Завхан аймгийн Засаг даргын хэрэгжүүлж буй “Уламжлалт түүх соёл, зан заншил, оюунлаг ирээдүй”-д чиглэсэн гурван тулгуурт бодлогын хэрэгжилтийг аймгийн хэмжээнд 24 суманд газар дээр нь очиж үнэлэлт дүгнэлт, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсэг сумдад ажилласан байна. Ажлын хэсгийн ахлагчаар нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С.Отгонням, Боловсрол соёл газрын мэргэжилтэн Ю.Дэлгэрнасан, Оюундулам, Мөнхбат нар ажиллажээ.
Уг ажлын хүрээнд “Эрин зууны хөтөч аян” буюу хүүхдийг хүүхдээр нь компьютер сургах энэхүү аяныг хоёр жилийн өмнөөс аймгийн Засаг дарга санаачлан сум бүрт 5-10 ширхэг компьютеруудыг нэг нэг хүүхдэд хүлээлгэн өгч 20-25 хүүхдийг компьютер сургасны дараа тус компьютерийг тухайн хүүхдэд өөрт нь өгнө гэсэн батламжийн хамт нийт 150 ширхэг компьютерыг гардуулан өгсөн билээ. Энэхүү аян хэрхэн хэрэгжсэн, ямар үр дүнд хүрсэн, сум орон нутгийн удирдлагууд хэрхэн анхаарал хандуулж ажилласан зэрэгт үнэлэлт дүгнэлт өгчээ. “Эрин зууны хөтөч” аяны хүрээнд аймгийн хэмжээнд 3000 гаруй хүүхэд энэхүү аянд хамрагдаж, компьютерийн анхан болон дунд шатны мэдлэгийг эзэмшсэн байна. Хөдөө сумдад компьютерийн хүрэлцээ хангамж маш муу байдаг нь хүүхдүүд компьютерийн мэдлэг эзэмших асуудал нь их хүндрэлтэй асуудал байсан нь энэхүү аяныг зохион байгуулж явуулсанаар маш их үр дүнгээ өгсөн ажил болж байгаа нь харагдаж байна.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment