Friday, October 15, 2010

Нээлттэй сургалтын тогтолцоо, нээлттэй их сургуулийг Монгол улсад хөгжүүлэх тухай

“Нээлттэй сургалтын тогтолцоо, нээлттэй их сургуулийг Монгол улсад хөгжүүлэх тухай” сэдэвт семинар 10 дугаар сарын 15-нд Континенталь зочид буудалд боллоо. Семинарыг БСШУЯ-ны газрын дарга Р.Бат-Эрдэнэ нээж хэлэхдээ орчин үед нээлттэй эх болон нээлттэй Их сургууль, үүний дотроос боловсролын нээлттэй эх ихэд дэлгэрч буйг тэмдэглээд Монгол орон ч мөн үүнийг нэвтрүүлэх шаардлагатай болж буйг онцлов.

ШУТИС-ийн КТМС-ийн др.профессор А.Эрдэнэбаатар “Боловсролын нээлттэй эх: мэдлэгжсэн нийгмийг байгуулах нь”, “Нээлттэй боловсрол” илтгэлүүд, др. дэд профессор Р.Төрбат “Нээлттэй боловсрол, нээлттэй их сургуулийн олон улсын чиг хандлага”, “Монгол улсын боловсролын системд мэдээллийн технологийг ашиглаж байгаа байдал, нээлттэй боловсролын тогтолцоог хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага” илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлэв. Дээрхи судлаачид нь Монголд нээлттэй эх болон нээлттэй Их сургуулийг хэрхэн ажиллуулах талаар судалсан ба 11 дүгээр сарын сүүлээр бодлого тодорхойлогчдод судалгааны үр дүн, саналаа танилцуулах ажээ.
Ирэх жилээс мэргэжлийн сургалт болон ерөнхий боловсролын чиглэлээр нээлттэй эхийн төсөл хэрэгжиж эхлэх юм байна. Мэдээлэл Шуудан Харилцаа холбоо Технологийн газар, БСШУЯ, Нийслэлийн Боловсролын газар болон зарим дүүргийн Боловсролын хэлтэс, хэд хэдэн сургууль, ТББ-ын төлөөлөгчид семинарт оролцов. Оролцогчид санал бодлоо солилцож байсны дотор багш нарын ур чадварын уралдаан, тэмцээн, нээлттэй хичээлийн видео бичлэгүүд, багш нарын бэлтгэсэн хичээлийн бичлэг зэргийг вэбэд тавихаас гадна нэгэнт төр мөнгөө төлөөд хийлгэсэн сурах бичгүүдийг ч мөн яам шийдвэр гаргаад нээлттэй болгон вэбүүдэд байршуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж байлаа.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл