Wednesday, December 15, 2010

Өвөрхангай аймгийн бичиг үсгийн тайлагдалт 98.6 хувьтай байна

Хүн амын бичиг үсгийн тайлагдалтыг төвшинг нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудад чанартай боловсрол олгох ажлыг төрийн ба төрийн бус байгууллага, олон улсын төслийн хандив тусламжаар зохион байгуулснаар нийт 1555 суралцагч бичиг үсгийн, амьдрах ухааны сургалтанд хамрагджээ. Хүн амын бичиг үсэг тайлагдалтын түвшин 2008 онд 98.3 хувьтай байсан бол 2010 онд 98.6 хувьд хүрээд байна.
“Бүх нийтийг бичиг үсэгтэн болгох” сургалтыг албан бус замаар сумдын “Гэгээрлийн төв”-ийг түшиглэн албан бус боловсрол зайны сургалт, бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрийн сургалтуудаар дамжуулан зохион байгуулж, давхардсан тоогоор 2008-2010 онд 4500 гаруй хүн хамрагдав. Сүүлийн 3 жилд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар суурь боловсролыг 165 иргэн, бүрэн дунд боловсролыг 81 иргэн эзэмшиж нийт 246 суралцагч бүрэн ба суурь боловсролын гэрчилгээ авлаа.
Өвөрхангай аймгийн Боловсрол соёлын газар нь олдон улсын төсөл болон төрийн бус байгууллагатай хамтран Уянга, Хархорин, Арвайхээр, Нарийнтээл, Баян-Өндөр сумын АББ-ын “Гэгэээрлийн төв”-д суралцаж буй хүүхдийг мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтанд хамруулж үсчин, талх нарийн боов, сантехникийн слесерь, бульдозарийн жолооч, худалдагч, мужаан, үсчин гоо сайханч, ногоочин зэрэг мэргэжлээр 40 хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгосон ба “Ноос-алт”, “Хүнсний ногоо тариалах арга зүй”, “Хууль бидний амьдралд”, “Хэлтэй бол хөлтэй”, “Эрүүл биед саруул ухаан оршино” зэрэг амьдрах ухааны сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулснаар 1200 гаруй суралцагч зах зээлийн нөхцөлд амьдрах чадамжаа дээшлүүлэн суралцаж байгаа юм. Баянгол, Хужирт, Есөнзүйл, Тарагт сумдын албан бус боловсролын ”Гэгээрлийн төв”-д тэмээний болон хонины ноосны нэхмэлийн машинтай болсноор иргэд хэрэгцээтэй зүйлээ нэхэх, цаашид түүнийгээ тодорхой үнээр борлуулж байгаа нь зах зээлийг нөхцөлд амьдрах чадамжаа тодорхой хэмжээгээр дээшлүүлж байна. Төгрөг, Нарийнтээл, Тарагт, Зүүнбаян-Улаан сумдад “Хүнсний ногоо”-ны сургалтыг орон нутгийн туршлагатай ногоочдыг түшиглэн зохион байгуулснаар орон нутагтаа хүнсний ногоо тариалах хүний тоо нэмэгдсэн нь тэдний амьдрах ухааны мэдлэг, амьжиргааны төвшин нэмэгдсэн гэж үзэж болох юм.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл