Wednesday, December 30, 2009

“eSchool 1.0" системийг анхны сургуульдаа амжилттай нэвтрүүллээ.

М-Си-Эс Электроникс компани “eSchool 1.0” системээ анхны сургууль болох улсын тэргүүний Лаборатори 1-р сургуульд амжилттай нэвтрүүлэн, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын дэвшилтэт системийг Монголдоо нэвтрүүлэх, дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Электроникс компанийн Програм хангамжийн газар 2 жилийн өмнөөс энэхүү цахим системийн програмчлал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний тасралтгүй хөгжүүлэлтийн үр дүнд энэхүү “eSchool 1.0“ ерөнхий боловсролын сургуулийн цахим удирдлагын системийн анхны хувилбар бэлэн болж, анхны сургуульдаа ийнхүү нэвтэрлээ.

“eSchool 1.0” цахим удирдлагын систем нь ерөнхий боловсролын сургуулийн дотоод үйл ажиллагааг програм хангамжийн тусламжтайгаар системтэй болгон хялбаршуулж, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналтыг цахим хэлбэрээр явуулах, удирдах боломжуудыг бий болгосны зэрэгцээ, мэдээллийн аюулгүй байдлыг дээд түвшинд хангасан өндөр технологийн систем болж чаджээ. ЕБС-д энэхүү цахим систем нэвтэрснээр бичиг цаасны ажил хөнгөвчлөгдөн, бүтээмж эрс нэмэгдэхийн зэрэгцээ, эцэг эхчүүд ч гэсэн заавал сургууль дээр ирэлгүйгээр хүүхдүүдийнхээ сургалтын дүн, ирц, багшийн тэмдэглэл, лекц дугуйлангийн хувиар зэрэг мэдээллийг интернэт ашиглан танилцах гээд илүү хялбар боломжууд бүрдэх юм.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл