
Joomla! нь ойролцоогоор дэлхийн бүх вэбсайтны 2.5%-д хэрэглэгдэж байгаа бөгөөд Apple, McDonalds, United Nations гэх мэт том том байгууллагууд ч хэрэглэж байгаа юм.
Joomla! нь аливаа бизнесийн байгууллагаас ангид, хараат бус, чөлөөт байдлаар хөгжүүлдэг бөгөөд ямар нэгэн дарга цэрэг, албан тушаал байхгүй хэдий ч мянга мянга сайн дурын хөгжүүлэгчид, хувь нэмрээ оруулдаг хүмүүсийн ачаар өндөр амжилтанд хүрчээ. Монгол улсад ч мөн адил олон сайн залуучуудын хүчээр бид нар Монгол хэл дээрээ энэхүү системийг хэрэглэж байгаа бөгөөд Монголын төр засгийн байгууллагуудын дийлэнх нь энэ системийн ачаар ард түмэнтэйгээ холбогдож байна. Олон шинэ вэб хөгжүүлэгчид энэ системийг ашиглан бизнесээ бүтээн байгуулж, шинэ шинэ вэбүүдийг төрүүлж байгааг харахад таатай байна.
Тун удахгүй Joomla! 1.6 системээ Монгол хэл дээрээ гаргах бөгөөд цаашид ч шинэ шинэ олон зүйлсийг та бүхэнд хүргэх болно.
Энэхүү системийг дэлгэрүүлэх, улам сайн болгон хөгжүүлэхэд хэрэглэгч та бүхэн бүгдээрээ идэвхтэй оролцсон бөгөөд та бүхний ачаар л ийм өндөр амжилтанд хүрсэн билээ. Баярлалаа!
Хөгжил дэвшлийн зүг урагшаа!
No comments:
Post a Comment