Tuesday, December 28, 2010

Булган аймгийн Боловсролын салбарын онцлох үйл явдал

Булган аймгийн боловсрол соёлын газраас улиран өнгөрөх гэж байгаа 2010 онд ажил үйлс ихтэй, амжилт бүтээл арвинтай үдэж байгаагийн дотроос онцлох 10 үйл явдлаа сонгон нэрлэжээ. 2006 оноос эхлэн салбарынхаа хамт олны саналыг үндэслэн оны онцлох үйл явдлыг нэрлэдэг болсон уламжлалын дагуу өнөө жил төв хөдөөгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн 41,1 хувийн төлөөлөл буюу 234 хүнээс санал авчээ. Тэдгээрийг багцлан ангилахад 33 үндсэн үйл явлал нэрлэсэн байсны дотроос дараахь 10 үйл явдлыг сонгон нэрлээд байна. Үүнд:
  1. -“Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хангайн бүсийн загвар аймаг болсны үндсэн дээр зохион байгуулсан сургалт
  2. -АНУ, Япон, БНСУ, БНХАУ, ОХУ-ын Буриад улсын Закамень аймагт олон багш, соёлын ажилтан нарын мэргэжлийг дээшлүүлж, ажил үйлс нэгтэн нөхдийнх нь арга туршлагатай танилцуулах аялалд оролцуулсан
  3. -Хануй дахь “Багш” амралтыг БСШУЯ, салбарын байгууллагуудын хүч, хөрөнгөөр сэргээн засварласан.
  4. -Могод, Дашинчилэн, Тэшиг зэрэг сумдын сургуулиудын түүхт ойг төгсөгч хамт олны өргөн баяр болгон тэмдэглэсэн.
  5. -Канад загварын цэцэрлэгийн барилгыг Монголын хөдөө нутагт анх удаа Могод суманд барьж ашиглалтад оруулсан.
  6. -“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх загвар цайны газрыг хөдөө суманд анх удаа БСШУЯ, ШУТИС-ийн “Шим тэжээл төв”, БИСУ-ын “WITH” төрийн бус байгууллагын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар Дашинчилэн сумын сургуульд байгуулсан.
  7. - “Уран тогоо” бүст зохион байгуулсан ахмад багш нарын уулзалт
  8. -Төвийн бүсийн аймгуудын багш нарын спортын бага наадам.
  9. -Өргөн хүрээнд ажил хэрэгчээр зохион байгуулсан аймгийн багш нарын бүсчилсэн бага хурал, семинар
  10. -Аймгийн төвийн дөрөвдүгээр цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэгээр шалгарсан
зэрэг 2010 оны онцлох үйл явдлаар нэрлэв.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл