Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар 1970-аад онд ашиглалтад орсон сургуулийн 29, цэцэрлэгийн 51 барилга газар хөдлөлтийн үед нурах эрсдэлтэй, найдваргүй гэсэн дүгнэлт гарсан байна. Дэнжийн мянгын цагаан байрнуудын дунд байрлах 1955 онд орон сууцны зориулалтаар ашиглалтад орсон барилгад одоо 31 дүгээр цэцэрлэг байрлаж, 100 гаруй хүүхэд хүмүүждэг. Зориулалтын бус тус барилгад жил бүр нуралт үүсч байгаа ч дөрвөн хорооны дундах хоёрхон цэцэрлэгийн нэг учир хүүхдүүд авч, үйл ажиллагаа явуулсаар байна.
Өнгөрсөн жил Онцгой байдлын ерөнхий газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус барилгад “Хүн амьдарч болохгүй” гэж дүгнэн, акт тогтоосон ч хаалгаа бариагүй байгаа юм. Энэ мэтчилэн нийслэлд 1960-70-аад онд баригдсан барилгад цэцэрлэг, сургууль ажиллаж байгаа нь олон байна. Шалгалтаар 1970-аад онд баригдсан газар хөдлөлтөд тэсвэрлэхгүй 80 гаруй сургууль, цэцэрлэгийн найдваргүй, нурах эрсдэлтэй барилга тогтоогдсоноос наймыг нь бүр мөсөн хаажээ.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment