Тайваньд төвтэй Хятадын компьютер үйлдвэрлэгч Asus компани нь дэлхийн нэтбүүкийн зах зээлд томоохон борлуулагчдын нэг юм. Гэхдээ тус компани сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийхээ үнийг аль болох доод түвшинд барих зорилготой ажиллаж байна.
Дэлхийн зах зээлд худалдаалагдаж буй нэтбүүкийн ханш хамгийн багадаа 300 ам.доллараас дээш байгаа ч планшетийн хэрэглээ түгээмэл болж буй энэ цаг үед зах зээлийн шаардлагаар нэтбүүкийн үнэ хямдрахаас өөр аргагүй байдалд хүрч байна. Тиймээс Asus компани Google-тэй хамтарч, 200-250 ам.долларын үнэтэй шинэ загварын нэтбүүкийг гарган авахаар ажиллаж эхэлжээ. Тус компаний шинэ бүтээгдэхүүн нь Google Android болон Google Chrome зэрэг хоёр төрлийн үйлдлийн систем дээр ажиллах чадвартай байх юм. Дээрх үйлдлийн системүүд нь харьцангуй зардал багатай тул хямд үнэтэй нэтбүүк үйлдвэрлэх боломжийг Asus-т олгож байгаа ажээ.
Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж
-
Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн
доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж,
санаа...
4 years ago
No comments:
Post a Comment