Friday, September 2, 2011

“Хан-Уул хөгжил” сан оюуны хөрөнгө оруулалт хийв.

ХУД-ын 15 дугаар бүрэн дунд сургууль дүүргийнхээ анхны цахим сургууль боллоо. Мэдээлэл, технологийн хөгжил гэрлийн хурдаар хэмжигдэж буй шинэ зуунд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд боловсролын салбарт цахим ертөнцийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх нь чухал. Тиймээс ч боловсролын тогтолцоог өөрчлөн шинэчлэх “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжиж буй. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд улсын хэмжээнд цөөн хэдэн сургууль цахим хэлбэрт шилжсэн. Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль 2011-2012 оны хичээлийн жилд дүүргээсээ хамгийн анхны “Цахим сургууль” боллоо.
Сургуулийг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээлэл, технологийн ололтыг нэвтрүүлэх ажлыг “Хан-Уул хөгжил сан”-гийн тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч, АПУ-Трейдинг ХХК-ийн Ерөнхий захирал П. Батчимэг анх санаачлан ажил хэрэг болгохын зэрэгцээ санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж хөрөнгө оруулалт хийсэн байна. Цахим сургууль болох нь олон талын давуу талтай байдаг. Тухайлбал, багш, сурагч, эцэг эхийн хооронд онлайн холбоо бий болно. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын дүнд анхаарахад илүү хялбар болохоос гадна хичээлийн агуулга, хуваарь, гэрийн даалгавар, бусад мэдээллийг эцэг, эхчүүд нээлттэй үзэх боломжтой. Нэг үгээр, заавал сургууль дээр очно гэхгүй интернэтээс хүүхдийнхээ талаархи бүх мэдээллийг авч, багштай нь холбоо тогтоох юм. Үүний зэрэгцээ сурагчдын сурах идэвх, сонирхол ч нэмэгддэг давуу талтай. Багш нарын хувьд ангиасаа интернэтэд холбогдож, дэлхийн жишигт нийцсэн боловсролыг сурагчиддаа олгох нөхцөл бүрдэж буй.

Сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр “Хан-Уул хөгжил сан”-гийн тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг “Энэ бол хүүхэд залуучуудын ирээдүйд оруулж буй оюуны хөрөнгө оруулалт” гэдгийг тодотгосон юм. “Хан-Уул хөгжил сан” дүүргийнхээ хүүхэд, залуусын хөгжилд хөрөнгө оруулах, дэмжлэг үзүүлэх, цаашид Хан-Уул дүүргийн ирээдүйн хөгжилд хувь нэмэрээ оруулах зорилгоор гурван жилийн өмнө байгуулагджээ. Энэ хугацаанд сангийн зүгээс хийж бүтээсэн ажил чамгүй олон бий. Хан-Уул дүүргийн 72 цэцэрлэгт зургаан компьютер хандивлан интернетэд холбож, хүүхдүүдэд тоглож наадах тоглоомыг гардуулжээ. Түүнчлэн дүүргийн Боловсролын хэлтсээс зохион байгуулдаг багш нарыг мэргэшүүлэх сургалтыг дэмжиж, хөрөнгө оруулсан байна.



No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл