Статистикээс харвал програмчилал, МХТ-ийн төрлийн мэргэжлээр бакалаврын түвшинд 2002 онд 378, 2003 онд 443, 2004 онд 523 оюутан суралцаж байсан бол 2007-2008 оны хичээлийн жилд 4946 болж өссөн байна. Гэхдээ энэ нь 2007-2008 оны хичээлийн жилд их дээд сургуулиудад нийтдээ 150,326 оюутан суралцаж байсантай харьцуулбал, бага тоо юм.
Их, дээд сургуулийн түвшний програмчилал, МХТ-ийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийг бид дараах үндэслэлүүдээр хангалтгүй гэж үзэж байна. Үүнд:
- Хичээлийн хөтөлбөрүүд орчин үеийн мэдээлэл харилцааны технологийн түргэн өөрчлөлттэй нийцэж төдийлөн чадахгүй байна.
- Бакалавр, мастер, докторын түвшний сургалтын хөтөлбөрийн ялгаа сайн мэдэгдэхгүй байна.
- Хөтөлбөрийн агуулгууд ихэнхдээ програмчилал, хэрэглээний программуудаар хязгаарлагддаг
- Дунд сургууль болох дээд сургуулийн хөтөлбөрийн уялдаа холбоо муу (бараг байхгүйтэй ижил) байна. Иймд их дээд сургуулиудын програмчилал, МХТ-ийн төрлийн хичээлийн хөтөлбөрийг тухайн салбарын орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан сайжруулж, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Судалгааны асуудал
Сүүлийн жилүүдэд компьютер, програмчлал нь орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн хөгжилтэй уялдан шинжлэх ухаан, инженерчлэл, бизнес болон бусад салбарт ихээр нэвтэрч, хэрэглэгдэж байна. Энэ үзэгдэл монгол улсын хувьд ч мөн давтагдаж байна. МХТ нь олон хүний хувьд тухайн хүн МХТ чиглэлийн мэргэжилтэй эсэхээс үл хамааран гэр бүлийн болон албан ажлын хэрэгцээнд өргөнөөр ашиглагдаж эхлээд байна. Гэвч монголчуудын МХТ-ийн чадвар хэт доогуур байгаа бөгөөд МХТ-ийн ур чадвар бүхий ажилтан, ажиллагчийн эрэлт хэрэгцээ их байна. Үүнтэй уялдан БСШУЯ-ны шийдвэрээр 2007 оноос бакалаврын түвшний оюутнуудын хичээлийн хөтөлбөрт мэргэжил хамаарахгүйгээр МХТ-ийн хичээл нэмэж орж байгаа билээ. Гэвч ихэнх сургуулиудад эдгээр хичээлийн агуулга МХТ-ийн хөгжлийн хурдтай нийцэхгүй, МХТ-г тухайн мэргэжилтэй холбох асуудал муу байгаа. Энэ асуудлыг нарийн болон бусад мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг сайжруулахгүйгээр бүрэн шийдвэрлэх боломжгүй юм.
МХТ-ийн боловсрол нь орчин үеийн компьютерийн шинжлэх ухааны хөгжил, дэвшлийг хамруулж чадахгүй учир компьютер, мэдээллийн шинжлэх ухааны ерөнхий үндсийг заан оюутнуудад өөрийн мэргэжилдээ ашиглах боломжийг хангах шаардлагатай болдог.
Одоогийн байдлаар, дээд боловсролын сургалтын агуулга нь тухайн нарийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг олгоход чиглэсэн байдаг. Иймд бидэнд бас тухайн нарийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг МХТ-той уялдуулах шаардлага гарна. Нөгөө талаас их, дээд сургуулийн МХТ-ийн ерөнхий хичээлийн агуулга нь дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлийн агуулгатай нягт холбогдохын хамт МХТ нь оюутнуудын хувьд бусад сэдвийг судлах зэвсэг болох шаардлагатай. Ингэж чадсанаар бид суралцагчдыг цаашид илүү өндөр түвшний судалгаанд бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангаж чадна.
Их дээд сургуулийн МХТ-ийн ерөнхий курсийг дүүргэсэнээр суралцагч нь дараах чадварыг эзэмшсэн байх ёстой гэж үзэж байна. Үүнд:

- МХТ-той холбоотой үндсэн баримт, үзэл баримтлал, хандлага, эрэлт, хэрэгцээг ойлгодог байх.
- Технологийн хөгжил нь ёс зүй, эрх зүй, бодлогын асуудлуудын талаасаа хувь хүн, байгууллага, нийгэмд хэрхэн нөлөөлж буйд дүгнэлт өгөх
- Дээрх ойлголтоо өдөр тутмын амьдрал болон насан туршийн боловсролдоо ашиглах.
- Мэдээллийн системийн үндсэн баримт, үзэл баримтлал, онол, хэрэгслэлүүдийг ойлгож, ашиглаж чаддаг байх.
- Мэдээллийн системийн хэрэгцээ шаардлагыг судлаж, тодорхойлж дизайнчилж чаддаг байх.
- МХТ ашиглахтай холбоотой нийгмийн, мэргэжлийн болон ёс зүйн асуудлуудыг тодорхойлож чаддаг байх.
- Үр ашигтай, мэдээллийн менежментийн зарчмуудыг хэрэглэж чаддаг байх. - Тоног төхөөрөмжүүдийг ажиллуулж, үр ашигтайгаар ашиглаж чаддаг байх.
- Төрөл бүрийн сонсогчдод зориулж мультимедиа илтгэлүүдийг үр ашигтайгаар бэлтгэж чаддаг байх.
- Багийн гишүүний хувиар үр ашигтайгаар ажиллаж чаддаг байх зэрэг болно.
Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж эхэлснээс хойш боловсролын системд өөрчлөлт, шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Каррикулум, силлабус зэрэг үгнүүд сүүлийн 15 орчим жил хэрэглэгдсээр ирсэн ч олон профессор, судлаачид энэ үгний утгыг ойлгохгүй, энэ талаарх ойлголтыг хэрэглэхгүй байсаар ирлээ. Энэ талын ерөнхий ойлголт, мэдлэгийг багш, судлаачдад хүргэх нь энэ төслийн ажлын дам зорилго гэж хэлж болно.
1990-ээд оны үед Монгол улсад програмчилалтай холбоотой сургалт эхлэж байхад програмчилал, тооцон бодох гэсэн үндсэн хоёр төрлийн чиглэлээр сургалт эрхэлж байлаа. Энэ үед улсын хөгжлийн түвшнээс хамаарч засгийн газраас оюутнуудыг компьютер инжинерчлэл, автамат систем, цахилгаан холбоо зэрэг мэргэжил эзэмшүүлэхээр хуучин ЗХУ болон Зүүн Европын улсууд руу илгээж байлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад програмчилалын төрлийн салбарууд шинээр нээгдэж байна. Мөн нийгэм тэр дундаа бизнесийн салбараас програмчилал, МХТ-ийн мэдлэгтэй боловсон хүчний эрэлт, хэрэгцээ ихээр нэмэгдэх боллоо. Олонх сургуулиуд Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Компьютерийн инженер, электроникийн инженер зэрэг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна. Мөн олон сургууль хуучны програмчиллын мэргэжлээ програм хангамжийн мэргэжил болгох оролдлого хийж байна. Эдгээрийг хамтатган програмчиллын мэргэжил гэж нэрлээд байгаа бөгөөд энэ мэргэжлүүд нь цэвэр нарийн мэргэжил болно.
Монголын их дээд сургуулиудын Програмчилал, МХТ-ийн салбарууд нь харьцангуй шинэ бөгөөд гарал үүслийн хувьд математик, физик, электроникийн салбараас эхтэй. Иймд хуучин салбарт байсан заах аргын болон заадаг хичээлийн уламжлал одоо хүртэл сургалтын төлөвлөгөөнд нь хадгалагдсаар байгаа. Энэ нь дээрх мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний орчин үеийн хандлагаас гажсан хэрэг болоод байгаа юм.
Нөгөө талаас монголын мэргэжилтэн, оюутнууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн МХТ-ийн мэргэжлийн шалгалтад хамрагдах боллоо. Гэвч шалгуулагчид дотор шалгалтад тэнцэх хүнийй эзлэх хувиараа Вьетнам, Филиппин, Хятад зэрэг улстай харьцуулахад дэндүү бага үзүүлэлт гарч байгаа юм. Энэ нь МХТ-ийн салбарын мэргэжилтнүүдийн дундаж чадвар эдгээр орны дундаж мэргэжилтний чадвараа хэт доогуур байгаа гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үүний нэг шалтгааныг бид манай улсын их дээд сургуулиудын програмчилал, МХТ-ийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн чанараас үүдэлтэй гэж үзэж байна. Мөн бидний дүгнэж байгаагаар монгол улсад компьютерийн ухаан(computer science) чиглэлээр сургалт эрхэлж байгаа сургууль одоогоор алга байна. Ирээдүйд МХТ, програмчиллын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх үндэс нь компьютерийн ухаан суурийг сайн тавих явдал бөгөөд үүний тулд энэ хичээлийн сайтар бодож, боловсруулсан сургалтын хөтөлбөр шаардлагатай.
Програмчиллын мэргэжийн сургалтын хөтөлбөрүүд дараах сул талуудтай байна. Үүнд:
Иймд програмчиллын мэргэжлийн сургалтын хичээлийн хөтөлбөрийг дэлхий дээр хэрэгжиж буй стандартуудын дагуу, шинжлэх ухаан, судалгааны үндэстэй шинэчлэн, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага гарч байна.
Манай төслийн баг өөрсдийн судалгааны асуудлаа дараах байдлаар томьёолж байна. Их дээд сургуулийн МХТ-ийн ерөнхий курс болон програмчиллын мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг олон улсад мөрддөг, нийтлэг стандарт, шаардлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах вэ?
Зорилго:
Манай төслийн зорилгууд:
• Их дээд сургуулиудад мөрдөгдөж байгаа МХТ-ийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг үнэлж, түүний дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлтэй холбогдох холбоог судлах
• Их, дээд сургуулиудад хэрэгжиж байгаа програмчиллын төрлийн хичээлийн хөтөлбөрийг Ази улсын зарим их, дээд сургуулиудын хөтөлбөр, ACM, IEEE зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас гаргасан хөтөлбөрийн зөвлөмжтэй хэрхэн уялдаж байгааг харьцуулан судлах
• Дээд сургуулиудад зориулсан МХТ-ийн болон програмчиллын сургалтын хөтөлбөр боловсруулах
• МХТ-ийн сургалтын агуулгын загвар(content model) боловсруулах
• Агуулгуудын туршилт хийн сайжруулах
• БСШУЯ болон мэргэжлийн бусад байгууллагуудад хандан арга зүйн зөвлөмж боловсруулах.
Судалгаанд хамрагдах их, дээд сургуулиуд
Дэд төслийн удирдагч: 1990-ээд оны үед Монгол улсад програмчилалтай холбоотой сургалт эхлэж байхад програмчилал, тооцон бодох гэсэн үндсэн хоёр төрлийн чиглэлээр сургалт эрхэлж байлаа. Энэ үед улсын хөгжлийн түвшнээс хамаарч засгийн газраас оюутнуудыг компьютер инжинерчлэл, автамат систем, цахилгаан холбоо зэрэг мэргэжил эзэмшүүлэхээр хуучин ЗХУ болон Зүүн Европын улсууд руу илгээж байлаа. Сүүлийн жилүүдэд манай улсад програмчилалын төрлийн салбарууд шинээр нээгдэж байна. Мөн нийгэм тэр дундаа бизнесийн салбараас програмчилал, МХТ-ийн мэдлэгтэй боловсон хүчний эрэлт, хэрэгцээ ихээр нэмэгдэх боллоо. Олонх сургуулиуд Мэдээллийн технологи, Мэдээллийн систем, Компьютерийн инженер, электроникийн инженер зэрэг мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна. Мөн олон сургууль хуучны програмчиллын мэргэжлээ програм хангамжийн мэргэжил болгох оролдлого хийж байна. Эдгээрийг хамтатган програмчиллын мэргэжил гэж нэрлээд байгаа бөгөөд энэ мэргэжлүүд нь цэвэр нарийн мэргэжил болно.
Монголын их дээд сургуулиудын Програмчилал, МХТ-ийн салбарууд нь харьцангуй шинэ бөгөөд гарал үүслийн хувьд математик, физик, электроникийн салбараас эхтэй. Иймд хуучин салбарт байсан заах аргын болон заадаг хичээлийн уламжлал одоо хүртэл сургалтын төлөвлөгөөнд нь хадгалагдсаар байгаа. Энэ нь дээрх мэргэжлийн сургалтын төлөвлөгөөний орчин үеийн хандлагаас гажсан хэрэг болоод байгаа юм.
Нөгөө талаас монголын мэргэжилтэн, оюутнууд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн МХТ-ийн мэргэжлийн шалгалтад хамрагдах боллоо. Гэвч шалгуулагчид дотор шалгалтад тэнцэх хүнийй эзлэх хувиараа Вьетнам, Филиппин, Хятад зэрэг улстай харьцуулахад дэндүү бага үзүүлэлт гарч байгаа юм. Энэ нь МХТ-ийн салбарын мэргэжилтнүүдийн дундаж чадвар эдгээр орны дундаж мэргэжилтний чадвараа хэт доогуур байгаа гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үүний нэг шалтгааныг бид манай улсын их дээд сургуулиудын програмчилал, МХТ-ийн мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн чанараас үүдэлтэй гэж үзэж байна. Мөн бидний дүгнэж байгаагаар монгол улсад компьютерийн ухаан(computer science) чиглэлээр сургалт эрхэлж байгаа сургууль одоогоор алга байна. Ирээдүйд МХТ, програмчиллын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх үндэс нь компьютерийн ухаан суурийг сайн тавих явдал бөгөөд үүний тулд энэ хичээлийн сайтар бодож, боловсруулсан сургалтын хөтөлбөр шаардлагатай.
Програмчиллын мэргэжийн сургалтын хөтөлбөрүүд дараах сул талуудтай байна. Үүнд:
- Хөтөлбөрүүд МХТ-ийн хөгжлийн хурдтай нийцэхгүй байна.
- Бакалавр, мастер, докторын сургалтын хөтөлбөрүүд хоорондоо нэг их ялгагадахгүй байна.
- Хөтөлбөрийн агуулгууд програмчилал, хэрэглээний програмуудыг ашиглахаар хязгаарлагдаж байна.
- Дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлтэй холбогдох холбоо байхгүй
Иймд програмчиллын мэргэжлийн сургалтын хичээлийн хөтөлбөрийг дэлхий дээр хэрэгжиж буй стандартуудын дагуу, шинжлэх ухаан, судалгааны үндэстэй шинэчлэн, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага гарч байна.
Манай төслийн баг өөрсдийн судалгааны асуудлаа дараах байдлаар томьёолж байна. Их дээд сургуулийн МХТ-ийн ерөнхий курс болон програмчиллын мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг олон улсад мөрддөг, нийтлэг стандарт, шаардлагад нийцүүлэн хэрхэн сайжруулах вэ?
Зорилго:
Манай төслийн зорилгууд:
• Их дээд сургуулиудад мөрдөгдөж байгаа МХТ-ийн хичээлийн сургалтын хөтөлбөрийг үнэлж, түүний дунд сургуулийн мэдээлэл зүйн хичээлтэй холбогдох холбоог судлах
• Их, дээд сургуулиудад хэрэгжиж байгаа програмчиллын төрлийн хичээлийн хөтөлбөрийг Ази улсын зарим их, дээд сургуулиудын хөтөлбөр, ACM, IEEE зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас гаргасан хөтөлбөрийн зөвлөмжтэй хэрхэн уялдаж байгааг харьцуулан судлах
• Дээд сургуулиудад зориулсан МХТ-ийн болон програмчиллын сургалтын хөтөлбөр боловсруулах
• МХТ-ийн сургалтын агуулгын загвар(content model) боловсруулах
• Агуулгуудын туршилт хийн сайжруулах
• БСШУЯ болон мэргэжлийн бусад байгууллагуудад хандан арга зүйн зөвлөмж боловсруулах.
Судалгаанд хамрагдах их, дээд сургуулиуд
- МУИС, Математик Компьютерийн сургууль,
- МУИС, Мэдээллийн Технологийн Сургууль,
- ШУТИС, Компьютерийн Техник, Менежментийн Сургууль,
- МУБИС, Компьютер, Мэдээллийн Технологийн Сургууль,
- Хангай дээд сургууль,
- Алтай дээд сургууль,
- Далианы Технологийн Их Сургууль (ДТИС), Хятад улс,
- Сингапурын Их Сургууль, Сингапур (СИС),
- Наняны Технологийн Их Сургууль (НТИС), Сингапур.
Amartuvshin Amarzaya
Хаяг: School of Mathematics and Computer Science National University of Mongolia Post Office 46A,
Post Office Box 586
Ulaanbaatar, Mongolia
Tel: 976-1-9602-9960
E-mail address: zaya_math@yahoo.com
Төслийг хэрэгжүүлэгч байгууллага:
Монгол Улсын Их Сургууль, Математик Компьютерийн Сургууль
Хаяг: Монгол Улсын Их Сургууль
Хичээлийн 3-р байр, 218 тоот
Tel : 976-11-311443
E-mail address: zaya_math@yahoo.com
Төслийн үр дүн:
No comments:
Post a Comment