Нэг. Төслийн хэрэгцээ, шаардлагаТөрөөс явуулж буй бодлогын агуулга. 2000 онд Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал”-д:
• Төрийн мэдээллийг нээлттэй болгох, иргэдийн төрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах,
• Төрийн байгууллагын үйл ажиллагаанд электрон шуудан, интернетийг өргөн ашиглах
• Мэдээллийн үйлчилгээгээр дамжуулан иргэд нийгмийн харилцаанд идэвхитэй, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх
• Иргэд мэдээллийг чөлөөтэй олж авах тогтолцоог бий болгох
• Нийгмийн үйлчилгээнд мэдээлэл, холбооны технологийг өргөн нэвтрүүлэх зэрэг асуудлыг онцгойлон авч үзсэн болно.
Монгол Улсын засгийн газрын 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 233 дугаар тогтоолоор баталсан “Мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги” хэмээх баримт бичигт нээлттэй засаглалыг хөгжүүлэх, засаглалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох үүднээс электрон засаглалд шилжих бэлтгэл ажлыг хийж дуусгах, төрийн мэдээллийн найдвартай дэд бүтцийг бий болгох, програм хангамжтай болох, төрийн мэдээллийн электрон сан байгуулах, мэдээллийн хадгалалт, урсгалыг электрон хэлбэрт оруулах загвар, журмыг боловсруулан нэвтрүүлэх асуудлыг анхаарсан болно. • Төрийн мэдээллийг нээлттэй болгох, иргэдийн төрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах,
• Төрийн байгууллагын үйл ажиллагаанд электрон шуудан, интернетийг өргөн ашиглах
• Мэдээллийн үйлчилгээгээр дамжуулан иргэд нийгмийн харилцаанд идэвхитэй, эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх
• Иргэд мэдээллийг чөлөөтэй олж авах тогтолцоог бий болгох
• Нийгмийн үйлчилгээнд мэдээлэл, холбооны технологийг өргөн нэвтрүүлэх зэрэг асуудлыг онцгойлон авч үзсэн болно.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн шинэ чадавхийг бий болгох зорилгоор аялал жуулчлалын болон мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийг шинэ шатанд гаргах” зорилтыг тодорхойлж, түүнийг биелүүлэх арга хэмжээний хүрээнд:
• Монгол Улсын засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 216 дугаар тогтоолоор баталсан “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх
• Цахим засаглалыг нэвтрүүлснээр төрөөс иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг шинэ шатанд гаргах, иргэдийн зүгээс төр, засагт хандах мэдээллийн шинэ урсгалыг бий болгохыг чухалчилж байна.
Төслийн хэрэгцээ, шаардлагын үндэслэл. Эдгээр бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, иргэдэд үзүүлэх төрийн мэдээллийн үйлчилгээ өнөөгийн хөгжлийн шаардлагыг хангахгүй байгаа юм. Үүний шалтгаан нь:
1. Төрийн захиргааны бүх шатны байгууллагын зүгээс иргэдийн хүсэн хүлээж буй мэдээллийн хэрэгцээг нарийвчлан судлахгүй байна.
2. Төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж буй мэдээллийн үйлчилгээнд шинэ технологи үр дүнтэй нэвтрэхгүй байна.
3. Иргэдийн мэдээллийн хэрэгцээг үр өгөөжтэй хангахуйцаар төрийн захиргааны байгууллагын мэдээллийн баазыг шинэчлэх үйл ажиллагаа хоцрогджээ.
Ийм учраас төрийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлж буй мэдээллийн үйлчилгээ үр дүн багатай, нэр хүндгүй болгож байгаа юм.
Хоёр. Төслийн зорилго, зорилт, судалгааны арга
Төслийн зорилго: Иргэдийн хувьд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн хэрэгцээг тодорхойлж, тэдгээрт үзүүлэх мэдээллийн үйлчилгээг шинэчлэх арга замыг хэрэгжүүлэх санал зөвлөмж гаргахад төслийн зорилго оршино.
Төслийн зорилт:
1. Иргэдийн хувьд төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн хэрэгцээг тодорхойлох.
2. Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх мэдээллийн үйлчилгээг сайжруулах арга замыг тодорхойлох.
3. Төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд үзүүлэх мэдээллийн үйлчилгээг сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулах.
4. Иргэдийн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн хэрэгцээг тодорхойлох аргачлал боловсруулах
Судалгааны арга зүй
“Төрийн захиргааны байгууллагын зүгээс иргэдэд үзүүлэх мэдээллийн үйлчилгээг сайжруулах арга зам” сэдэвт судалгааг дараах арга зүйгээр явуулна.
Иргэдээс авах судалгааны арга зүй:
Иргэдтэй хийх судалгаанд тоон болон чанарын судалгааны арга зүйг ашиглана. Тоон судалгааанд мэдээлэл цуглуулах нэг үндсэн хэрэгсэл болох асуулгын хуудсыг ашиглах ба үүнд 1200 иргэнийг хамруулна. Судалгаанд бүсийн төлөөлөл болгон Булган, Дорнод, Увс, Говь-Алтай, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотоос тодорхой тооны иргэдийг хамруулна.
Санал асуулгаар цуглуулсан мэдээллийг боловсруулахад SPSS багц програмыг ашиглах ба тайлбар статистик буюу дан болон давхар тооллыг шинжилгээнд ашиглах юм.
Иргэдээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг цуглуулахдаа ганцаарчилсан ярилцлагын аргыг ашиглах ба үүнд дараах асуултыг ашиглана:
• Төрийн байгууллагын үйл ажиллагааны ямар төрлийн мэдээлэл олж авах шаардлага гардаг бэ?
• Та ямар нэг мэдээлэл олж авах гэж оролдоод бүтээгүй тохиолдол гарч байсан уу?
• Төрийн захиргааны байгууллагын үйлчилгээг хэрхэн үнэлэх вэ?
• Олж авсан мэдээлэл таны хэрэгцээг аль хэр хангадаг вэ?
• Мэдээлэл олж авахын тулд та ямар эх сурвалжийг ашигладаг бэ?
• Төрийн байгууллагын мэдээллийн талаар ямар санал бодолтой байдаг бэ?
(Судлаач эдгээр асуултыг чиглэл болгон ярианы явцад судалж буй гол зүйлд анхаарлыг төвлөрүүлэн ярилцлагыг чиглүүлнэ. Ярилцлагыг диктфон ашиглан бичиж аваад дараа нь боловсруулалт хийнэ.)
Төрийн албан хаагчаас авах судалгааны арга зүй:
Төрийн албан хаагчаас авах судалгаанд асуулга, ярилцлага, ажиглалт болон баримтын шинжилгээний аргыг хослуулан хэрэглэнэ. Төрийн захиргааны нийт албан хаагчдын 2,3 орчим хувь нь болох 800 хүнээс санал асуулга авч, дүнг дан болон давхар тооллын аргаар боловсруулна. Мэдээллийн боловсруулалт, шинжилгээнд SPSS программ хангамжийг ашиглана.
Судалгаанд төрийн захиргааны дараах байгууллагын ажилтныг хамруулна.
1. Яамдын төлөөлөл болгон иргэдэд төрийн үйлчилгээ явуулах бодлогыг хэрэгжүүлж дараах 2 яамны газар, хэлтсийн ажилтныг судалгаанд хамруулна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам:
o Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, мэргэжилтэн
o Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, мэргэжилтэн
o Нийгмийн хамгааллын бодлого зохицуулалтын газрын дарга, мэргэжилтнүүд
o Хүн амын хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга, мэргэжилтэн
Эрүүл мэндийн яам:

o Эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын дарга, мэргэжилтэн
o Эмнэлгийн тусламжийн газрын дарга, мэргэжилтэн
2. Нутгийн захиргааны байгууллагын төлөөлөл болгон Булган, Говь-Алтай, Дорнод, Өмнөговь, Увс аймгийн болон Нийслэл хотын Засаг даргын Тамгын газрын дараах хэлтэс, тасгийн дарга, ажилтаныг судалгаанд хамруулна.
o Засаг даргын Тамгын газрын дарга, ажилтан
o Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга
o Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан
o Тогтоол, шийдвэрийн биелэлт хариуцсан ажилтан
o Мэдээллийн технологи хариуцсан ажилтан
o Хуулийн зөвлөх
o Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан ажилтан
o Хэвлэл мэдээллийн ажилтан
Төрийн албан хаагчидтай ярилцлага явуулахад дараах асуултыг судалгааны чиглэл болгон ашиглана:
• Ажлын байрны тодорхойлолтын дагуу иргэдэд ямар мэдээллийн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй бэ?
• Энэ үүргээ хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тохиолддог бэ?
• Иргэдэд үзүүлж буй мэдээллийн үйлчилгээний чанарыг хэрхэн үнэлэх бэ?
• Мэдээлэл цуглуулж боловсруулах сургалтанд хамрагдаж байсан уу?
• Эрхэлж буй үйл ажиллагаатай холбогдсон мэдээллийн үйлчилгээг боловсронгуй болгох талаар ямар санал бодолтой байна вэ?
Төрийн албан хаагчидтай ярилцлага хийх үед болон ажлын байранд дараах зүйлийг ажиглаж, тэмдэглэл хөтөлнө:
• Төрийн захиргааны байгууллагын мэдээллийн үйлчилгээнд шинэ технологи хэр зэрэг ашиглаж байгааг
• Иргэдэд мэдээллийн үйлчилгээ үзүүлж буй үйл ажиллагааны зохион байгуулалт
• Мэдээллийн тухайн үйлчилгээ иргэдэд үзүүлэхэд тохиолдож буй хүндрэл
• Мэдээллийн үйлчилгээ авч буй иргэний сэтгэл ханамж, харилцааны байдал
• Төрийн захиргааны байгууллагын ажилтны зүгээс иргэд үзүүлж буй мэдээллийн үйлчилгээг сайжруулах боломж
Судалгаанд хамрагдаж буй төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас иргэдэд мэдээллийн үйлчилгээ хүргэж байгаа дараах баримтын мэдээллийн агуулга, бүтэц, дамжуулах арга хэрэгсэл, ашиглалтын байдалд судалгаа хийнэ.
• Төрийн захиргааны байгууллагаас нийтэд зориулсан вэб сайтууд
• Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэж байгаа мэдээ, мэдээлэл
• Иргэдэд гаргаж өгсөн лавалгаа, тодорхойлолтууд
• Иргэдийн өргөдөлд хариу өгсөн албан тоотууд
• Иргэдэд төрийн захиргааны ажилтнаас зөвлөлгөө өгсөн бүртгэл, тайлан тэдгээрийн мэдээллийн агуулга
• Иргэдэд мэдээлэл өгөх үйл ажиллагааны хурам, заавар
Гурав. Төслийн хүлээгдэж буй үр дүн
1. Төрийн бүх шатны байгууллагаас иргэдийн хүсэн хүлээж буй мэдээллийн хэрэгцээг тодорхойлох аргачлалтай болно.
2. Төслийн санал, зөвлөмжийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагын зүгээс мэдээллийн үйлчилгээ бодлогын, шийдвэрийн үндэслэл дээшилнэ.
3. Төрийн захиргааны байгууллагын зүгээс иргэдэд хүргэх мэдээллийн үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал дээшилнэ.
Энэ нь Монгол Улсад “Цахим засаглал”-ыг хөгжүүлэхэд үр дүнгээ өгнө.
Дөрөв. Судалгааны багийн танилцуулга
4.1 Судалгааны багийн бүрэлдэхүүн
¹ Нэрс Албан тушаал, эрдмийн зэрэг, цол
1 Д.Сэржамц
(Төслийн багийн удирдагч) Удирдлагын академийн эдийн засгийн тэнхмийн багш, профессорын багийн ахлагч, доктор, профессор
2 Ж.Тамир
(Төслийн багийн дотооод зөвлөх) Засгийн газрын Мэдээллийн технологийн албаны референт, магистр
3 Б.Бямбадорж
(Төслийн багийн судлаач) Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээч
4 Б.Нарантулга
(Төслийн багийн судлаач) Удирдлагын академийн нийгмийн удирдлагын тэнхмийн багш, магистр
5 З.Баасанжав
(Төслийн багийн туслах судлаач) Удирдлагын академийн удирдлагын систем, мэдээллийн технологийн тэнхмийн багш, магистр
6. Х.Отгонбаяр
(Төслийн багийн туслах судлаач) Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээч
7 У.Энхбилгүүн
(Төслийн багийн туслах ажилтан) Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шинжээч
4.2 Төслийн багийн удирдагчийн танилцуулга
Д.Сэржамц
• Сургалт, эрдэм шинжилгээний болон төрийн захиргааны байгууллагад 33 жил ажилласан. Статистикийн төв газрын Тооцоолон бодох төвд мэргэжилтэн, Намын дээд сургууль болон Улс төрийн дээд сургуульд багш, Ерөнхий сайдын дэргэдэх Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвийн секторын эрхлэгч, захирал, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтын Төрийн бодлого судлах төвийн эрхлэгч, Монгол Улсын Үнэт цаасны хорооны Ажлын албаны дарга, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын хэлтсийн дарга зэрэг алба хашиж байгаад одоо Удирдлагын академид багшаар ажиллаж байна.
• Бизнесийн байгууллагын мэдээллийн сан бүрдүүлж ашиглахтай холбогдсон асуудлаар боловсролын докторын зэрэг хамгаалсан. Засгийн газрын захиалгатай нийт 20 гаруй төсөлд оролцох болон удирдагчаар ажиллаж байсан. Тухайлбал, 2005 онд төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, 2006 онд төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн шинжилгээ, 2007 онд төрийн байгууллагын мэдээллийн урсгалын судалгаа зэрэг чиглэлээр төслийн судалгаа удирдсан. Монголын хөрөнгийн биржийн цахим арилжааны мэдээллийн сан, програм хангамжийг боловсруулахад оролцсон. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн сан дотоод сүлжээг байгуулж, нутагшуулах төслийг удирдан хэрэгжүүлсэн.
• Удирдлагын академийн сургалтын төлөвлөгөөний дагуу “Орчин үеийн эдийн засгийн онол, бодлого”, “Удирдлагын эдийн засаг”, “Мэдээллийн систем, мэдээллийн үйлчилгээ” зэрэг 3 хичээл заадаг.
Захиалагч байгууллага: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар 1. Төрийн захиргааны бүх шатны байгууллагын зүгээс иргэдийн хүсэн хүлээж буй мэдээллийн хэрэгцээг нарийвчлан судлахгүй байна.

Үр дүн
No comments:
Post a Comment