Friday, March 28, 2008

Технологи хэрэглэх соёл

21-р зуунд амьдарч байгаа хэнбэгуай ч орчин үеийн технологийг соёлтой хэрэглэх нь тухайн хүний соёлыг харуулах нь зайлшгүй. Тиймээс бидний өргөн хэрэглэдэг зарим технологиудыг хэрхэн соёлтой хэрэглэх талаар энэхүү зөвлөмжийг боловсруулсан юм. Та бүхэн болгоон соёрхоно уу.

Гар утас хэрэглэх соёл
Аливаа уулзалт, хурал цуглаанд орохдоо гар утасныхаа дууг хааж (ядаж аяыг нь хамгийн бага дээр нь тохируулах) байх нь бусдад саад болохгүйгээс гадна тэнд хүрэлцэн ирсэн бусдыгаа хүндэтгэж байгаа нэг хэлбэр зайлшгүй мөн.
Имэйл хэрэглэх соёл
Хүн төрөлхтөний албан болон амин харилцааны нэг гол хэлбэр нь захидал байсан нь одоог хүртэл хадгалагдан үлдсэн. Харин технологи хөгжсөн өнөө үед электрон захидал (бидний нэрлэж заншсан имэйл) нь түгээмэл хэрэглэгдэх болсон учир түүнийг соёлтой хэрэглэх зайлшгүй шаардлага гарч байна. Имэйл хэрэглэхийн давуу талыг энд дурдах нь илүүц бизээ.
Гарчиг
Миний ажигласнаар хүмүүс имэйл явуулахдаа гарчиг (subject) өгөхдөө нилээд хайнга ханддаг. Жишээ нь: бараг ихэнхи имэйлээ “hi” эсвэл “sain baina uu” гэж гарчигласан байдаг. Уг нь эндээ тухайн имэйлийнхээ утгыг эсвэл юун тухай бичиж байгаагаа хэдхэн үгээр товч илэрхийлсэн байвал зохистой. Харин ирсэн имэйлд хариу өгөхдөө “reply” хийх нь зохимжтой гэж хувьдаа үзэж байна.
Mailing list
Mailing list гэдэг нь олон тооны имэйл хаягийг агуулсан нэг имэйл хаяг юм. Өөрөөр хэлбэл олон хүн рүү зэрэг имэйл явуулах хэрэг гарвал тухайн хүмүүс тус бүр лүү явуулахын оронд тэдгээр хүмүүсийн имэйл хаягийг агуулсан нэг имэйл хаяг руу явуулна гэсэн үг. Гэхдээ энэ mailing list-г системийн администратор үүсгэсний дараа имэйл явуулах боломжтой болно. Тухайлбал, mta@prime.pmis.gov.mn хаяг руу имэйл явуулахад Мэдээллийн технологийн албаны бүх ажилтнуудад тухайн имэйл очих болно.
Signature буюу “нэрийн хуудас”
(Signature гэхийг нэрийн хуудас гэж утгачилж орчуулсан болно)
Ямар ч имэйлийн програмд энэхүү тохируулгын хэсэг байдаг ба уг тохируулгад өөрийн нэр, албан тушаал, ажлын газар болон холбоо барих хаягаа бичнэ. Өөрөөр хэлбэл энэ хэсэгт тухайн хүний нэрийн хуудсан дээр байдаг мэдээллийг бичвэл имэйл хүлээн авагчид өөрийн нэрийн хуудсаа өгч байгаа гэсэн үг. Outlook Express програмд Signature-г тохируулахдаа Tools цэсний Options хэсэгт орж Signatures цонх руу ороод New гэсэн товчлуур дээр дарж Edit signature хэсэгт мэдээллээ бичнэ.
Мессенжер хэрэглэх соёл
Бид yahoo мессенжерийг хамгийн өргөн хэрэглэдэг. Тиймээс өөрийн yahoo мессенжертээ шинээр хүн нэмэхдээ өөрийнхөө талаарх мэдээллийг явуулах нь зүйтэй. Ингэснээр цаад хүлээн авагч тал таны талаарх мэдээллийг авч таны хүсэлтийг хүлээж авахаас гадна холбогдох группдээ байрлуулахад тус болно. Надад заримдаа тохиолддог зүйл бол хэн нь мэдэгдэхгүй хүсэлт миний yahoo мессенжерт ирдэг ба түүнийг мессенжертээ нэмэхээс татгалздаг. Яагаад гэвэл мэдэгдэхгүй мессенжерийн хаягнаас зохисгүй мэдээлэл (тэнэмэл зар сурталчилгаа, вирус, залилан хийдэг вэбсайтны хаягнууд гэх мэт) ирэх тохиолдол элбэг байдаг.

Боловсруулсан: Ж.Тамир : Технологи хэрэглэх соёл

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл