Friday, September 9, 2011

Хан-Уул дүүрэгт шинэ сургууль нээлтээ хийлээ

Монгол Улсын суурь боловсролын тогтолцооны өөрчлөлт болон хөдөөгөөс хот руу шилжих хүн амын өсөлттэй уялдан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын анги танхим хүрэлцэхгүйд хүрээд байна. Нэг анги 50 гаруй хүүхэдтэй байх, гурван ээлжээр хичээллэх, зориулалтын бус зааланд хичээллэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалтай сургуулиуд ч цөөнгүй байна. Иймд Япон улсын Засгийн газраас бага, дунд сургуулийн барилгыг шинээр барих буюу өргөтгөх буцалтгүй тусламж үзүүлж байна.

Энэ хөтөлбөрийн 4-р үе шат эхлүүлж байгаа бөгөөд үүний нэг нь нийслэлд шинээр таван дунд сургууль барих ажил юм. Эдгээр таван сургуулиас хамгийн түрүүний ажил болгож, Хан-Уул дүүргийн 8-р хороонд барьсан 118-р сургуулийг өнөөдөр хүлээлгэж өглөө. Уг сургууль 18 танхимд 800 гаруй сурагч, 60 багштай үйл ажиллагаа явуулахаар шинэ хичээлийн жилээ эхлүүлж байна. Японы “Жайка” олон улсын байгууллагын “Бага дунд боловсролын барилга байгууламжийг сайжруулах” төслийн хүрээнд сургуулийг олон ээлжээр хичээллүүлэхгүй байх зорилт тавин ажилллаж байгаа бөгөөд тус дүүргийн 8-р хороо нь ерөнхий боловсролын сургууль байхгүйгээс сургууль завсардах, өөр бусад сургуульд дамжин суралцах байдал гардаг байсан учир Хан-Уул дүүргийн удирдлагуудын хүсэлт, чармайлтаар шинэ сургууль ийнхүү үүдээ нээж байна. Спорт заал бүхий энэ сургууль ашиглалтад орсноороо тус хорооны хүүхдүүд гэрээсээ ойр сургуульд хамрагдах боломж нээгдэж байгаагаас гадна суралцах таатай орчин бүрдэж байгаад сурагчид болон тэдний эцэг эх, Хан-Уул дүүргийн иргэд өндөр байна.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл