Улз сав нутгийн математикийн XIX олимпиадыг 2010 оны 10 дугаар 9-ны өдөр Хөгжмийн мэргэжлийн сургалттай ерөнхий боловсролын 12 дугаар сургууль зохион байгууллаа.
Уг олимпиадад Хэрлэн сумын ЕБ-ын 12 сургууль, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо, Сэргэлэн, Чойбалсан, Халхгол сумын сургуулийн 46 багш, 138 суралцагч, ШСТТС, ДДС-ийн оюутнууд оролцож 8 төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Тус олимпиадын хүрээнд бага ангийн багш нарын дунд”Бага боловсролын математик сургалтын чанарыг сайжруулах нь” илтгэл, дунд ангийн багш нарын дунд “Нэгж хичээлийн хөтөлбөр”-ийн уралдаан, олимпиадыг анхлан санаачлагчдын “Дурсамж” уулзалтыг зохион байгуулж, суралцагчдын дунд “Дү дү” машины уралдаан үзүүлэх тоглолт явагдлаа.
Улз сав нутгийн математикийн XIX олимпиадын
- 7-р ангийн төрөлд Хан-Уул цогцолбор сургуулийн суралцагч Б.Жигүүр 1-р байр, 5-р сургуулийн суралцагч З.Баасанжав 2-р байр, Халхгол сумын сургуулийн суралцагч Г.Саранзаяа 3-р байр
- 8-р ангийн төрөлд 5-р сургуулийн суралцагч Г.Эрчиссаран 1-р байр, Шинэ зуун сургуулийн суралцагч Б.Тэмүүжин 2-р байр, 12-р сургуулийн суралцагч Т.Ганболд 3-р байр
- 9-р ангийн төрөлд Хан-Уул цогцолбор сургуулийн суралцагч Т.Энхжин 1-р байр, 8-р сургуулийн суралцагч И.Баяртулга 2-р байр, 8-р сургуулийн суралцагч Г.Ариунбаатар 3-р байр
- 10-р ангийн төрөлд Чойбалсан сумын сургуулийн суралцагч Г.Болд-Эрдэнэ 1-р байр, 5-р сургуулийн суралцагч Б.Балжмаа 2-р байр, 1-р сургуулийн суралцагч Ц.Хонгорзул 3-р байр
- 11-р ангийн төрөлд 8-р сургуулийн суралцагч Б.Ундаръяа 1-р байр, 1-р сургуулийн суралцагч Мөнхтогтох 2-р байр, 5-р сургуулийн суралцагч Б.Болор-Эрдэнэ 3-р байр
- бага ангийн багшийн төрөлд Чойбалсан сумын сургуулийн багш Г.Аззаяа 1-р байр, Хан-Уул цогцолбор сургуулийн багш Бумгарав 2-р байр, 5-р сургуулийн багш Ц.Энхболор 3-р байр,
- “Бага боловсролын математик сургалтын чанарыг сайжруулах нь” илтгэлийн төрөлд Баян-Уул сумын сургуулийн багш Д.Дэнсмаа 1-р байр, 6-р сургуулийн багш Ч.Чимгээ 2-р байр, Хан-Уул цогцолбор сургуулийн багш О.Батцэцэг 3-р байр,
- “Нэгж хичээлийн хөтөлбөр”-ийн төрөлд 1-р сургуулийн багш Д.Энхтуяа 1-р байр, 12-р сургуулийн багш П.Энхцэцэг 2-р байр, 6-р сургуулийн багш Ө.Ариунаа 3-р байр тус тус эзэлж өргөмжлөл, медаль, мөнгөн шагналын эзэд боллоо.
Олимпиадын “Уран бодолт”-ын аваргаар 12-р сургуулийн суралцагч Т.Ганболд шалгарч Баян-Уул сумын ЕБ-ын сургуулийн багш Т.Дашням энэхүү номинацийг ивээн тэтгэж шагнал гардуулав.
Багийн дүнгээр Хан-Уул цогцолбор сургууль тэргүүн байр эзэлж “Шилжин явах цом”-ыг гардан авлаа.
Улз сав нутгийн математикийн XIX олимпиадыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Мөнхтөр, Ариугун, Сүхжин, Их чулуут, Онон, АйЖи компани, Mobi com-ын Дорнод салбар, Билэг төв, тус сургуулийн 2004 оны 10Б ангийн төгсөгчид ивээн тэтгэж оролцлоо.
Улз сав нутгийн математикийн XX олимпиадыг Баян-Уул сумын ЕБ-ын сургууль зохион байгуулахаар болж олимпиадын тугийг хүлээн авлаа.
No comments:
Post a Comment