Монгол оронд ардчилсан хувьсгал гарсан тэртээ цагаан морин жил Завхан аймгийн захиргааны шийдвэрээр 1990 онд Чигэстэй багийн Малтай хорооны хэсэгт 50 хүүхдийн хүчин чадалтай найман орон тоотой Улиастай сумын наймдугаар цэцэрлэг анх байгуулагдажээ. Эдүгээ тус цэцэрлэг 20 жилийг үдэж өдгөө ойгоо тэмдэглэх гэж байна. Тус цэцэрлэг байгуулагдсан цагаасаа эхлэн өсвөр үеийнхнээ тухлаг, тохилог, орчинд хөгжүүлж хүмүүжүүлэх, хүүхдийн тал бүрийн хөгжлийг хангахад анхаарч ажилласны үр дүнд аймгийн тэргүүний цэцэрлэгүүдийн нэг болжээ.
Энэ цэцэрлэгийн гол онцлог нь үндэсний гэрт үйл ажиллагаагаа явуулдаг юм. Гэр цэцэрлэг нь хүүхдийн эрүүл мэндэд тохиромжтой, дуу чимээ багатай, агааржуулалт сайтай, цэвэр цэмцгэр, ая тухтай, монгол хүүхдийн сэтгэл зүйд нийцсэн үндэснийхээ уламжлалаас суралцахад илүү үр дүнтэй байдаг ба зах зээлийн өнөөгийн хүнд нөхцөлд халаалт, дулаан, цэвэр бохир ус, цахилгааны нүсэр зардал шаардагдахгүй улсын төсөвт их хэмнэлттэй байгаагаараа онцлог байдаг гэж тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Уранчимэг хэллээ.
Одоо тус цэцэрлэг дөрвөн бүлэгтэй, 17 багш ажиллагсадтай 2-5 насны 120 гаруй хүүхдийг хамруулан сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Эдний хамт олны дотор боловсролын тэргүүний ажилтан гурав, ХҮТА хоёр, хөдөлмөрийн хүндэт медальтан хоёр, “Ажилчин залуу”алтан медальтан нэг, БСШУЯ-ны “Хүндэт жуух” гурав зэрэг шагналтай ажил үйлсээрээ шалгарсан олон залуу багш нар ажилладаг ба тэргүүлэх багш гурав, заах аргач багш гурав байгаа нь энэ хамт олны бахархал юм.
Эднийхэн цэцэрлэгийнхээ сургалтын орчныг сайжруулж, материаллаг хангамжаа сайжруулахын тулд багш ажилчдынхаа хүчээр гарын доорх материал ашиглан 40 гаруй төрлийн 160 гаруй тоглоом наадгай урлан ардын тоглоомын сангаа байгуулж, хүүхдийг хөгжүүлэх, тэдний оюуны сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх сургалтын үйл ажиллагаандаа ашиглаж үр дүнд хүрээд байна. Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлж аймаг орон нутаг ба улсын уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцож 2004, 2006, 2008 онуудад багш хүүхдийн хамтарсан “Улиастайн уянга”, “Ээжийн бүүвэйтэй хорвоо”, “Есөн эрдэнэ”, Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Ардын язгуур урлагаар тайлан тоглолт” хийж “Ардын тоглоом наадгайн” үзэсгэлэнг амжилттай зохион байгуулсан нь эцэг эх мэргэжил нэгт багш сурган хүмүүжүүлэгчид болон олон нийтийн талархалыг удаа дараа хүртэж амжилт арвин ойгоо угтаж байна.
Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж
-
Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн
доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж,
санаа...
4 years ago
No comments:
Post a Comment