Google нь тун удалгүй Microsoft Office-ийг зах зээлээс шахах бизнес ангиллын, төлбөртэй, онлайн офис дагаваруудыг албан ёсоор танилцуулжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь юуны өмнө хямд үнийнхээ ачаар Microsoft Office-ийг тун их шахах бололцоотой аж.
Google нь дотроо G-Mail шуудан, интернет-пейжер Google Talk, календарь Google Calendar, текст болон электрон хүснэгтийн редактор Docs & Spreadsheets зэргийг нэг дор багтаасан Apps Premium Edition багцыг санал болгож байна.
Google Apps Premium Edition нь утсаар холбогдох боломж, 10ГБ хэмжээтэй шуудан хадгалах боломж, сервисийн хүртээмжтэй байдал 99.9%, Google-ийн сурталчилгаанаас чөлөөтэй, API олгох зэрэг үйлчилгээгээрээ үнэгүй хувилбаруудаасаа давуутай юм байна. Компаниуд нь хэрэглэгчдийнхээ тэмдэглэлийг өөрсдийн домейн нэрээр тэмдэглэх боломжтой.
Google Apps Premium Edition-г нэг хүн жилийн турш ашиглахын тулд 50 доллар төлөх ёстой ажээ. Yүнтэй харьцуулахад Microsoft Office 2007 Standard Edition одоо дэлгүүрүүдэд 320 орчим тооцох нэгжээр зарагдаж байна.
Yнийн ийм их зөрүүтэй байгаа нь Майкрософтд 90-д онд Lotus Notes-ийн учруулсантай адил маш том аюул дагуулсан хэрэг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Гэвч нөгөө талаас албан хэрэгцээний бичиг баримтанд нууцлалын харьцангуй өндөр шаардлага тавьдаг болохоор хийсэн дайнаас хойш гарч байгаа хамгийн Google Apps Premium Edition-ий файлуудыг локал байрлалтай төдийгүй Google-ийн өөрийнх нь сервер дээр хадгалах нь ихээхэн болгоомжлол төрүүлэх нь ойлгомжтой.
Одоогоор оффисийн зориулалттай программ ашигладаг томоохон компаниудын 68 хувь нь Microsoft Office-ийг сонгосон бол 27 хувь нь Lotus Notes-ийг сонгон ажилладаг ажээ.
Монголын элбэрэлт үрсийн Өүлэн ээж
-
Тав зургаахан л хоногийн өмнө фэйсбүүкдээ постолсон миний зураг, бичвэрийн
доор “Ухаантай охин шүү”, “Маскаа зүүгээд яваач” гэх зэрэг урмын үг бичиж,
санаа...
4 years ago
No comments:
Post a Comment