Monday, July 25, 2011

Монголын Фэйсбоок хэрэглэгчид: Боловсролын сайдаас асуух асуулга

Таны амрыг эрье. Юуны өмнө БСШУЯам цахим үйлчилгээ, мэдээллийн ил тод байдал, боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн ажлууд эрчимтэй хурдтай явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа энд дуулгахад таатай байна. Бид Монгол улсын дээд боловсролын салбарын хөгжлийн талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болох, мөн зарим шийдвэрлэх асуудлуудыг санал болгох, цаашид хөгжлийн асуудлаар хамтран ажиллах зорилгоор дараах асуултуудад тоо баримттай, бодитой хариулт авахыг хүсч байна.
1. Онлайн номын сан. Бидны тодорхойлж байгаагаар онлайн номын санг бүх шинжлэх ухаан, судалгааны чиглэлээр бичигдсэн ном сурах бичгийн онлайн бүртгэл, аль номын санд хэдэн хувь байгаа, тэд одоогийн байдлаар хэрэглэгдэж байгаа эсэх, мөн бүх чиглэлээр бичигдсэн мастер, докторын ажлууд, эрдэм шинжилгээний нийтлэлүүд онлайн байдлаар шинжлэх ухааны нэгдсэн баазад жил бүр хадгалагдаж оюутан, судлаачдын хүртээл болох зэрэг багц мэдээллийн систем гэж ойлгож байгаа. Одоогийн байдлаар бидний судалж тодорхойлсноор зарим их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд дор бүрнээ энэ ажлыг хийхийг эрмэлзэж байна. Үүнтэй холбогдуулан дараах асуултуудад хариулт өгнө үү? 

Үүнд:

1.1. Онлайн номын сангийн сүлжээг Монгол улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хөгжүүлэх загвар, нэгдсэн удирдамж гарсан уу?

1.2. Хэзээ бүх том номын сан, их дээд сургуулийн номын сан онлайн болох бэ? Энэ талаар яг тогтсон хугацаа, мөрдөж байгаа тушаал шийдвэр байгаа юу?

1.3. Бүх номын сан, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиас нэгдсэн байдлаар ажлын хэсэг гарган, тэдэнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгөн Монгол улсын хэмжээнд нэгдсэн онлайн номын сангийн загвар боловсруулах, улмаар бүх их дээд сургууль хэрэглэх боломжийг хангах талаар яамны зүгээс ажиллах боломжтой юу?

2. Эрдэм шинжилгээний ажил боловсруулах стандарт. Оюутны эрдэм шинжилгээний ажилд тавих стандарт, тодруулбал реферат, эссе, курсын ажил бичих стандарт, үлгэрчилсэн загвар, тэднийг дүгнэх үнэлгээний систем одоо хэр тодорхой бус байна. Үүнтэй холбогдуулан дараах зүйлсийг тодруулж өгнө үү?

2.1. Их дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажил бичих, дүгнэх нэгдсэн стандартыг Кембриж, Окспорд-ийн стандартад дүйцүүлэн боловсруулж, түүнтэй нийцүүлэн их дээд сургуулиуд өөрсдийн стандарт, үлгэрчилсэн загвараа гарган ажиллах талаар яамнаас удирдамж, заавар боловсруулан мөрдөж, хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллах боломжтой юу?

3. Сургалтын орчин. Сургалтын орчин гэдэг оюутан, багш нарын хувьд хамгийн чухал зүйл. Одоогийн байдлаар МУИС, ТИС онлайн системд шилжин ажиллаж эхлээд байгаа. Энэ системийг бид манай улсын дээд боловсролын чанар олон улсын стандартад дөхөх хамгийн чухал гарц, хамгийн дэвшилтэт үйлчилгээ гэж үзэж байгаа. Сургалтын орчинг сайжруулах асуудлын хүрээнд дараах асуулгад тодруулга хүсэж байна. Үүнд:

3.1. Хэзээ бүх их дээд сургууль ийм мэдээлэл технологийн дэвшил, олон улсын стандартад нийцсэн онлайн системд шилжсэн байх бэ? Энэ тал дээр хугацаа заасан бодлогын баримт байгаа юу? Хэрвээ байхгүй бол ийм бодлогын баримт гарган бүх өмчийн их дээд сургуулиуд үүний дагуу хөрөнгө оруулалтын бодлогоо зохицуулан ажиллаж 3-5 жилийн дараа бүх их дээд сургууль онлайн мэдээллийн горимд шилжих боломжтой юу?

3.2. Сургалтын техник хангамж, бүх анги танхимд прожектор ашиглах, нийт оюутанд хүрэлцэх хэмжээний компьютерийн хангамжийн талаар ойрын 2-3 жилд баримтлах бодлого ямар чиг хандлагатай байгаа бэ?

3.3. Багшлах боловсон хүчний шинэчлэлийн бодлогод хийгдэх ойрын 3 жилийн төлөвлөгөө, Англи хэлний сургалтыг их дээд сургуулийн хүрээнд чанаржуулах асуудал, онолын мэдлэг олгохоос илүү сэтгэлгээ, чадварт суурилсан мэдлэг эзэмшүүлэх бодлогын хүрээ хэрхэн шийдэгдэж, төсөөлөгдөж байгаа бэ?

3.4 Оюутнуудын суралцах их дээд сургуулиудын нийтийн эзэмшлийн талбай жилээс жилд барилгын компаниудад зарагдаж цэцэрлэгт байгууламжууд, туршилтын лобартариуд устаж буй талаар та ямар арга хэмжээ авч байгаа вэ. Энэ талаараа гаргасан тушаал шийдвэрээ танилцуулна уу 
 
Дээрх гурван багцын хүрээнд асуусан зургаан асуултанд иж бүрэн хариултыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Боловсролын яамны вэб сайтаар дамжуулан албан ёсны хариултыг 8.15-ы дотор өгнө үү? Мөн цаашид залуучууд бид боловсролын салбарын хөгжлийн төлөө, мэдээллийн ил тод байдлын төлөө та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно. Бидний хамтын ажиллагаа ажил хэрэгч бүтээлч шинийг санаачилсан байдлаар цаг ямагт улсынхаа хөгжлийн төлөө үргэлжилнэ гэдэгт итгэл төгс байна.
 
Монголын Фэйсбүүкын холбоо

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл