3 жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь тавьсан зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр судлаачдын чадавхийг бэхжүүлж, мэдлэгээ хуваалцах боломжийг бүрдүүлж өгсөн.
Төсөл нь үндсэн болон дэд төслүүдээс бүрдэх ба үндсэн түвшинд төслийг удирдах зөвлөл удирдана. Одоогийн байдлаар DREAM IT төслийн эхний хагаст хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин болон засаглалын чиглэлээр дэд төслүүд хэрэгжиж байна.
Зорилтууд:
“DREAM IT” Mега Монгол төслийн үндсэн зорилго нь мэдээлэл харилцаа холбооны технологийн судалгааны төслүүдийн дэмжигдсэн бүлгүүдээр дамжуулж Монголын мэдээлэл харилцаа холбооны технологийн хөгжлийн төлөө үйл ажиллагаанд нөлөө үзүүлж, Монгол улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулах явдал юм. Үүнд:
- Бодлогын судалгаа (бодлогод нөлөөлөх баримт нотолгоо бүрдүүлэх болон асуудал дэвшүүлэх)
- Хэрэглээний судалгаа (МХТ-ын шинэчлэлийг хэрэгцээ шаардлагад нийцэхүйц байдлаар турших)
- Нийгэм, эдийн засгийн судалгаа (МХТ-ийг нийгэм, эдийн засгийн үр нөлөөллийг Монголын ард түмэнд таниулах)
Судалгааны асуултууд:
- Бодлого гаргах явцад нөлөөлөхүйц төслийн судалгааны үр дүнгээр ямар стратеги, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
- Эрүүл мэнд, боловсрол, засаглал зэрэг хөгжлийн салбаруудын эдийн засаг-нийгмийн үр дүнд хүрэхийн тулд МХТ-ийн үүрэг юу вэ?
- Монголын нөхцөл байдал дээр эрүүл мэнд, боловсрол, засгийн газар, байгаль орчин зэрэг салбаруудын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд ямар технологи, систем нь илүү тохиромжтой вэ?
- Хөгжлийн төлөө МХТ-ийн төслийн амжилтыг хэрхэн хэмжих вэ? Төслийн амжилттай хэрэгжсэн буюу хэрэгжээгүй төслөөс гарсан сургамжийг Монгол улсын МХТ-ийн хөтөлбөрт ашиглах ба хэрэгжүүлэх талаар ямар ажил хийх зүйтэй вэ?
Төслийн үйл ажиллагаанууд:
Үндсэн түвшин
- Зохицуулалт
- Хамтын ажиллагаа
- Харилцан нөхөрлөх
- Судалгааны менежмент
- Чадавхийг бэхжүүлэх
- Үнэлгээ, шинжилгээ
- Бодлого, практикийн нөлөөллийн холбоо
- Тодорхой салбар дахь МХТ-ийн асуудал болон шалтгаанууд (эрүүл мэнд, боловсрол, засгийн газар, байгаль орчин, хөдөө аж ахуй гэх мэт
- Салбарын МХТ-ийн судалгаа шинжилгээний заагыг арилгах
Доорх сургалт семинаруудыг 2009 онд зохион байгуулcан ба 2010 онд давтан зохион байгуулна:
- Төслийн удирдлага болон санхүү
- Онлайн хамтын ажиллагааны хэрэгсэл (dotProject)
- Вэб 2.0 технологи
- Нийгмийн шинжлэх ухааны судалгаа
- Бодлого ба хэрэгжилтийн нөлөөллийн харилцаа
- Үнэлгээнд чиглэгдсэн хэрэглээ (UFE)
Бүтээмжүүд:
Үндсэн түвшин, DREAM IT төсөл нь доорх бүтээмжүүдтэй байна:
Бодлого:
- Судалгааны ажлын үр дүнгүүд болон бодлогын зөвлөмжүүдээс гарсан бодлогын хураангуй
- Хэрэглэгчид болон хөгжүүлэгчдийн гарын авлага бүхий нээлттэй эх үүсвэрийн туршилтийн системүүд
- Хяналт болон үнэлгээний ажлууд
- Үнэлгээний зааврууд болон аргачлалууд
- Мэргэжлийн сэтгүүлийн өгүүллүүд
- Сургалтын программууд
- Онлайн агуулга
- CD-ROM-ууд
- Лавлах болон хэрэглэгчдийн гарын авлагууд
- Монголын МХТ-ийн хөгжлийн төлөөх ном
- Үндсэн төслийн тайлан
- Танилцуулга
- Хэвлэлийн мэдээллүүд
- Төслийн портал вэбсайт
DREAM IT төсөл нь доорх төрлийн төсөлд хамрагдагсад болон үр дүнг хүртэгчидүүдтэй:
Бүгд | Бодлогын түвшинд | Технологын түвшинд | Үр дүнгийн түвшинд |
төсөлд хамрагдагсад | Их сургуулиуд, Төрийн бус байгууллагууд, Яамдууд, Төрийн байгууллагууд | Төрийн бус байгууллагууд, их сургуулиуд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, технологийн судалгааны байгууллагууд | Мэргэжлийн салбар, Оюутнууд ба иргэд |
Үр дүнг хүртэгчид | Яамдууд, Их хурлын гишүүд, Төрийн байгууллагууд | Сургуулиуд, эмнэлэгүүд, багш нар, Парламентийн зар сурталчилгааны төвүүд, Их хурлын Тамгын газар, Судалгааны хүрээлэнгүүдийн холбоо ба улсын байгууллагууд | Анагаах ухааны мэргэжилтнүүд ба өвчтөнүүд, дунд сургуулийн оюутнууд ба гуравдагч боловсролын байгууллагууд, Монголын иргэд, Ажил олгогч нар |
энэхүү төсөлд хэрхэн яаж хамрагдах вэ хариу
ReplyDelete