Friday, December 10, 2010

Оюутнуудын 500 мянгыг удахгүй шийднэ

“Хүний хөгжил сан”-гаас ирэх онд их, дээд сургуульд суралцагч оюутан бүрд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн байгаа. Ямар шалгуураар, хичнээн оюутан хамрагдах талаар салбар хариуцсан сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.
-Ирэх онд их дээд сургуульд суралцагчдын сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгийг Засгийн газраас олгохоор болсон. Хичнээн оюутан хамрагдах вэ?
-Төрийн болоод хувийн их дээд сургуульд ойролцоогоор 160 мянган оюутнууд суралцаж байна. Энэ бүгд сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг авах эрх нь нээлттэй.-Иргэдийн дунд зөвхөн магадлан итгэмжлэгдсэн ба төрийн их дээд сургуульд суралцдаг оюутнуудад олгоно гэсэн яриа байна. Энэ талаар?
-Их, дээд сургуульд суралцаж байгаа нь үнэн л бол дүрэм журмын дагуу бүх оюутан хамрагдана гэсэн үг.
-Оюутнуудад олгох “Хүний хөгжил сан”-гийн 500 мянган төгрөгийн ямар журам, шалгуураар олгох вэ?
-Ойрын өдрүүдэд Засгийн газрын хуралдаанаар орж, эцсийн шийдвэр гарах болохоор одоогоор нарийн хэлэх боломжгүй.
-Зарим сургуулиуд нэгдүгээр дамжааны оюутнаас бүтэн жилийн төлбөрийг авчихсан мэдээлэл байна. Хэрэв ийм тохиолдолд “Хүний хөгжил сан”-гаас олгох 500 мянган төгрөгийг буцаан тухайн оюутанд олгох уу?
-Ямар ч төрийн ба хувийн их, дээд сургууль нэгдүгээр курс ч бай, хоёрдугаар курс ч бай сургалтын төлбөрийг бүтнээр авах ёсгүй. Хэрэв тийм тохиолдол байвал тухайн оюутан Монголын оюутны холбоогоор дамжуулаад БСШУЯ-нд өргөдлөө өгөх хэрэгтэй. Өргөдлийн дагуу шалгаад зохих арга хэмжээг авна. Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаар төрийн их, дээд сургуулийн нэг захирал ажлаасаа халагдсан байгаа бол хоёр хувийн их, дээд сургууль оюутны хяналтын квотоо хасуулаад байна.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл