Монголын татварын алба оффисын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр болжээ. Төрийн бусад байгууллагуудтай харьцуулбал, нэлээд сүүлийн үеийн, цахим оффисын системийг тэд нийт албаны хэмжээнд нэвтрүүлж байгаа юм байна. Энэ нь "E Office" буюу "Share point" хэмээх системийг дотооддоо нэвтрүүлж байна. Ингэснээр Татварын ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд, аймаг хотын татварын хэлтсүүд, татварын албад энэ программыг ашиглан хоорондоо ямар нэгэн цаасгүйгээр, шууд харилцах горимд шилжих юм.
Энэ систем нь мэдээллийн шинж чанартай бүх асуудлыг, тухайлбал, төрөл бүрийн зарлал, үүрэг даалгавар, тендер зарлах, шалгаруулах гэх мэт мэдээллийг асар богино хугацаанд хүлээн авах боломжтой. Бас энэ программаар татварын байцаагч нар, албадууд хоорондоо шууд харилцах аж. Энгийнээр тайлбарлавал, татварын байгууллагын удирдлагууд хэлтэс, харьяа газрын дарга нартай шууд онлайнаар уулзалт хийж, шуурхай зөвлөгөөн явуулна гэсэн үг. Ингэснээр татварын албанд болж буй бүхий л мэдээллийг маш хурдан хугацаанд авах, түгээн дэлгэрүүлэх боломж бүрдэх юм байна.
Удирдлагын зардлыг ч мөн хэмнэнэ. Татварын байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгавар маш богино хугацаанд, татварын бүхий л салбар, харьяа хэлтсүүд, ажилтнуудад шууд хүрнэ. Энэ хэрээр гүйцэтгэлийн мэдээлэл маш богино хугацаанд ирэх учиртай. Татварын алба бол бизнесийн байгууллагуудтай шууд хамтран ажилладаг төрийн байгууллагын хувьд бизнеийн таатай орчныг бий болгоход өөрийн үүргийг гүйцэтгэх ёстой. Тэгэхээр цахим оффисын системд шилжсэнээр татварын байцаагч нар ямар нэг мэдээ, мэдээллийг дээд байгууллагаас авах, даргаас асуухдаа цаг гарздах шаардлагагүй болно. Нөгөө талаар татварын албаны үйл ажиллагаа татвар ногдуулах, хураахаас гадна эрсдэлийг үнэлж тооцох үүргийг давхар гүйцэтгэдэг. "Share point" систем дээрх үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаас гадна, төрийн бусад байгууллагууд, яамд, тусгай газрууд болон бизнесийн байгуулагууд, татвар төлөгч хувь хүн иргэдтэй ч шууд холбогдож ажиллана.
Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж
-
Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн
доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж,
санаа...
4 years ago
No comments:
Post a Comment