“Номын яармаг-2010” уламжлалт арга хэмжээ энэ сарын 13-15-ны хооронд Архангай аймгийн Соёлын төв өргөө Хүүхдийн номын ордонд боллоо. Яармагийн үеэр уншигчид,зохиогчид хэвлэн нийтлэгчид,номын санчид хуран чуулж, номын сангийн хуулийн төслийг хэлэлцэж ном тойрсон асууудлаар санал бодлоо хуваалцсан байна.
Тухайлбал, “Цалиг” хэвлэлийн газрын захирал Б.Галаарид “Өөр өнгө “цувралаар номоо хэвлүүлсэн яруу найрагчид зохиолчдоо номын яармагт урьж шүлэг зохиолыг нь уншуулсанд хөдөөгийн номын санчид ихэд талархан хүлээж авсан төдийгүй ном бүтээлийг худалдаж авсан байна. Яармагийн үеэр арваад зохиолчдын номын эхийг хэвлэлийн газруудад худалдах санал тавьсны дотор “араажавын бүдүүн дуут хэмээн олноо алдаршсан зохиолч сэтгүүлч Б.Цэдэндамбын “Гилбэрийн хатан” эсээ романы гар бичмэлийг хэвлэлийн газрууд ихэд сонирхсон байна. Ардын уран зохиолч П.Бадарч гуай авьяас онгод болоод, бурхан багштай хамтарч бичсэн шинэ номоо танилцуулж хот хөдөөгийн номын санчидтай уулзлаа. Мөн энэ үеэр ховор номын дуудлага худалдааг зохион байгуулсан бөгөөд дуудлага худалдаанд 30 гаруй бүтээл ирснээс “Түвд хэл бичгийн сурах бичиг”” Манж номын гарчиг” зэрэг 5-6 ховор ном зарагджээ.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment