Sunday, December 12, 2010

Хүүхдүүдэд олгох компьютерийн нийлүүлэлт зогсчээ.

Боловсролын үйлчилгээний цахим тогтолцоог бүрдүүлэх, бүх нийтээрээ компьютерийн бичиг үсэгтэн болох суурийг тавих гэсэн сүр дуулиант зорилго өвөрлөсөн “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр хэрэгжээд хоёр жил өнгөрч байна.

Гэтэл өнөөдөр энэ хөтөлбөрийн хэрэгжилт нэгэн үеийн улстөр болоод өнгөрсөн байх вий гэсэн болгоомжлолыг төрүүлэхэд хүргээд байна. Анх 2007 оны аравдугаар сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр АНУ-д очихдоо холбогдох гэрээнд гарын үсэг зурснаар хүүхэд бүрт компьютер өгөхөөр болсон. Тухайн үед 10 мянган ширхэг компьютер худалдан авч, бэлгэнд нь дахин 10 мянгыг авах гэрээ хийсэн аж. Гэрээ хийснээс хойш гурван сарын дараа манай улсад эхний байдлаар 1000 ширхэг нь орж ирэн, жижиг ногоон компьютерийн зургууд хаа сайгүй харагдах болсныг хэн бүхэн санаж байгаа байх. Удалгүй хоёр ч удаагийн нийлүүлэлт хийгдэж өнөөдөр 12 мянган компьютер манайд ашиглагдаж байна. Гэхдээ эдгээрийн 10  мянга нь бэлгэнд ирснийг дээр дурьдсан. Тэгэхээр манай Засгийн газар дөнгөж хоёрхон мянган компьютер л худалдаж авчээ. Харин үлдсэн найман мянгыг нь хэзээ худалдаж авах, орж ирэхийг өнөөдөр хэлж мэдэх хүн алга. Холбогдох газруудаас энэ талаар лавлахад санхүүжилт зогссон, компьютер нийлүүлж байгаа компанитай нь холбогдоход хүндрэлтэй байгаа хэмээж байна.

Уг нь энэ хөтөлбөрт салбарын яам нь анхаарал хандуулсан бол өнөөдөр бага насны хүүхдүүд компьютер тоглоомонд дурлаж, өвчин тусах чинээнд хүрэхгүй байсан ч юм билүү. Бага насны хүүхдүүд компьютерийг тоглоом тоглох хэрэгсэл гэж бодсоор байгаа. Ахлах ангийн сурагчид дунд ч компьютер дээр хэрэглээний програм хэрхэн ашиглахаа мэдэхгүй атлаа тоглоомонд дурлагчид олон бий. Харин энэ компьютер үүнээс өөр зүйлийг хүүхдүүдэд өгөх байлаа. Тухайлбал, Америк, Канадад энэ компьютерийг хэрэглэх ёстойгоос нь илүү ашигтайгаар хэрэглэж байгаа аж. Тэд компьютерт зөвхөн дасгал ажиллаж, хичээл хийгээд байх бус шинэ үеийн дэвшилтэт технологийг ашиглаж тоглоом удирдах, хүүхэд өөрөө програм зохиох, антенн суурилуулж телевиз үзэх гэх зэргээр ашиглаж байна. Харин манайд “Улсаас үнэгүй өгсөн гэнэ” гээд ээж, аав нь архиар солиод уучихдаг, хэрэглэх ёстойг нь мэдсээр байж сургуулийн захирал нь хав дарчихдаг зэрэг байж боломгүй явдлууд тохиолдсон гэж байгаа.

“Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгжийн дарга Б.Янжмаагаас зарим асуултад хариулт авлаа.

-Одоо үлдсэн найман мянгыг нь худалдаж авах, тоог нь нэмэх боломж байхгүй юу?

-АНУ-ын “OLPC”  компанитай гэрээ хийсэн байсан. Гэтэл тухайн компани нь гэрээнд тусгасан цагтаа компьютерээ нийлүүлж чадаагүй. Бэлэгний 10 мянгаа түрүүлээд өгсөн. Бид 1.5 тэрбум төгрөгөөр өөрсдийн худалдан авах 10 мянгаа авах ёстой байсан. Гэтэл биднийг мөнгөө төлөөгүй байснаас үүдэн “ОLPC” компани Африк, Энэтхэг рүү хэдэн саяар нь нийлүүлчихсэн юм билээ. Тэгээд манайд нийлүүлэх байдал нь удааширсан байж магадгүй. Түүнээс гадна яг гэрээг хийх үед манай улсад нийлүүлэх асуудлыг хариуцаж байсан “OLPC” компанийн мэргэжилтэнтэй нь холбоо барьж чадахгүй байна. Биднээс гадна Дэлхийн банкны төслөөр хоёр мянгыг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл Дэлхийн банк ч “OLPC”  компанитай ажил хэргээ тохирч чадаагүй.

-Манайд хөтөлбөр ер нь хэрэгжиж байна уу, одоо ямар хүндрэл гарч байна?
-Одоо энэ компьютерууд чинь бидний ашигладаг windows үйлдлийн системээр ажилладаггүй. Linux гээд тусгай үйлдлийн систем бий. Тэр үйлдлийн системийг нь заах гэж их хөдөлмөр, зардал гарч байгаа. Харин бид үүнийг шууд шийдвэрлээд windows үйлдлийн системийг ашиглах гэхээр Майкрософт компаниас зөвшөөрөл, лиценз авах гээд бас зардал гарна. Тэгээд ч цаашид “OLPC”  компанийн энэ компьютерийг ашиглах уу, өөр компьютер ашиглах уу гээд яриад байж байна.
-Тэгвэл энэ хөтөлбөр зогссон гэсэн үг үү?
-Гол нь гэрээнд л асуудал гарснаас биш төсөл зогссон гэж хэлж болохгүй. Бид хоёр жил энэ хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Нэлээд туршлагатай ч боллоо гэж бодож байна. Одоо тараах компьютер байхгүй ч хүлээлгэн өгсөн компьютеруудаа хэрхэн ашиглахыг нь зааж, хичээлийн агуулгыг нь боловсруулан оруулсаар байгаа. Бид агуулгаа шинэчлэн боловсруулж, багш нараа сургах ажлаа үргэлжлүүлэн хийж л байна. Тэгэхээр манай хөтөлбөр зогссон гэж ойлгож болохгүй. Аль болохоор энэ компьютерийг үзэг, цаас ашигладаг шиг ашигладаг болгохыг л зорьж байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд аймаг тус бүрийн 1-3 сургууль, Нийслэлд дүүрэг  бүрээс нэг сургуулийг сонгон тараажээ. Гэхдээ энэ хангалттай тоо биш гэдэг нь ойлгомжтой. Ямар ч байсан “XO” компьютерийг дахин худалдан авах асуудал бүрхэг байна. Хариуцаж ажиллаж байгаа хүмүүс нь ч үүнийг үгүйсгэсэнгүй. Тиймээс “Хүүхэд бүрт компьютер” хөтөлбөр бүрэн дүүрэн хэрэгжиж амжилгүйгээр зогсчих вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Эх сурвалж: "Улс төрийн тойм"
Эх сурвалж: “Компьютер таймс”

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл