Английн “Эм Ай 6” тусгай алба, Скотленд Ярд буюу алдарт Шерлок Холмс ажиллаж байсан эрүүгийн цагдаагийн газрын агентуудын нууц сүлжээ Улаанбаатарт ажиллаж сурч байгаа нь илэрлээ. Нууц ажилтны дийлэнх нь 12-16 насны монгол охид хөвгүүд. Тэд голчлон “Орчлон” сургуулийн сурагчид юм. Кэмбрижийн стандарт гэгч халхавчаар нууц ажилтнууд элсүүлж авсан БСШУ-ны сайд нь өсвөрийн бүлэг тагнуулчдын толгойлогч. Африкийн Заир улсад жинхэнэ заир ухаанаар суралцах, Азийн Монголд язгуур монгол ухаанаар суралцахгүй байгаа нь урвалт мөн гэсэн мөрдөн судалгааг Боловсролын яамнаас халагдсан хоёр монгол тагнуул өвөг монголын үндэсний өлзий хээтэй тагналтаар илрүүлсэн юм.
Хүн болох багаасаа гэдэгчлэн тагнуул хүн болох мөн багаасаа байдаг байна. Өсвөрийн тагнуулч сурагчид Англиас цалин авдаггүй, харин эцэг эх нь төлбөр мөнгө төлдөг нь энэхүү нууц сүлжээ ямар нэг нууц увидас, шид тарнийн шинж маягтайг нотоллоо. Тагнуулчийн хөдөлмөр эрхэлсэн цалин хөлсөө авдаггүй, харин ажил хийснийхээ төлөө өөрсдөө мөнгө төлдөг нь үндэсний эргэлзээг төрүүлж байна. Гаднаас нь харахад “Эм АЙ 6”-гийн Улаанбаатар дахь тусгай ажилтнуудын арьс, нэр, бие нь яг монгол мэт боловч ЭХО, рентгенд үзэхээр цэвэр цусны англичууд, зарим нь ирланд, шотландууд мөн болох нь батлагджээ. Шотланд эрчүүдийн үндэсний хувцас нь юүүпэг байдаг бол “Орчлон” сургуулийн охид ч мөн тийм поормтой; байдаг нь эд мөрийн баримт боллоо. Олон улсын Ерөнхий боловсролын Кэмбрижийн стандарт нь халхавчлах, төөрөгдүүлэх ов мэх ихтэй тагнуулын сүлжээ учир бяцхан тагнуулчдад үндэсний үнэт зүйлс, үнэмлэмж төлөвшүүлэх, тухайлбал монгол хэл, бичиг, түүхийн хичээл зааж, Монголын Тагнуулын ерөнхий газрыг хуурдаг байна. Олон улсын Ерөнхий боловсролын хоёр стандартын нэг Женевийнх нь болохоор үндэсний хэл соёл, түүхийн хичээл ордоггүйгээрээ тагнуулчдын сүлжээг илрүүлэхэд илүү хялбар. Кэмбрижийн стандарт гэгчээр сурсан хүүхдүүд дэлхийн 120 гаруй орны 4800 гаруй их дээд сургуульд элсэн орохоороо үндэсний онцгой аюултай. Монголд маш олон улс, хувийн их дээд сургууль, үндэсний жолооны болон бариа засал, зүү төөнүүр, массажистын зэрэг күүрс дамжаанууд байсаар атал гадаадын шилдэг гэх нэрээр халхавчлагдсан тагнуулын сургуульд тэд явцгаах гээд байна. Тагнуулчдыг төрүүлж өсгөсөн эцэг эхчүүд нь виз, даатгал, онгоц, галт тэрэгний билет, амьдралын зардал, сургалтын төлбөрт паунд, доллар, евро, иен төлж, валютын хомсдол буй болгон, төгрөгийн ханш сулруулна. Гадаадын иргэдтэй гэр бүл болох, тэртусмаа социализмын үеэс ярьсаар ирсэн гуравдагч орны этгээдүүдтэй харьцаанд орох зэрэг үндэсний аюулгүй байдал, геосекс, геодурлал зүйн эрсдэлийг ч дагуулж байна. Хамгийн ноцтой нь монгол төрхийн, англи цусны хүүхдүүд цаашид улам олширч, баг, сум, аймагтаа хүлээн зөвшөөрөгдөхийн оронд дэлхийд зөвшөөрөгдөж гай тарих, хэт өндөр боловсрол эзэмшиж тархи, сэтгэлийн хувьд ядрах, ухаантай хүн илүү зовдог гэдэг ардын мэргэн үгийг батлах, номын цагаан англи, олон улсын солио тусах, гадаадын нэртэй компани, байгууллагад ажилд орох, эх орондоо эргэн ирж илүү юм хийж гайхуулах зэрэг үр дагавартай.
Нууц сүлжээг илрүүлсэн сөрөх тагнуулчид жинхэнэ уг язгуур, өвөг дээд монгол боловсролын систем нэвтрүүлэх шаардлагатай гэж хавтаст хэргийн материалдаа бичсэн байна. Капитализмын үеийн Кэмбриж ч, социализмын үеийн Зөвлөлтийн систем ч аль аль нь урвалт учир хоньчин Найдангаар түлээ хагалуулж, ус зөөлгөх, багшийн хуян, шар усыг тараах, гурил зуурч эл
76;эх, цай чанах үндэсний онцлогтой заах аргыг нэвтрүүлэх нь чухал. Хүүхэд бүрт нэг компьютер хөтөлбөр нь тагнуулын холбооны хэрэгсэл учир хориглон зогсоож, сурагч болгонд үнсэн самбар, бийр янтай, муутуу цаас, өлзий хээтэй сампин олгох нь үндэсний аюулгүй байдлын үүднээс үнэнхүү зөв, жинхэнэ монгол ухаанд нийцнэ. Урвалтын сүлжээг илрүүлсэн хоёр хүнийг улсын баатар, гүн вангийн цол, зэргээ хөхиүлэн шагнах нь зүй. Ц.Мөнхжаргал нь БСШУЯ-ны англи хэлний боловсрол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрөө англи хэл суралгүй, эх орончийн үлгэр жишээ үзүүлсэн, гадаад хэл эзэмших нь дотоод хэлийг баллана гэж үздэг монгол хүмүүн болой. Ц.Лувсандорж нь Кэмбрижийн стандарттай Австралид суралцаж байгаа бөгөөд энэхүү аюулыг газар дээр нь очиж биеэр мэдэрсэн, “Бусад нь, хүүдүүд, дүү нар минь. Ах шигээ Австралид сурч болохгүй шүү” гэж өчиж байгаа бөгөөд хүний газар, гүний нутагт хэдэн сая тагнуулчид, нууц ажилтнуудын дунд зүдэрч яваа хүмүүн ажгуу. Англи хэл сурсан, Австралид сурсан зэрэг хүний тоо ихэсч Ц.Лувсандоржийн өрсөлдөгч олшрохын эсрэг хувийн шалтгаан ч байж болох юм. Харин эхлээд Зөвлөлт, дараа нь Харвардад суралцсанаараа мөн л сүлжээнд орсон Ц.Элбэгдорж, Москва, Лондонд номын дуу сонссон С.Батболд, Зөвлөлтөд дээд боловсрол эзэмшсэн Д.Дэмбэрэл нарын зэрэг сүлжээнийхэн дээрх хоёр хүнд тогосын өдтэй отго, жинс, шар, ногоон зангиа, гүн, вангийн зэргээр хөхиүлэн шагнахгүй нь тодорхой байна. Монгол Улс Зөвлөлтөд сургууль соёл дүүргэсэн нэртэй КГБ-чид, Дорнод Европын орнуудын тагнуулчид, сүүлийн үед империалист Америк, Япон, Солонгос зэрэг оронд бакалавр, магистр, мастер болсон агентуудаар пиг дүүрчээ. Заир ухаан, англи ухаанаас тэнгэрлэг бөгөөд хол илүү монгол ухаан, зөвхөн үндэсний утга агуулга, хэв загвартай байх салбарууд боловсролоор тогтохгүй тухай дараагийн өгүүлэлд дурьдан, ноцтой баримтуудыг дэлгэх болно. Англи хэл сурч, Кембриж мэтийн олон улсын стандартад орох нь үндэсний урвалт мөн.

No comments:
Post a Comment