Сүүлийн жилүүдэд орон нутгаас нийслэлд шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж байна. Түүний хэрээр ерөнхий боловсролын болон цэцэрлэгийн насны хүүхдүүдэд боловсрол эзэмших орчин хомс болсон. Жил бүр шинэ цэцэрлэг, сургууль барьж байгаа ч хүүхдүүдэд хүрэлцээ тааруу, байгаа нэг нь даац хэтрүүлж үйл ажиллагаа явуулж буй. Ирэх жилд энэ асуудлыг шийдэх үүднээс нийслэл болон орон нутагт шинээр боловсролын чиглэлийн байр баригдах аж. Энэ талаар БСШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албаны Мэдээлэл судалгаа хариуцсан мэргэжилтэн Л.Баярсайханаас тодруулсан юм.
-Хүүхэд багачуудын суурь боловсрол болон бүрэн дунд боловсрол эзэмших сургууль, цэцэрлэг сүүлийн үед хомс байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Ирэх жил орон нутаг болон нийслэлд боловсролын чиглэлийн 104 барилга барина. Үүнд сургуулийн барилга, спорт заал, сургуулийн зам талбай тохижуулах гэх мэт олон ажил багтаж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах бөгөөд төсөвт өртөг нь 149.2 тэрбум төгрөг суулгасан. 2011 онд санхүүжих нь 57.5 тэрбум төгрөг байгаа.
-Боловсролын чиглэлийнх гэлээ. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн хэчнээн байр барих вэ?
-Орон нутаг нийслэлд нийтдээ цэцэрлэгийн 60 барилга, их дээд сургуулийн байрны хувьд 1000 оюутны байр гэх мэт дөрвөн барилга байгаа. Үүнээс гадна мэргэжлийн сургалт үйлдвэрийн чиглэлээр гурав, соёлын 37 барилга шинээр барина. Үүнд музей, номын сан сүм хийд, соёлын төв, театрын барилга гэх мэт орж байгаа.
-Тэгвэл эдгээрээс нийслэлд хэчнээн нь баригдах бол?
-Зөвхөн нийслэлийн хэмжэээнд боловсролын чиглэлийн 44 барилга барина. Үүний төсөвт өртөг нь 51.7 тэрбум төгрөг байгаагаас 18.7 сая төгрөгөөр санхүүжих юм. Ерөнхий боловсролын сургуулийн 23 барилга, их дээд сургуулийн гурав, цэцэрлэгийн 13, шинжлэх ухааны нэг, үндэсний урлагийн ордон нэг гэх мэт барилга шинээр баригдана. Барилгын ажил ирэх жилд хийгдэж эхлэх ч он дамжин баригдах барилга ч байгаа.
-Нийслэлд чанарын шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгийн барилга байгаа. Эдгээрийг яах вэ?
-Чанарын шаардлага хангахгүй сургуулийн хувьд барилгыг нь нурааж суурин дээр нь шинээр барилга барих юм. Тухайлбал, 70, 92 дугаар сургуулийн хичээлийн байрыг нь нурааж, 960 хүүхдийн суудалтай сургууль барина. Мөн 31 дүгээр цэцэрлэгийн байрыг нурааж шинэ барилга барих болно.
-Үүнээс гадна урсгал засварын ажил байдаг. Үүнд хэчнээн төгрөг зарцуулах вэ?
-Засварын ажилд боловсролын салбарт есөн тэрбум 180 сая төгрөг, соёлын салбарт нэг тэрбум 380 сая, шинжлэх ухааны салбарт 300 сая төгрөг төсөвлөөд байна.
-Шинээр баригдах сургуулиудын хувьд зураг төсөл нь гарсан уу. Мөн барилга барих компаниа хэрхэн сонгох вэ?
-Зураг төсөл нь бэлэн болсон гэхэд болно. Харин барилга барих компаниудыг он гаргаад шалгаруулна. Нээлттэй тендер зарлана.
Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж
-
Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн
доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж,
санаа...
4 years ago
No comments:
Post a Comment