Thursday, September 9, 2010

Цахим сургалт төсөл

"ЦАХИМ СУРГАЛТ" ТӨСЛИЙГ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 19 СУРГУУЛЬД ХЭРЭГЖҮҮЛНЭ

Мобиком Корпорациac нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх ажлын хүрээнд Моби тэмүүлэл төслийг санаачлан олон нийтийн санал асуулга явуулж, Монгол орны дөрвөн зүг найман зовхис, дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууд идэвхтэй оролцож, 286,242 санал ирүүлснээс "Өсвөр насны хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх", "Багшийн үнэлэмж ур чадварыг нэмэгдүүлэх" гэсэн чиглэлүүд хамгийн их санал авч шалгарсан юм. МобиТэмүүлэл төслийн багт сонгогдсон хоёр чиглэлийн дагуу 100 гаруй төслийн санал ирснээс зохих шалгуур үзүүлэлтээр шалгаруулсны эцэст загвар болохуйц "Цахим сургалт" төсөл шалгарлаа.
БСШУЯ болон Нийслэлийн Боловсролын газартай хамтран хэрэгжүүлэх "Цахим сургалт" төсөл нь "Багшийн үнэлэмж, ур чадварыг нэмэгдүүлэх"-д тодорхой ахиц дэвшлийг бий болгож, багш ажлын байран дээрээ хөгжих, өөрийгөө бие даан хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм. Загвар төслийг Улаанбаатар хотын нэг дүүрэг дээр хэрэгжүүлэхээр байсан бөгөөд Нийслэлийн Боловсролын газартай хамтран сонгон шалгаруулалтыг бүх дүүргүүдийн хувьд нээлттэй зарлаж материал хүлээн авснаас Баянзүрх дүүрэг шалгарч, тус дүүргийн төрийн өмчит 19 ерөнхий боловсролын сургууль дээр "Цахим сургалт" төсөл хэрэгжиж эхлээд байна.
"Цахимсургалт" төслийн хүрээнд сургуульд хийгдэх ажлууд:

* Цахим удирдлага, хяналт, сургалтын программ нэвтрүүлнэ.
* Өндөр хурдны интернэт, компьютер бүхий “Багш хөгжлийн танхим” байгуулна.
* Сургуулийн портал цахим хуудас бүтээж, зайн болон давтан сургалт явуулна.
* Цахим мэдээллийн сан (хичээл, шалгалтын асуулт, бүтээл, номын сан, багш сурагчдын мэдээллийн бааз) бий болгоно.
* Багш нарт зориулсан иж бүрэн сургалтуудыг санал болгож байна.

Цахим сургалт төслийн хүрээнд хүлээгдэж буй үр дүн:

* Багшид ирж байгаа сургалтын бус ажлын ачааллыг багасгаж, сургалтад зориулах цагийг нэмэгдүүлнэ.
* Сургалтад ашиглагдах материалын чанар сайжирна.
* Багш нар хамтарч ажиллах, мэргэжил нэгтнээсээ суралцах боломжоор хангагдана
* Багш нар сурагчдынхаа сурлагын амжилтанд дүн шинжилгээ хийх, өөрийн хичээл заадаг ангиудын амжилтыг харьцуулан шинжлэх боломжтой болно.
* Багш нар эцэг эхчүүдтэй хамтарч ажиллан тухайн сурагчийн сургалт хүмүүжил дээр анхаарах, сургалт, үйл ажиллагааны талаарх судалгааг онлайнаар авч үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжоор хангагдана.
* Сургууль бүр вэб сайттай болсноор багш нар зайнаас сурагчдаа чадваржуулахад анхаарч ажиллах боломж бүрдэнэ. Зөвхөн хичээлийн 40 минутанд багтаана гэхгүйгээр сурагчид вэб дээр тавигдсан багшийнхаа даалгавруудыг хийснээр өөрсдийгөө улам чадваржуулах боломжтой.
* Мөн түүнчлэн өнгөрсөн жилээс БСШУЯ-наас хэрэгжүүлж эхэлсэн TV хичээл 2010-2011 оны хичээлийн жилд үргэлжилнэ. Тэдгээрийг сургуулийнхаа веб сайтад байршуулан багш, сурагчид судлах, суралцах өргөн боломж нээгдэнэ.
* Энэхүү загвар төсөл нь амжилттай хэрэгжсэн тохиолдолд БСШУЯ-ны зүгээс цаашид Монгол улс даяар хэрэгжүүлэх тал дээр анхаарал тавьж ажиллах юм.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл