Friday, December 10, 2010

Цэцэрлэгүүдийн тоглоомыг шинэчилнэ

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сурч боловсрох орчин болсон цэцэрлэгүүдэд тоглоомыг сайжруулах, шинэчлэх төслийн санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа. Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбооноос санаачлан хэрэгжүүлэх “Тоглоомын гүүр” төслийн санамж бичигт БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр, МОХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг, МСХ-ны гүйцэтгэх захирал н.Баяржаргал нар гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Байгаль орчин, хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх, оюун ухаан, танин мэдэхүйг хөгжүүлэх зэрэг стандарт шалгуурыг хангасан тоглоом нийлүүлэх саналыг www.toybridje.mn сайтад байршуулж байгаа аж.
Уг төслийг энэ сараас эхлэн ирэх оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх гэнэ. Төслийн хүрээнд эхний ээлжинд Булган аймгийн Бугат сум, Хөвсгөл аймгийн нэг сум, Улаанбаатар хотын алслагдсан дүүргээс нэг цэцэрлэг сонгон хэрэгжүүлэх бөгөөд 60-80 цэцэрлэгийн тоглоомыг бүрэн шинэчлэх гэнэ. Төслийн үр дүн, хөрөнгө оруулалтын талаар БСШУ-ы сайд Ё.Отгонбаяраас тодрууллаа.

-Цэцэрлэгийн тоглоомыг шинэчлэх төслийн үр дүнгийн талаар?

-Төсөв хөрөнгө хомстой холбоотойгоор барилга обьектийг шинэчлэх, засварлах зэрэгт хөрөнгө оруулалт хийж байснаас биш, хүүхдийн оюуныг хөгжүүлэх тал дээр сүүлийн үед огт хөрөнгө оруулалт хийгдээгүй нь үнэн. Тиймээс өнөөдрийн “Тоглоомын гүүр” төслийг хэрэгжүүлэх болсон нь үнэхээр ач холбогдолтой. Мөн үүнтэй холбоотойгоор удахгүй аймаг орон нутгийн 30 гаруй цэцэрлэгт манай үндэсний үйлдвэрлэгч нэгэн аж ахуйн нэгж оюун ухааныг хөгжүүлэх уламжлалт оньсон, угсардаг тоглоомыг нийлүүлэх гэж байгаа.

-БСШУЯ-наас энэ төслийн хэрэгжүүлэхэд хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх вэ?

-Яамны зүгээс үйл ажиллагааны болоод зохион байгуулалтын зардалд нь зориулаад долоон сая төгрөг зарцуулах юм. Төслийн Монголын оюутны холбоо, Монголын скаутын холбоо ерөнхийдөө зохион байгуулан, эцсийн шатанд ойролцоогоор 100-130 сая, төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгийг сайн авч чадвал түүнээс ч илүү хөрөнгө оруулалтаар бяцхан хүүхдүүдийнхээ оюун ухааныг хөгжүүлэх тоглоомыг шинэчилж болох юм.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл