Thursday, December 23, 2010

IT-ийн шилдгүүдийг тодруулжээ

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын санаачилгаар Мобиком корпораци, Өндөр занги Пяранлайн Боловсрол сан хамтран нийслэлийн Баянгол дүүргийн ЕБС–иудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд IT буюу Мэдээллийн технологийн олимпиадыг зохион байгуулжээ.

Уг олимпиад нь өсвөр залуу үеийнхний мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхах боломжийг нэмэгдүүлэх, багш сурагчдын мэдлэгээ дээшлүүлж, туршлага солилцох боломжийг нээж өгөх зорилготой юм байна.
Мэдээллийн технологийн олимпиадад оролцогчид “Гар утас миний амьдралд” сэдвээр эссэ бичих, Компьютерийн програм, вэб хуудас, гар утасны програм, чөлөөт чиглэлээр бүтээл зохиох, програмчлалын олимпиад гэсэн гурван төрлөөр эрдэм мэдлэгээрээ өрсөлджээ.

Олимпиадын хаалтын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын гавъяат эмч, анагаах ухааны доктор Н.Цэнд, Мобиком корпорацийн ерөнхийлөгч Л.Болор, Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Галсанжав, КТМС-ийн тэргүүлэх профессор А.Эрдэнэбаатар нар оролцон тэргүүн байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулжээ. Мөн олимпиадад оролцсон нийт сурагчдад Англи хэлний ном, гарын бэлэг гардуулсан байна.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл