Архангай аймгийн “Хүмүүн цогцолбор” нэгдүгээр сургуульд нэрт математикч А.Нямренчин багшийн нэрэмжит олимпиад боллоо. Тус наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ба Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгийн сурагчид оролцлоо.
7-11 ангийн сурагчид оролцсон тус олимпиадад 7-р ангиас Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн сурагч Ц.Цэвээндолгор, Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн сурагч Д.Нарандэлгэр, Дундговь аймгийн Х.Баасанренчин нар эхний байруудыг эзэлсэн бол шилжилтийн 8-р ангиас Өвөрхангай аймгийн Хархорин сумын сурагч О.Буянбат, Хөвсгөл аймгийн “ЭДЦ” сургуулийн сурагч Д.Оюунтөгс, Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн Т.Пүрэвдорж нар 1, 2, 3-р байрыг эзэллээ. Харин 8-р ангиас Хөвсгөл аймгийн “ДМЦ” сургуулийн сурагч М.Мөнхтулга, “Эрдмийн далай” сургуулийн сурагч Д.Лхагважаргал, Дундговь аймгийн сурагч А.Батжаргал, 9-р ангиас Дархан-Уул аймгийн сурагч А.Сүхболд, Орхон аймгийн “Мон-Турк” сургуулийн сурагч Д.Гүрдагва, Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн сурагч О.Болд-Эрдэнэ, 10-р ангиас Дархан-Уул аймгийн Г.Баяннамсрай, Хөвсгөл аймгийн “ЭДЦ” сургуулийн сурагч Ж.Энхбаяр, Дундговь аймгийн сурагч Э.Энх-Амарбаясгалан, 11-р ангиас Архангай аймгийн Хүмүүн цогцолбор 1-р сургуулийн сурагч Д.Түвшинтөр, Хөвсгөл аймгийн “ДМЦ” сургуулийн Б.Зоригтбаатар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сурагч Г.Доржсундуй нар эхний байрыг эзэлжээ. Багийн дүнгээр Хөвсгөл аймаг тэргүүлж, Дархан-Уул, Архангай аймгууд удаалжээ.
Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж
-
Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн
доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж,
санаа...
4 years ago
No comments:
Post a Comment