Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зарим сургуулиудын барилга чанарын шаардлага хангахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Чанарын шаардлага хангахгүй сургуулийн хувьд барилгыг нь нурааж суурин дээр нь шинээр барилга барих юм. Тухайлбал, нийслэлийн ерөнхий боловсролын 70, 92 дугаар сургуулийн хичээлийн байрыг нь нурааж, 960 хүүхдийн суудалтай сургууль барихаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам төлөвлөөд байна. Мөн нийслэлийн 31 дүгээр цэцэрлэгийн байрыг нурааж шинэ барилга барих гэнэ. Шинээр барих сургуулиудын зураг төсөл бэлэн болсон бөгөөд тендерийг нь ирэх хавраас нээлттэй зарлах аж.
No comments:
Post a Comment