэчлэл төслийн хүрээнд нэвтрүүлэх сурах бичгийн түрээсийн систем, эргэлтийн сангийн талаар тайлбарлаж, багш, сурагч, эцэг эхийн саналыг авахад ерөнхийдөө энэ шинэлэг санааг дэмжиж байлаа.

Энэ томилолтын ажлын бас нэг зорилго нь БСШУЯ-ны Мэдээлэл, хяналт, үнэлгээний газрын даргын удирдамжийн дагуу ажиллаж сургууль бүр дээр сурагчийн хичээлийн ирц сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж байгаа талаар, бага, дунд, бүрэн дунд боловсролын дүйцсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт, сурах бичгийн хангамж, түгээлт, ашиглалтын байдалтай танилцаж багш, суралцагчидтай ярилцлага хийх ажил байлаа. Нийт 30 хуудас тайлан тусдаа гарсан ба БСШУЯ-ны Мэдээлэл, хяналт, үнэлгээний газар хүлээлгэн өгсөн. 

Үүнээс гадна төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхээс авах санал асуулга боловсруулан мониторингоор ажилласан бүх багт хувилж өгсөн ба тэдний бөглүүлж авчирсан судалгааг боловсруулж нэгтгэсэн.

Багш, эцэг эхтэй хийсэн ярилцлага, санал асуулгаас манай төслийн цаашид хийх үйл ажиллагаатай холбоотой дараах санал гарч байлаа. Үүнд:

·         Багш бэлтгэж буй сургалтын чанар туйлын хангалтгүй байна.

·         Төгсөгчдийн дипломын дүн харьцангуй сайн үнэлгээтэй мөртлөө эзэмшсэн чадвар нь хангалтгүй байгаа нь үнэлгээг өөрчлөх шаардлагатайг харуулж байна.

·         Ховд их сургууль болон МУБИС-д хөдөө орон нутгаас 400 оноотой хүүхэд элсэхээр босго оноогоо тогтоодог нь сүүлийн үеийн төгссөгч багшийн чанарт сөргөөр нөлөөлж байна.

·         Багш бэлтгэх тогтолцоог сайжруулахын тулд их дээд сургуулийн элсэлтийн босго оноог өндөрсгөх, багш нарыг чадавхжуулах, сургалтын орчинг сайжруулах, сургуулиудын нэгтгэх бодлогын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй.

·         Багш нар өөрсдөө аргазүйгээ өөрчлөх, хичээлдээ сайн бэлтгэх, хичээлийн хэрэглэгдэхүүн сайн байх, сурагчдад жигд шаардлага тавих, хүүхэдтэй харилцах харилцаанд дээр анхаарах, багшийн ажлыг бодитой үнэлэх, цалин нэмэх, багшийг байнга цэнэглэж байх, сурагчийн үнэлгээг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдэх юм бол сургалтын чанар сайжирна гэсэн саналаа илэрхийлж байна.

Төслийн үйл ажиллагаа дараа жилээс Ховд их сургууль дээр үргэлжлэх боломжтой учраас тус сургуулийн удирдлага, багш нартай уулзах, хичээлийн болон оюутны байрны нөхцөл байдалтай танилцаж, зураг аван баримтжуулсан. Мөн Ховд их сургуулийн удирдлага АХБ-д хандан хэд хэдэн жижиг төсөл боловсруулсан багц материал өгснийг төслийн дэд захиралд танилцуулан төслийн баримт бичигт хавсаргасан.

Зохион байгуулсан болон оролцсон уулзалт, хурал зөвлөгөөн, сургалт

2010 оны 4 дүгээр 12-20-ны өдрүүдэд АХБ-ны төслийн ажилтнууддаа зориулан 2 жилд нэг удаа хийдэг "Төсөл хэрэгжүүлэх арга зүйн семинар"-т оролцож, АХБ-ны баримталдаг дүрэм журам, үйл ажиллагааны талаар нэгдсэн ойлголттой болсон.  

·         Үнэлгээний төвийн захирал Энхбаттай уулзаж, үйл ажиллагаагаа уялдуулах талаар ярилцсан.

·         Нийслэлийн 68, 71 дүгээр сургуулиар Лулу, Жижгээ нартай хамт явж, зураг авч, сурах бичгийн түгээлтийн байдалтай танилцсан.

·         Сургалтын хаалтын ажиллагаанд Төслийн Дэд захирал Эрдэнэбаярын хамт очиж ярилцлага зохион байгуулсан.

·         Бусад байгууллага хүмүүсийн зохион байгуулж буй уулзалт хурлууд төслийн үйл ажиллагаатай уялдаатай бол боломжоороо оролцож байгаа. Тухайлбал  Дэлхийн Банкны Дээд боловсролын тогтолцооны талаар хийсэн тайлангийн хурал, Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх асуудлаарх үндэсний зөвлөгөөн, АХБ-ны "Дээд болон мэргэжлийн боловсролын чадавхжуулалт" техникийн туслалцааны төслийн дунд хугацааны тайлангийн хурал, Зуны лекц 2010,

·         ЕБС-ийн 12 жилийн сургуулийн 3 дугаар ангийн "Хүн орчин" 4 ба 9 дүгээр ангийн "Эрүүл мэнд" хичээлийн хөтөлбөр, зөвлөмж дээр санал өгсөн.



Боловсруулсан баримт материал

Хавсралт 1: МУБИС-тай цаашид хамтарч ажиллах чиглэл. 2010 оны ... сарын ... өдрийн .... тоот бичиг

·         Хавсралт 2: Төслийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхээс авах санал асуулга

·         Хавсралт 3: Засгийн газрын болон НҮБ-ын тарифийг үндэслэн АХБ-ны боловсролын төслүүдийн хүрээнд баримталж болохуйц тарифийн нэг хувилбар боловсруулан холбогдох хүмүүсийн саналыг авахаар өгсөн.

Төслийн бусад ажил

·         Сар бүрийн ажлын төлөвлөгөө гаргах, тайлан бичих ажлыг цаг хугацаанд нь хийж, биелэлтийг хэлэлцэх тайлангийн хуралд оролцдог.  

·         "RRP" монгол хувилбарын эхний 28 хуудсыг засварлаж, төслийн багийнхны саналыг аван Д.Ундрахын уншсан хэсэгтэй нийлүүлэн төслийн баримт бичгийг хянан тохиолдуулсан монгол хувилбарыг бэлэн болгосон.

·         Төслийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй материал олж цуглуулах ажлыг тогтмол хийж ирсэн. Тухайлбал, Багш боловсролын стандарт, Үнэлгээний төвийн гаргасан материалууд, МУБИС, МУИС, Ховд их сургууль, "Гурван эрдэм" дээд сургуулийн сургалтын төлөвлөгөө, Улсын 5 сургуулийн оюутан элсүүлэх журам,

·         ТХН-ийн Дэд захирлын даалгасан ёсоор төслийн ажилтнуудын 2 дугаар улирлын гүйцэтгэлийн англи, монгол тайланг авч нэгтгэсний дараа  хүмүүсийн саналыг авч Төслийн дэд захиралд майлээр явуулсан.

·         Зөвлөхүүдийн гэрээг орчуулсан.

·         Төслийн танилцуулга болон web дээр дээр уншиж санал өгсөн санал өгсөн

·         Төслийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй зарим материалыг хэвлэмэл байдлаар болон интернэтээс олж цуглуулан зөвлөхүүдэд өгсөн. 

Сургамж

Хүн бүр тайлангаа өөр өөр стилээр бичдэг учраас нэгтгэхэд төвөгтэй санагдсан. Цаашид нэг форматад оруулан, тоочсон байдлаар бус үр дүнд суурилсан тайлан бичдэг болох асуудлыг зөвшилцөх хэрэгтэй. 

·         АХБ-ны төслүүдийн хүрээнд баримтлах үйл ажиллагааны зарцуулалтын тариф байхгүй учраас хуучин баримталж байсан жишгээр явдаг нь одоогийн ханш жишгээс доогуур байгааг хамтран ажилладаг байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй байгааг шийдвэрлэх шаардлага байна. Тухайлбал, МУБИС-ийн санал болгосон сургалтын төсвийг өөрчлөхөд үндэслэлтэйгээр хариу өгөх хэрэгцээ байсан тул АХБ-ны баримталдаг төсөв байгаа эсэхийг тодруулахаар асууж сурагласан. Тодорхой хариу олж чадаагүй учраас Засгийн газрын болон НҮБ-ын тарифийг үндэслэн тариф шинэчлэх нэг хувилбар боловсруулан холбогдох хүмүүсийн саналыг авахаар өгсөн. БСШУЯ-ны СХОГ-ын мэргэжилтэн Жигжид Сайдын дэргэдэх Зөвлөлдөх хороогоор оруулахаар төлөвлөж байгаа болно.  

Бүрэлдэхүүн хэсэг 3: Сурах бичиг болон сургалтын бусад материалын хангамжийн түвшин, хүртээмж, чанарыг сайжруулах
 
Хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:
2010 он



1.    2009 оны жилийн эцсийн тайланг дуусгаж 2010 оны төлөвлөгөөг хийн АХБ руу Төслийн төлөвлөсөн зарцуулалтын төлөвлөгөөг илгээж, БСШУ-ны сайдаар батлуулсан.

2.    Мөн БСШУЯ-ны ЕБГазарт Сурах бичиг сургалтын материалын шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Сурах бичгийн түрээсийн систем ба Эргэлтийн сан болон Сурах бичгийн худалдан авалтын төлөвлөгөөний төслийг 2010 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 03 тоотоор хүргүүлсэн. Энэ тоотоор хүргүүлсэн төлөвлөгөөг ЕБГ-аас зөвшөөрсөн албан бичиг 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 3/594 тоотоор ирсэн.

Сурах бичгийн тендерийн үйл ажиллагаа

1.    БСШУ-ны сайдын 2010 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 39 тоот тушаалаар сурах бичгийн худалдан авалтыг өнгөрсөн хичээлийн жилд хэрхэн зохион байгуулсан ба 2010-2011 оны хичээлийн жилд хэрхэн зохион байгуулах талаар "Сурах бичгийн талаарх зөвлөлдөх уулзалт" хурлыг 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. АХБ-ны боловсролын мэргэжилтэн Жазира Асанова, БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав, ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг, СХОГ-ын дарга С.Наранцогт болон дээрх ЕБГ, ТЗУГ-ын мэргэжилтнүүд, сурах бичгийн зохиогч нар, Боловсролын хүрээлэнгийн захирал Н.Бэгз, тус хүрээлэнгийн ажилтнууд  болон сурах бичгийн үйлдвэрлэлд түлхүү оролцдог хэвлэлийн компаниудын төлөөлөл 39 хүн оролцсон тус уулзалт, хуралд оролцсон.

2.    Энэ хуралдаанаас

a.    Хэвлэлийн компаниуд сурах бичгийн эх зохиох, хэвлэх, түгээх асуудалд өөрсдийн саналаа бичгээр өгье.  Боломжтой бол Сурах бичгийн хэвлэн нийтлэх журамд өөрчлөлт оруулж болно, энэ талаар нэмэх ба хасах саналаа бичгээр өгч болно гэж энэ зөвлөлдөөний үндсэн асуудлыг нийтэд нээлттэй орхисон.

b.    Мөн гэрээний үнийн дүнгийн тодорхой хувийг урьдчилгаагаар өгч болно, үүнийг цаашид шийднэ гэсэн.

c.    Энэ уулзалдах зөвлөлдөөнөөс 2 тал санал зөвлөмжийг гарган, цаашид шийдэж болох  асуудлыг цаг тухайд нь шийдээд явна, мөн дахин эх бэлтгэл, зохиогчидтай хамтран уулзахад бэлэн байна гэсэн дүгнэлтийг гаргав.

3.    Үнэлгээний хорооны тушаалыг төслийг 3 дугаар сарын 5 нд ЕБГазрын дарга Д.Эрдэнэчимэгт танилцуулсан. Энэ жилийн сурах бичгийн жагсаалт гарсаны дараа 2 дугаар ангийн 3 сурах бичгийг дахин хэвлэх тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн энэ жил зохион байгуулах тендерийн бичиг баримтыг АХБ-ны урьдчилсан хяналтыг хийлгэхээр илгээх юм.

4.    Сурах бичгийн хангалт, түгээлтэд мониторинг хийх ажлын удирдамжийг боловсруулан гаргасан бөгөөд энэхүү удирдамжинй дагуу ТХН-ийн зохицуулагчид БСШУЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран энэ хичээлийн жилийн сурах бичгийн хангалт, түгээлт дууссаны ямар байгаад 21 аймгаар явж мониторинг хийх юм.

Шууд гэрээ байгуулалтаар нийлүүлэх сурах бичгүүд

1.     АХБ-наас 2009 оны 12 дугаар сарын 16-ны ирүүлсэн энгийн худалдан авалтаар хийх сурах бичгийн гэрээг шууд гэрээ байгуулах журмаар зохиогчийн эрхийг шилжүүлж авахгүйгээр явуулж болно гэсэн зөвлөмжийн дагуу үүнийг хийж шууд гэрээг байгуулах зөвшөөрөл ба дүгнэлтийг 2010 оны 1 дүгээр сарын 21 нд АХБ руу Боловсролын ажилтан Жазира Асановад ЕБГазрын дарга Д.Эрдэнэчимэгээс е-мейлээр илгээсэн. 

2.     БСШУЯ-наас "Боловсролын Салбарын Шинэчлэл Төсөл"-ийн хүрээнд 11 жилийн бага ангийн 22 нэрийн 53 сурах бичгийн худалдан авах шууд гэрээг зөвшөөрсөн захидалыг АХБ-наас 2010 оны 1 дүгээр сарын 27 нд ирүүлсэн.

3.     Уг зөвшөөрлийн дагуу шууд гэрээг 2010 оны 2 дугаар сарын 4-5-ны өдөр БСШТөслийн хүрээнд бага ангийн 22 нэрийн 53 сурах бичгийг худалдан авах шууд гэрээг хэвлэлийн 10 компанитай байгууллаа. Эдгээр 305,469 ширхэг бага ангийн сурах бичгүүдийн санхүүжилтэнд нийт 745,653,325 төгрөг буюу 497,421 ам долларыг зарцуулах юм.

4.     Мөн ЭБХБ-СХЭТөслийн хүрээнд дунд ангийн 31 нэрийн 67 сурах бичгийг 11 компанитай, ахлах ангийн 6 нэрийн 14 сурах бичгийг 5 компанитай тус тус гэрээг 2 дугаар сарын 4-5 нд байгуулсан. ЭБХБ-СХЭТөслийн хүрээнд 2009 онд шууд гэрээ байгуулсан 8 сурах бичгийн хүлээлгэн өгсөн актуудыг ЕБГазраас 2010 оны 1 дүгээр сарын 21 нд бүрэн гүйцэд авч дууссан бөгөөд тус 8 гэрээг орчуулан PCSS дугаар авах захиаг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдөр явуулав. Энэ 8 гэрээний төлбөр 2 дугаар сарын 26 нд хэвлэлийн компаниуд руу шилжсан. Эдгээр ЭБХБ-СХЭТөслийн сурах бичгийн бүх бичиг баримт, хийгдэх гэж буй ажлууд, төлөвлөсөн бичиг, баримт зэргийг тус төслийн албаныханд 3 дугаар сарын 1-нд албан ёсоор хүлээлгэж өглөө.

5.      БСШТөслийн хүрээнд бага ангийн 22 нэрийн 53 сурах бичгийг худалдан авах 10 шууд гэрээг хариу 4 дүгээр сарын 4 нд ирсэн. 10 гэрээний гүйцэтгэж дууссан орчуулгын хамт PCSS дугаар авах захиаг 3 дугаар сарын 4 нд АХБ руу илгээв. Энэ захидлын зөвшөөрсөн актыг 4 дүгээр сард хүлээн авч хянаж, гарын үсэг зуруулж, 5 дугаар сарын турш санхүүжилтийг хийж, 31 нд сүүлийн санхүүжилтийг хийсэн.


АХБ-ны "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн
санхүүжилтээр шууд гэрээ байгуулагдан санхүүжигдсэн
бага ангийн сурах бичгүүд


Сурах бичгийн нэр
Тоо хэмжээ
Нэгжийн үнэ
Нийт үнэ МТ
Нийлүүлэгч компани


Гэрээ ADBTB-2010/001




1
1
Зураг урлал 2
2,374
1,960
4,653,040
Соёмбо принтинг
2
2
Хөгжим 2 /4-5/
4,073
2,560
10,426,880
3
3
Хөгжим 1 /1-3/
5,463
2,700
14,750,100
4
4
Математик 2
1,583
2,100
3,324,300
5
5
Монгол хэл 3
2,444
2,400
5,865,600
6
6
Нийгмийн ухаан 2 /4-5/
14,149
2,400
33,957,600
7
7
Байгалийн ухаан 2 /4-5/
12,828
2,625
33,673,500


Нийт дүн
42,914
 
106,651,020



Гэрээ ADBTB-2010/002




8
1
Зураг урлал 2
2,374
1,365.00
3,240,510
Адмон
9
2
Математик 2
1,582
2,137.50
3,381,525
10
3
Монгол хэл 3
7,917
2,137.50
16,922,588
11
4
Математик 3
3,940
1,875.00
7,387,500
12
5
Зураг урлал 3
7,430
2,137.50
15,881,625
13
6
Монгол хэл 4
13,366
2,240.00
29,939,840
14
7
Математик 4
10,372
2,137.50
22,170,150
15
8
Англи хэл
6,689
2,625.00
17,558,625
16
9
Математик 5
9,455
1,920.00
18,153,600
17
10
Монгол хэл 5
9,298
2,320.00
21,571,360
18
11
Англи хэл 1
14,230
2,450.00
34,863,500
19
12
Нийгмийн ухаан 1
8,194
1,960.00
16,060,240
20
13
Монгол бичиг 1
6,734
2,437.50
16,414,125
21
14
Дүрслэх урлаг 1
11,622
2,137.50
24,842,025
22
15
Технологи 1
10,282
2,437.50
25,062,375
 
 
Нийт дүн
123,485
 
273,449,588
 


Гэрээ ADBTB-2010/003




23
1
Монгол хэл 2
2,374
2,450
5,816,300
Өнгөт хэвлэл
24
2
Хөгжим 1
5,463
2,625
14,340,375
25
3
Нийгмийн ухаан 1
8,194
2,100
17,207,400
26
4
Нийгмийн ухаан 2
8,286
2,250
18,643,500
 
 
Нийт дүн
24,317
 
56,007,575
 


Гэрээ ADBTB-2010/004




27
1
Монгол хэл 2
2,374
2,450
5,816,300
Сод пресс
28
2
Монгол хэл 3
3,800
2,138
8,124,400
29
3
Байгалийн ухаан 1
90
2,100
189,000
30
4
Байгалийн ухаан 2
7,500
2,625
19,687,500
31
5
Технологи 1
5,600
2,400
13,440,000
 
 
Нийт дүн
19,364
 
47,255,300
 


Гэрээ ADBTB-2010/005




32
1
Зураг урлал 3
410
2,138
876,580
Интерпресс
33
2
Дүрслэх урлаг 1
6,046
2,400
14,510,400
34
3
Технологи 1
3,369
2,400
8,085,600
35
4
Мэдээлэл зүй 1
312
2,400
748,800
 
 
Нийт дүн
10,137
 
24,221,175
 


Гэрээ ADBTB-2010/007




36
1
Математик 2
1,583
1,995
3,158,085
Мөнхийн үсэг групп
37
2
Математик 3
3,939
2,100
8,271,900
38
3
Монгол хэл 4
2,512
2,240
5,626,880
39
4
Математик 4
939
2,100
1,971,900
40
5
Математик 5
1,726
2,000
3,452,000
41
6
Монгол хэл 5
5,578
2,400
13,387,200
42
7
Хөгжим 1
5,462
2,560
13,982,720
43
8
Байгалийн ухаан 1
217
1,960
425,320
44
9
Монгол бичиг 1
1,001
2,625
2,627,625
45
10
Хөгжим 2
8,000
2,560
20,480,000
46
11
Байгалийн ухаан 2
10,910
2,625
28,638,750
 
 
Нийт дүн
41,867
 
102,022,380
 


Гэрээ ADBTB-2010/008




47
1

717
2,438
1,747,688
Хаан принтинг
 
 
Нийт дүн
717
 
1,747,688



Гэрээ ADBTB-2010/009




48
1
Монгол хэл 3
1,279
2,250
2,877,750
Екимто
19
2
Математик 3
3,761
2,025
7,616,025
50
3
Математик 4
5,033
2,025
10,191,825
 
 
Нийт дүн
10,073
 
20,685,600



Гэрээ ADBTB-2010/010




51
1
Нийгмийн ухаан 2
294
2,625
771,750
Жей Кей Си принтинг
 
 
Нийт дүн
294
 
771,750
 


Гэрээ ADBTB-2010/011




52
1
Англи хэл
2,317
2,250
5,213,750
Бит пресс
53
2
Мэдээлэл зүй 1
29,984
2,625
78,708,000
 
 
Нийт дүн
32,301
 
83,921,750
 
 
 
Нэгдсэн дүн
305,469
 
716,733,826
 

Харьцуулалтын аргаар дахин хэвлэх сурах бичгүүд

1.    БСШТөслийн хүрээнд 11 жилийн бага ангийн 13 нэрийн сурах бичгийг дахин хэвлэх компаныг харьцуулалтын аргаар сонгосон үнэлгээний дүгнэлтийг АХБ руу 1 дүгээр сарын 28 нд ЕБГ-аас явуулж, энэ дүгнэлтийг зөвшөөрсөн захидал е-мейлээр 2 дугаар сарын 1 нд ирсэн.

2.    Хэвлэлийн компаниудад урьдчилгаа төлбөр өгөх асуудлаар ЕБГ-аас е-мейл АХБ руу илгээж төлбөрийн 30 хувийг гэрээ байгуулсаны дараа олгож, 70 хувийг гэрээ дүгнэж, хүлээн авсан актыг авсаны дараа санхүүжүүлэхийг зөвшөөрсөн захидлыг 2010 оны 3 дугаар сарын 1 нд ирүүлсэн. Энэ зөвшөөрлийн дагуу компаниудад гэрээ байгуулах эрх олгох тухай бичгийг бэлтгэсэн. 

3.    Хэвлэлийн 4 компанид гэрээ байгуулах эрх олгох тухай 2/1321-1325 тоот бичгийг 3 дугаар сарын 19-нд илгээж 22-ны өдөр "Адмон-Монсудар", "Мөнхийн үсэг групп", "Өнгөт хэвлэл", "Сод пресс", зэрэг 4 компанитай 13 нэрийн сурах бичгийг дахин хэвлэх 5 гэрээг байгууллаа. Эдгээр 4 компанитай нийт 296,181 тоо хэмжээтэй бага ангийн сурах бичгийг 606,994,500 төгрөг буюу 431,619 ам.долларын өртөгтэйгөөр хэвлэн, нийлүүлэх гэрээг байгуулсан юм. Эдгээр сурах бичгийн урьдчилгаа санхүүжилт болох 182,098,350 төгрөгийг санхүүжүүлэх тухай гэрээг нэхэмжлэхийн хамт 3 дугаар сарын 31 нд төслийн санхүүд шилжүүлсэн. 4 дүгээр сарын 23 нд эдгээр 4 компанид урьдчилгаа 30 хувийн санхүүжилтийг шилжүүлсэн.

4.    Эдгээр 13 нэрийн сурах бичгийг худалдан авах 4 гэрээний PCSS дугаар авах захиаг 4 дүгээр сарын 21 нд АХБ руу илгээв. Хариу зөвшөөрсөн захидал 5 дугаар сарын 21 нд ирсэн. Эдгээр гэрээний хүлээн авсан актыг гарын үсэг зуруулж, төслийн санхүүд 6 дугаар сарын 22 нд шилжүүлсэн.



АХБ-ны "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн
санхүүжилтээр харьцуулалтын аргаар сонгогдож дахин хэвлэсэн 
бага ангийн сурах бичгүүд


Сурах бичгийн нэр
Тоо хэмжээ
Нэгжийн үнэ
Нийт үнэ МТ
Нийлүүлэгч компани


Гэрээ ADBTB-2010/027
 
 
 
 
1
1
Монгол хэл 4
5,560
1,400
7,784,000
Адмон
2
2
Дүрслэх урлаг 1
34,773
1,300
45,204,900
3
3
Математик 5
19,822
1,100
21,804,200
4
4
Монгол хэл 5
16,127
1,200
19,352,400
5
5
Монгол бичиг 1
53,046
1,600
84,873,600
6
6
Математик 4
5,094
1,400
7,131,600
7
7
Технологи 1
33,190
1,300
43,147,000


Нийт дүн
167,612
 
229,297,700



Гэрээ ADBTB-2010/028
 
 
 
 
8
1
Байгалийн ухаан 1
16,081
1,800
28,945,800
Мөнхийг үсэг груп
9
2
Хөгжим 2
40,368
3,200
129,177,600
 
 
Нийт дүн
56,449
 
158,123,400
 


Гэрээ ADBTB-2010/029
 
 
 
 
10
1
Нийгмийн ухаан 2
29,712
3,200
95,078,400
Өнгөт хэвлэл
 
 
Нийт дүн
29,712
 
95,078,400
 


Гэрээ ADBTB-2010/030
 
 
 
 
11
1
Байгалийн ухаан 2
21,203
2,300
48,766,900
Сод пресс
 
 
Нийт дүн
21,203
 
48,766,900
 


Гэрээ ADBTB-2010/006
 
 
 
 
12
1
Англи хэл 1
12,573
3,500
44,005,500
Адмон
13
2
Англи хэл
8,632
3,675
31,722,600
 
 
Нийт дүн
21,205
 
75,728,100
 


Нэгдсэн дүн
296,181
 
606,994,500



5.    2010 онд БСШТ-өөс 2 дугаар ангийн дахин хэвлэх сурах бичгийн санхүүжилтийг хийнэ гэж төлөвлөж байсан боловч, сурах бичигт зарцуулагдах мөнгийг СБТТ/ЭС-д зориулах хэрэгтэй, мөн 2009-2010 онд тус төслийн хүрээнд нийлүүлэгдсэн бага ангийн сурах бичгүүдийг СБТТ/ЭС-гийн хангалтанд хэрэглэх болно гэж гэж АХБ-наас төслийн ажилтан Жазира Асанова санал ирүүлсэн. 

6.    БСШУЯ-наас Монголын ерөнхий боловсролын сургалтын стандартыг Кембрижийн хөтөлбөртэй уялдуулан боловсронгуй  болгох ажлын хүрээнд АХБ-наас сонгогдсон гадаадын зөвлөх 3 хүн/сараар ирж ажиллахаар,  гадаад зөвлөхтэй хамтран ажиллах дотоодын 3 зөвлөхийг тус бүр 2 хүн сараар сонгон шалгаруулах бөгөөд тэдгээр зөвлөхийн ажлын удирдамж, зөвлөхийн үйл ажиллагааны мониторингийн хүснэгтийн хамт боловсруулан гаргаж, БСШУЯ-ны ЕБГ-т хүргүүлсэн.
 
Сурах бичгийн хангамж, түгээлтийн талаарх мониторинг

1.    АХБ-ны Боловсролын ажилтан хатагтай Жазира Асановагийн зөвлөмжийн дагуу 2009-2010 онд нийлүүлэгдсэн сурах бичиг яг эмзэг бүлгийнхэнд Засгийн газрын амласан хувиар хүрч очиж байгаад нэн даруй мониторинг хийх хэрэгтэй байна гэж хэлсэн. Үүний дагуу 3  дугаар сард төслөөс Сурах бичгийн хангалт, түгээлтийн талаарх мониторинг хийх ажлын удирдамжийг боловсруулан гаргаж ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэгт танилцуулсан. Сүүлийн сурах бичгийн түгээлт 5 дугаар сарын 2 гэхэд дуусах тул үүнийг дууссаны дараа уг үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж саналаа хэлсэн.

2.    2010 оны 4 дүгээр сарын 27-29 хүртэлхи хугацаанд Орхон аймгийн Эрдэнэт хотод Сурах бичгийн хангамж, түгээлтийн талаар ямар байгаад мониторинг хийж Баян-Өндөр, Эрдэнэт, Орхон, 14-р сургуульд, "Боловсролын Хөгжлийн Хөтөлбөр-3" төслийн хяналт шинжилгээ үнэлгээний асуудал хариуцсан зохицуулагч Р.Хишгээтэй хамтран ажилласан.

3.    Сурах бичгийн хяналт, түгээлтэд БСШТ болон СХҮЭБИБҮХТ-өөс хамтран мониторинг хийх ажлын хэсгийн удирдамжийг боловсруулж, ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэгээр 5 дугаар сарын 11 нд батлуулж, төсвийг боловсруулан СХОГ-ын дарга С.Наранцогтоор 5 дугаар сарын 13 нд батлуулсан.

4.    Дээрх удирдамжийн дагуу БСШТ болон СХҮЭБИБҮХТ-өөс БСШУЯ-ны МХШҮГ-ынхантай хамтран 4 ажлын хэсэг дараахь бүрэлдэхүүнтэйгээр 5 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 5 хүртэл ажилласан.

5.    БСШТ-ийн зохицуулагч Ж.Жижгээ, МХШҮГ-ын мэргэжилтэн Д.Алтанцэцэг нар Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь аймгийн 15 сумдаар, зохицуулагч Д.Ундрах, БСШУЯ-ны ажлаар Г.Батболд нар Говь-Алтай, Баянхонгор аймгийн 7 сумдаар, Д. Алтанцэцэг, СХҮЭБИБҮХТ-ийн зохицуулагч Н.Мөнхтуяа нар Ховд, Увс аймгийн 11 сумдаар, зохицуулагч Ц.Гэрэлтуяа Хотын боловсролын газрын ажилтан Д.Мөнхжаргал нар Хэнтий, Сүхбаатар 8 сумдаар нийтдээ 9 аймгийн 41 суманд тус тус ажиллаж, бүх ажлын хэсгийн тайланг 7 дугаар сард нэгтгэж дуусаад дүгнэлтийг гарган БХХ-ийн захирал Р.Бандий, МХШҮГ, ЕБГ тус тус хүргүүлсэн.

6.    Энэ сурах бичгийн түгээлтийн мониторингоор доор дурдсан дүгнэлт, саналуудыг сургууль, багш, эцэг эх, БСГ-аас авсан.    

·         Сурах бичгийн түгээлт ерөнхийдөө очсон бүх аймагт хангагдсан байгаа боловч, нэгдсэн журмаар хичээлийн жил эхлэхээс өмнө аймгуудад хүргүүлж байвал зүгээр байна гэсэн. Үүнийг зохион байгуулахдаа орон нутагт хүргэх тээврийн зардлыг тооцон нэг газартай гэрээ байгуулан шууд хүргэх нь илүү үр дүнтэй гэсэн. 

·         Сурах бичгийн хангалтын хувь номын сангийн фондыг оролцуулан бага ангидаа 80-100 хувь, дунд ба ахлах ангид 40-70 хувьтай байсан. Дунд, ахлах ангийн хувь бага байгаа нь сурах бичгийг худалдаж авахгүй байна. Үндсэн суурь 7 хоногт олон цагаар ордог хичээлийн сурах бичгийг аваад, зайлшгүй судлах чанарын 7 хоногт цөөхөн цагаар ордог ялангуяа Эрүүл мэнд, Иргэншил, Түүх, Нийгмийн ухаан, Газар зүй, Технологи зэрэг хичээлүүдийн сурах бичгийг авдаггүй. Тиймээс сурах бичгийн хангамжийн судалгааг аймаг бүрээр дахин гаргаж, илүүдэлтэй болон дутагдалтай, сонголтын бус сурах бичгүүдийг хооронд нь солилцох ба сургуулийн захиалгыг судалгаатайгаар ул үндэстэй гарган аймгуудын БСГ илгээж байх

·         Сурах бичгийн хэвлэлтийн чанарын асуудал бага ангид сайн, дунд, ахлах ангийнх муу гэсэн. Мөн бага ангийн номын овор хэмжээ дэндүү, том хүнд байна, энэ хуудасны формат хэмжээг багасгах хэрэгтэй гэсэн. Тиймээс эдэлгээг сайжруулахын тулд нэгдсэн сурах бичигт тавигдах шалгуур үзүүлэлтийг дахин хянаж сайжруулах хэрэгтэй байна.

·         Сүүлийн үеийн сурах бичгийн агуулгын багтаамж бага болсон, ойлгомжгүй, зарим сурах бичгийн залгамж холбоо алдагдсан гэж нийтлэг дутагдал хэлж байсан. Мөн 2 ангийн сурах бичгийг нэг ном болгон хэвлэдэг нь бүтэн жил ашиглахгүй хэсгийг авч явж хуучруулдаг, хоёрдугаарт номын агуулга багасдаг, хүнд болдог гэсэн. Тиймээс анги тус бүрийн сурах бичгийг тусад нь хэвлэж байвал зүгээр байна. Иймд Боловсролын хүрээлэнгийн зохиогчдын багаас сурах бичгийн агуулга дээр хяналт тавьж, дүгнэлт гарган сайжруулж байх хэрэгтэй.

·         Сурах бичигтэй хамт дадлага ажлын дэвтэр, багшийн номыг цуг зохиож байх, учир нь 1 ба 2 ангийн сурах бичигт будаарай, хайчлаарай, холбоорой гэсэн даалгавар орсон тул, хэрэв хийлгэвэл дараа жил нь ашиглах боломжгүй байдаг. Номыг нэгэнт сургуулийн өмч болгоод бүртгэж авсан учраас ихэнх сургууль номон дээр дасгалыг хийлгэлгүйгээр буцаан хурааж авсан байсан. Мөн дунд, ахлах ангийн багшийн гарын авлага дутагдалтай байна. Иймээс сурах бичгийг анхлан зохиохдоо судалгааны материалуудыг үзэн судалж, шинээр хэвлэгдэх сурах бичигт нэмэлт өөрчлөлтийг оруулж баймаар байна.

·         Шилжилтийн 7 дугаар анги сурах бичиггүй маш хүндрэлтэй байна. Үүнийг дараагийн хичээлийн жилд шийдэж өгөх хэрэгтэй байна.

Сурах бичгийн худалдан авалт ба СБТТ/ ЭС-гийн зөвлөх үйлчилгээ 

1.    ЭБХБ-СХЭТөслийн хүрээнд Барри Адлер 1 дүгээр сарын 11-нээс 2 дугаар сарын 10 хүртэл сурах бичгийн худалдан авалтын талаарх асуудлаар өнгөрсөн жилийн худалдан авалт хэрхэн явагдсан, цаашид юуг анхаарах талаархи зөвлөх үйлчилгээг үзүүлэх болсон. АХБ-наас санал болгосны дагуу БСШТ-ийн Гадаадын зөвлөх Винсент Бонтоу энэ зөвлөхтэй сурах бичгийн худалдан авалтын чиглэлээр хамтран ажилла гэж удирдамж ирүүлсний дагуу 1 дүгээр сарын 04-нөөс 20 өдөр  хүртэл 3 долоо хоног, дотоодын зөвлөх Н.Энхтуяатай хамт гадаадын зөвлөх Барри Адлертай ажилласан. Зөвлөхийн худалдан авалтын чиглэлээр Адмон, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн нэгдсэн холбоо, ЕБГазартай уулзах уулзалтуудыг зохицуулалтаар хангаж, хурлын тэмдэглэлийг хөтөлсөн.

2.    БСШУЯ-наас авсан зөвшөөрлийн дагуу Винсент Бонтоу зөвлөх сурах бичгийн худалдан авалтын чиглэлээр ажиллаж,  1 дүгээр сарын 18 нд семинар зохион байгуулахаар төлөвлөсөн. Гэвч БСШУЯ-ны сурах бичгийн төлөвлөгөө болон жагсаалт эцэслэн батлагдаагүй, мөн 2 дугаар сард БСШУЯамнаас сурах бичиг зохиох, хэвлэх, нийлүүлэх асуудлаар сургалт зохион байгуулах үйл ажиллагаатай давхцаж байгаа зэрэг шалтгаанаас болж зохион байгуулагдаагүй ба энэ өдөр зөвлөх Винсент Бонтоу, Н.Энхтуяа нар  өөрсдийн хийсэн ажлын талаар товч танилцуулгыг яамны газруудад хийсэн.

3.    Винсент Бонтоу, Н.Энхтуяа зөвлөхүүд энэ хугацаанд "Сурах бичгийн түрээсийн систем ба Эргэлтийн сан"-г байгуулах талаарх тайланг эцэслэн боловсруулж, уг системийг нэвтрүүлэхэд хэрэгтэй дүрэм журам, сургуулийн гарын авлага, эргэлтийн нэгдсэн санг хэрхэн байгуулж, удирдлага ба зохицуулалтаар хэрхэн хангах талаар санал зөвлөмжийн тайланг 2010 оны 1 дүгээр сарын 11 нд хүлээлгэн өгсөн ба үүнийг ЕБГ, СХОГ, МХШҮГазрууд руу шууд англи хувилбараар 2010 оны 1 дүгээр сарын 11 нд хүргүүлсэн. Орчуулгыг дараа нь е-мейлээр бүгдэд илгээсэн.

4.    Энэ тайлант ажлыг хүлээн зөвшөөрсөн санал, зөвлөмжийг ЕБГ ба СХОГ-руудаас саналыг 2 дугаар сарын 11 нд авч, 2 дугаар сарын 26 нд зөвлөхийн эхний шатны ажлыг хөлсийг шилжүүлсэн.

5.    Мөн Винсент Бонтоу, Н.Энхтуяа зөвлөхүүдийн худалдан авалтын чиглэлээр ажилласан ажлын тайланг БСШУЯ-ны удирдлагуудад 2010 оны 3 дугаар сарын 5-нд е-мейлээр илгээж, тайланг 3 дугаар сарын 15-нд санал зөвлөмжийн хуудастай ЕБГ, СХОГ, МХШҮГ, ТЗУГ-ууд руу тус тус ажлын тайланг хүлээн авах, дараагийн 2 дахь шатны хүрээнд ажиллах ажлын удирдамжийн хамт хүргүүлсэн.

6.    Винсент Бонтоу, Н.Энхтуяа зөвлөхүүдийн Сурах бичгийн түрээсийн систем болон эргэлтийн сангийн чиглэлээр дахин ирж зөвлөх үйлчилгээ үзүүлэх удирдамжийг ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг, СХОГ-ын дарга С.Наранцогт нар  3 дугаар сарын 19-ны өдөр санал, зөвлөмжийн хуудсаар зөвшөөрсөн.

7.    Винсент Бинтоу гадаадын зөвлөх 3 дугаар сарын 29-нөөс 4 дүгээр сарын 17 нд ирж ажиллан ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг, мэргэжилтэн Г.Батбаатар нартай уулзан энэ жил шинээр хэвлэгдэх 3 ба 8 дугаар ангийн сурах бичгүүд, энэ ажил СБТТ/ЭС-тай хэрхэн уялдах тухай, энэ эргэлтийн сангийн дүрэм, журам, гарын авлагыг эцэслэн боловсруулах ажлын хэсгийн ажилд өөрийн санал зөвлөмжийг өгөх, мөн хэрэгжүүлэх үйл ажиллагааг турших сургуулийг бүх ЕБС-ийн 10-15 хувь болгон нэмэгдүүлэх, СБТТ болон Сурах бичгийн ерөнхий тогтолцооны талаарх гадаад сургалтыг зохион байгуулах талаар 3 дугаар сарын 31-ний өдөр уулзалдсан. 

8.    Гадаадын зөвлөх Винсент Бонтоу өөрийн ажлын эцсийн тайланг 5 дугаар сарын 28 нд ирүүлсэн. Үүнд БСШУЯ-ны холбогдох газрын саналыг авахаар 6 дугаар сарын 18 нд хүргүүлсэн.

9.    Винсент Бинтоу гадаадын зөвлөх, Н.Энхтуяа дотоодын зөвлөхийн 2 дахь СБТТ/ЭС-гийн талаарх үйл ажиллагааны тайланг 7 дугаар сарын 15 нд ЕБГ, ТЗУГ, СХОГ тус тус хүлээн авах талаар санал зөвлөмжийн хуудасны хамт хүргүүлсэн. Зөвлөхийн тайланг хүлээн авахыг зөвшөөрсөн санал, зөвлөмжийн хуудас 8 дугаар сарын 9 нд төслийн албанд ирж, төлбөрийг шилжүүлэх материалд хавсарган төслийн санхүүд шилжүүлсэн.

10.  АХБ-ны ажилтан Жазира Асановагийн зөвлөмжийн дагуу СБТТ/ЭС-гийн ажлыг эрчимжүүлэхийн тулд дахин гадаадын зөвлөх Винсент Бонтоу, Тону Рийд нарыг ажиллуулахаар болсон. Ажлын шинэчлэгдсэн удирдамжийн дагуу Винсент Бонтоу 10 дугаар сарын 11-24, Тони Рийд 10 дугаар сарын 11 дүгээр сарын 2-ны хооронд ирж ажиллан УБ хотын 2 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль, Налайх дүүргийн "Чандмань цогцолбор, Увс аймгийн төвийн сургуулиуд, Тариалан, Сагил сумдын сургуулиудад судалгааг хийсэн. Эдгээр зөвлөх сурах бичгийн түрээсийн тогтолцооны талаарх дизайныг боловсруулж, бичиг баримтыг шинэчлэн, хэрэгжилтийн цаг хугацааг гарган ЕБГ-т хүргүүлсэн.

11. ЕБГ-аас энэ зөвлөхүүдийн тайланг илүү дэлгэрэнгүй илүү сайн болсон байна гэж дүгнээд, туршилтыг 2011 оны 1 дүгээр сараас эхлүүлнэ гэсэн ба холбогдох асуудлыг нэгжийн дарга нарын хурлаар хэлэлцүүлж эцсийн шийдвэрийг гаргана гэж мэдэгдсэн. Мөн энэ чиглэлээр ажиллаж байсан дотоодын зөвлөх Н.Энхтуяа ажлын шалтгаанаар дахин ажиллах боломжгүй болсон тул АХБ руу зөвлөхийг хувь хүнээр авах хүсэлтийг ЕБГазраас явуулж Б.Уранчимэгийг сонгож, 12 дугаар сарын 8-наас ажиллаж эхэллээ.

Кембридж Эдюкейшн ба МЕК компанийн зөвлөх үйлчилгээний талаар

12. Мөн төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх "Кембридж Эдикейшн" компанид тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ирэх гадаад, дотоодын зөвлөхүүдийн ажлын удирдамжид БСШУЯ-ны ЕБГ, МХШҮГ болон МБГ-ын саналуудыг тусган гарын үсгээр баталгаажуулж, орчуулан хүргүүлсэн.

13. Энэ хүргүүлсэн саналууд дотор МХТ-ийн монгол хэл дээрх програм хангамжийг хөдөөгийн сургуульд нийлүүлэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд ШУТИС-ийн багш Х.Тамир, Дорноговийн 3 дугаар сургуулийн технологийн багш Ц.Батбаяр нартай 7 дугаар сард уулзсан. Энэ уулзалтаар энэ багш нарын хийсэн монгол хэл дээрх Технологийн хичээлийн програм хангамжуудтай танилцсан бөгөөд энэ нь төслийн хүрээнд ирж ажиллах зөвлөхийн ажилд судалгаа болон хэрэглэгдэх юм.

14. Кембридж Эдюкейшн ба МЕК компанийн зөвлөх үйлчилгээ албан ёсоор 9 сарын 3-наас эхэлсэн ба 10 сард эхлэлийн тайлангийн хурлаа хийж тус бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд ажиллах зөвлөхүүдийн үйл ажилагаатай дэлгэрэнгүйгээр танилцсан.

МХТ-ийн програм хангамжийн чиглэлээр

15. Програм хангамжийн зөвлөх Б.Ганболд, боловсролын МХТ-ийн зөвлөх Д.Болормаа нар  9 дүгээр сараас эхлэн албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд Х.Тамир, Ц.Батбаяр багш нарын хийсэн Технологийн хичэлийн програм хангамжуудыг танилцуулан, санал бодлоо солилцсон. Мөн төслийн албан ёсны веб сайт хийх ерөнхий танилцуулага, бүлэглэлийг монгол англи хэл дээр бэлтгэж өгсөн.

16. Боловсролын МХТ-ийн зөвлөх Д.Болормаа өөрчлөгдөж оронд нь Д.Чимгээ 10 сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд МХТ-ийн загвар болохуйц 14 төвийг байгуулах үндэслэл, тоног төхөөрөмжийн техникийн шаардлагыг боловсруулан гаргасан.

17. МХТ-ийн програм хангамжийн зөвлөх Б.Ганболд интернетийн нээлттэй эх үүсвэрүүд болох Open source -Google Apps, номын сангийн KOHA зэрэг үнэ төлбөргүй програмуудыг монголын нөхцөлд ашиглаж болох, одоогоор хэрхрэн ашиглагдаж байгаа талаарх өөрийн зөвлөмж саналыг боловсруулан гаргасан.

18. МХТ-ийн 100 програм хангамж нийлүүлэгдэх ажлын хүрээнд гадаад зөвлөх Мин Гун Пак, Б.Ганболд нар одоогийн байдлаар боловсруулагдан гарсан програм хангамжуудын талаарх хэрэгцээ, хэрэглээний судалгааг хийн, дахин шинээр хийгдэх ажлын талаарх өөрсдийн санал, зөвлөмжийг боловсрулуан гаргаж байна.

Сурах бичгийн үнэлгээ, хэвлэн нийтлэлийн чиглэлээр

19. Мөн Сурах бичгийн үнэлгээний дотоодын зөвлөхөөр ажиллах Ж.Нарантуяатай хамтран ажлын төлөвлөгөөг хэлэлцэж Сурах бичиг хэвлэхэд баримталж буй стандарт болон үнэлгээ хийх ямар шалгуур баримталж байгаа талаар хэлэлцэж, ажлын чигийг тодорхойлсон.  

20. Сурах бичгийн үнэлгээний талаар хэвлэн нийтлэлийн чиглэлээрх Монгол улсад баримталж ирсэн  дүрэм журмуудын талаар мэдээлэл гарган, судалгаа хийж, цаашид ямар байдлаар сайжруулах талын саналыг  гадаадын зөвлөхөөр ирж ажиллах Жулиан Ватсон руу илгээсэн.

Багш бэлтгэх сургуулийн сургалтын хэрэглэгдэхүүний хангамж

21.  Дотоодын зөвлөхөөр Д.Туяа, Г. Баярмаа нар энэ чиглэлээр 10 сараас ажиллаж эхэлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд МУБИС-ийн номын сангийн фондын баяжилт хийх хүсэлт тус албанд ирсэн байсныг танилцуулсан. Эдгээр зөвлөхүүд хэрэгцээний судалгааны үндсэн дээр сурган, сэтгэл судлалын сүүлийн үеийн ном ховор, ялангуяа бага ангийн дидактикийн чиглэлийн ном бүр байдаггүй, ЕБС-ийн сурах бичиг туйлын хангалтгүй, сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр фонд бүрдүүлэлт хийгдээгүй гэж номын санчдаас авсан саналыг үндэслэн эхний ээлжинд ямар номоор фондын баяжилтийг хийх талаарх зөвлөмжийг боловсруулан гаргасан байна.

Сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн сан

1.    БСШТ-ийн албанаас 03 тоотоор бичгээр мөн ЕБГ руу Сурах бичгийн түрээсийн тогтолцоо, эргэлтийн санг турших сургууль, ангийг сонгох тухай хүргүүлсэн. ЕБГ-ын хариу бичиг 3/594-д доорхи 9 сургуулийг сонгож хэрэгжүүлж эхлэхийг санал болгосон эцсийн шийд гараагүй, эдгээр сургуулийн 3 ба 8 дугаар ангид энэ систем, санг турших талаар ярилцаж тохиролцсон.

2.   Сурах бичгийн түрээсийн систем, эргэлтийн сангийн дүрэм, сургуулийн гарын авлага, сурах бичгийн сургуулийн зөвлөл байгуулах дүрэм болон бусад журам, дүрмийг эцэслэн боловсруулах ажлын хэсгийг БСШУ-ны сайдын 99 тоот тушаалаар 2010 оны 03 дугаар сарын 12-нд  байгуулсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: Ахлагч:        Д.Эрдэнэчимэг, ЕБГ-ын  дарга, гишүүдээр А.Цолмон,  Б.Бадамжав, ЕБГ-ын мэргэжилтнүүд Х.Ганцэцэг, СХОГ-ын мэргэжилтэн, Б.Жавзанжаргал, ТЗУГ-ын мэргэжилтэн, Ц.Эрдэнэбаяр, БСШТ-ийн дэд захирал, Ж.Жижгээ, БСШТ-ийн зохицуулагч, Н.Энхтуяа, СБТС-ЭС-гийн дотоодын зөвлөх, удирдлага, зохицуулалтаар хангах нарийн бичгийн даргаар Г.Батбаатар, ЕБГ-ын мэргэжилтэн нар тус тус ажиллана.

3.   Ажлын хэсгийнхэнд Винсент Бонтоу зөвлөхийн боловсруулан гаргасан "Сурах бичгийн түрээсийн систем ба Эргэлтийн сан"-гийн дүрэм, журам, Сургуулийн гарын авлага, СБТТ/ЭС-гийн нэгж байгуулах, Сургуулийн сурах бичгийн хороо байгуулах, энэ хорооны зохицуулалт,  Банкинд данс нээх, юуг анхаарах зөвлөмж зэрэг бичиг баримтуудыг ажлын хэсгийнхэнд 4 дүгээр сарын 5 ба 9 нд е-мейлээр болон бичгээр хүргүүлсэн.

4.   Гадаадын зөвлөх Винсэнт Бонтоу, дотоодын зөвлөх Н.Энхтуяа нар Сурах бичгийн түрээсийн тогтолцоо, Эргэлтийн санг байгуулах талаар эхний шатны үйл ажиллагааг хийхэд юуг анхаарах, номын биет насыг 4 жилээр тооцон ижилхэн хуваасан үнэлгээг бага, дунд, ахлах ангиар танилцуулж, СБТТ/ЭС-гийн төслийн нэгж байгуулах, банкны дансыг нээх, тэр дансыг яаж хянаж байх болон цаашид яаж өрнөх талаар ажлын хэсгийнхэн ба ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэгтэй 4 дүгээр сарын 16 нд уулзалдаж танилцуулсан.

5.   Д.Эрдэнэчимэг хэлэхдээ туршилт хийх сургуулийн тоог ихэсгэх хэрэггүй, юу ч гэсэн сонгосон 9 сургуульд туршилтаа дараа хичээлийн жилээс эхэлж,  амжилттай хэрэгжвэл цаашид хичээлийн жилийн хагасаас дахин сургуулиудыг нэмж болох юм гэж хэлсэн. Мөн эхлээд олон сургуульд туршиж мөнгө хөрөнгө гарзадмааргүй байна гэж өөрийн саналаа хэлсэн. Зөвлөхүүдэд өөрсдийн хийсэн ажлыг товч хэлбэрээр туршилт хийж эхлэхэд ийм зүйлийг ингэж хийнэ гэсэн маш товч дүгнэлт, танилцуулга бичиж өгөөч гэж хүссэн.

6.   Мөн ажлын хэсгийн гишүүн Б.Бадамжав сурах бичгийн нас 4 жил яагаад ч байж болохгүй, 2 жил болоход ариун цэврийн шаардлага хангахгүй бохирддог гэхэд Винсент зөвлөх сурах бичгийн хэвлэдэг бэхэнд нян устгах бодис байдаг, тэгээд ч Монгол бол Африк шиг цаг агаартай биш учир 4 жил бол боломжийн хугацаа гэж хариулсан.

7.   Мөн гишүүн А.Цолмон номын түрээсийн үнийг жил бүр ижил тогтоож болохгүй, хуучин сурах бичгийг ямар ч эцэг эх, хүүхдэдээ түрээсэлж энэ тооцсон үнээр түрээслэхгүй. Тиймээс түрээсийг жил бүр ялгавартай тогтоох нь зүйтэй гэсэн. Үүнийг зөвлөхүүд зөвшөөрсөн.

8.   Сурах бичгийн хангамж түгээлтийн мониторингтой хамт хийсэн СБТТ/ЭС-гийн талаарх асуудлыг танилцуулахад:

·         Сурах бичгийн түрээсийн системийг орон нутгийн хүмүүс бүрэн дэмжиж байгаа тул бэлтгэл ажлыг сайн хангах, ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд цаг алдалгүй хүргэх нь зүйтэй юм. Мөн СБТТ/ЭС-ийн талаар аймгуудын удирдлагууд, номын санчдын дунд хэлэлцүүлбэл их сайн байна гэсэн.

·         Нэг талаар хэт үнэгүй бүх юм өгдөг бэлэнчлэх сэтгэлгээг багасгаж, эцэг эхэд учрах дарамт багасаж байна гээд энэ тогтолцоог даруй системтэйгээр зохион байгуулалт сайтай хэрэгжүүлж эхэлмээр байна гэсэн.  Мөн дүрэм, журам нь тодорхой, ойлгомжтой, түрээсийн хяналт сайн байх хэрэгтэй гэж хэлсэн.

·         Багш бүр сурах бичигтэй хэрхэн харьцах, хэрхэн сурах бичгээ гамтай эдэлж хэрэглэх талаар сурагч бүрт таниулах ажлыг хичээлийн жилийн эхэнд хийж хэвшсэн байх хэрэгтэй. Сурах бичгийн ашиглалт, хамгаалалтын талаар сургууль бүр хичээлийн жилийн эцэст зохион байгуулалттай арга хэмжээ зохиож, сурах бичгээ сайхан хэрэглэсэн хүүхдүүдийг урамшуулах, харин сурах бичгээ муухай хэрэглэсэн хүүхдүүдэд торгууль ногдуулж хэвших хэрэгтэй байна.

·         Номын хэрэглээний насыг 2-5 жил гэж байж болох юм гэхдээ ихэнхийн саналаар 3 жил хамгийн боломжтой гэж хариулсан. Сурах бичгийн эдэлгээг сайжруулах, дахин хэрэглэх сурах бичгийг хэвлэхдээ тухайн хичээлийн долоо хоногийн цагийн багтаамжаас шалтгаалан өөр өөр хувилбартай тогтоох хэрэгтэй. Жишээ нь, гол хичээлүүд болох монгол хэл, математик зэрэг хичээлийн сурах бичгийн ашиглах хугацааг 2 жил, бусад хичээлийн сурах бичгийг 3-4 жил ашиглаж болохуйцаар тогтоох,

·         Сурах бичгийг дахин ашиглах талаар нэгдсэн журам гаргаж, сургууль бүрт мөрдлөг болгон хэрэгжүүлэх

9.    СБТТ/ЭС-гийн дүрэм, журам, сургуулийн гарын авлага, танилцуулга, хамрагдах 103 сургуулиyд, эхлэлийн огноо, төсөв, туршиж эхлэх талаар гарах БСШУ-ны сайдын тушаалын төсөл зэргийг эцэслэн боловсруулж ЕБГ-ын дарга Д.Эрдэнэчимэг, Г.Батбаатар, А.Цолмон, БСШТ-ийн захирал Р.Бандий, дэд захирал Ц.Эрдэнэбаяр нарт 8 дугаар сарын 12 нд е-мейлээр илгээсэн. Энэ илгээсэн бичиг баримтыг сайжруулан дахин 8 дугаар сарын 30, 9 дүгээр сарын 9 нд дахин илгээсэн.

10.  Энэ 2010-2011 оны хичээлийн жилд УБ хот, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Увс зэрэг 4 аймгийн 103 сургуулийн 3 ба 8 дугаар ангийн түвшинд СБТТ/ЭС-гийн туршилтыг эхлүүлэх ба туршилтыг олон сургуульд эхлүүлэх гэж байгаа тул төслийг хэрэгжүүлэх нэгжийг зөвлөхийн санал болгосны дагуу байгуулахаар тогтсон. ЕБГ-аас явуулсан бичиг баримтад эцсийн санал ирэнгүүт ажлын хэсгийн хуралдаанаар туршилтыг эхлүүлэх үйл ажиллагаа цаашид явагдах юм. 

11.  Зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааны хүрээнд гарсан санал зөвлөмж дээр үндэслэн:

1.    2011 оны хичээлийн жилээс УБ хотын СХД-ийн 42-р сургууль, НД-ийн "Чандмань" цогцолбор, Булган аймгийн 22, Дундговь аймгийн 18 сургуулиудад туршилтын өмнөх туршилтыг 12 жилийн 8 дугаар ангийн хүрээнд эхлүүлэнэ.

2.    СБТТ-ны төслийн албыг 2 хүний бүрэлдэхүүнтэй ЕБГ-ын удирдлаган доор БСШТ-ийн албатай хамтран ажиллахаар байгуулах

3.    СБТТ/ЭС-гийн түрээсийн төлбөрийг байршуулах нэгдсэн дансыг арилжааны аль нэгэн банкинд нээх, энэ данснаас салбарлуулан сургууль бүрт өөрсдийнх нь дэд дансыг нээх

4.    Засгийн газраас олгож байгаа 40 хувийн эмзэг бүлгийн хүүхдийнхээс гадна 60 хувийн хүүхдүүдийн сурах бичгийн хэрэгцээний судалгааг дээрх УБ хот болон 2 аймгийн нийт 42 сургуулийн 8 дугаар ангийн сурагчдын дунд явуулан, энэ хичээлийн жилд яг хичнээн тооны хэдэн сурах бичиг шаардлагатай байгаа тоо хэмжээг гарган худалдан авалтыг зохион байгуулах

Мөн гадаад дотоодын зөвлөхийн хамт СБТТ/ЭС-гийн хэрэгжилтийн талаарх ухуулга, сурталчилгаа, сургалтыг дээрх 2 аймгуудад зохион байгуулах ажлуудыг эцэслэн тогтлоо.
Мэдээллийн эх : БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛ ТӨСЛИЙН 2010 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл