Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн санаачлагаар бүх сумдад шатрын клуб байгуулагдлаа. Тус клубыг байгуулахад зориулан Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга, ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай шатар, гарын авлага шатрын цаг бэлэглэв.
Энэ сарын нэгний өдөр буюу зулын 25-ны билэгт сайн өдөр Эрдэнэбулган сумын шатрын клуб нээлтээ хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүлд спорт хорооны тамирчин, шатрын их мастер, дэлхийн оюутны универсаль тэмцээний багийн алтан медальт Чулуут сумын уугуул Т.Батчимэг ирсэн нь энэ өдрийн чимэг байлаа. Тэрээр аймгийн шилдэг 16 шатарчинтай зэрэг тоглолт хийж шатар сонирхогч олон түмнийг баярлуулжээ.
Т.Батчимэг Ихтамир, Өндөр-Улаан, Чулуут сумдад очиж шатрын клубын нээлтэнд оролцох юм.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment