Tuesday, May 3, 2011

Монгол хүн 18000 доллар авлаа

Тэрээр 3 жилийн өмнөөс Google Adsense -д анх оролцож эхэлсэн бөгөөд одоогоор 4 вэб сайт, 8 блог ажиллуулдаг юм байна. Ихэнхийг нь англи хэлээр хөтлөн явуулдаг аж. Түүний сарын орлого 10000 доллараас буухгүй байна. Энэ удаа анхныхаа 18000 долларыг авчээ. Цаашид орлогоо нэмэгдүүлэх түүнийгээ хадгалхын тулд шаргуу хөдөлмөрлөсөөр байна.
Энэ залуу бол Монгол хүний оюун ухааны бяд, чадалыг харуулсан сайхан жишээ болж байна. Ийм боломж дэлхий дээр амьдарч байгаа хүн бүрт байдаг. Гагцхүү хэн сайн ашиглаж толгойгоо ажиллуулсан нь эд хөрөнгөтэй, элбэг хангалуун амьдарч байна.
Google -ийн гайхамшигуудын нэг бол яах аргагүй Adsense хөтөлбөр юм. Гол нь энд хөгшин, залуу, тарган, туранхай гэж ялгалгүйгээр тэгш боломж олгодог юм. Танд, надад бид бүгдэд боломж байгаа. Та бас оролдоод үзээрэй.

...Заримдаа өчүүхэн зүйл ч гэсэн биднийг маш ихээр баярлуулдаг. Би анх удаа Google Adsense –ээс 3 цент олоод маш их баярлаж билээ. З доллар ч биш, 30 доллар ч биш. Ердөө л 3 цент байсан юм.

Миний вэб хуудасны зар сурталчилгааг хэн нэгэн үзсэнээр би 3 центтэй болсон юм. Энэ бол миний эхлэл байсан билээ. Хэн нэгэн зар сурталчилгааг сонирхож үзэх бүрд надад мөнгө орж ирдэг. Олон хэрэглэгч орж ирэх бүрд миний мөнгө нэмэгдэж байдаг. Миний өөрийн сонирхлоороо бүтээсэн энэ хуудаснууд надад төсөөлж байснаас минь их мөнгө оруулж байгаад би маш их баяртай явдаг.

Энэ ажил тийм ч хэцүү биш, учир нь хамаг хэцүүг нь Google -ийн Adsense программ хийчихдэг юм. Миний хийх ёстой гол зүйл бол хуудсан дээрээ зар сурталчилгааны зай гаргах. Adsense –ийнхэн миний хуудаснуудыг хянаж үзээд гарчигтай холбоотой зар сурталчилгааг сонгодог. Миний хийх зүйл бол хуудаснуудаа шинэчилж хэрэглэгчдийн сонирхлийг татах зүйлсийг байрлуулах байсан юм. Гол нь миний хийсэн энэ зүйлийг хэн ч хийж чадна.

Нэг л өдөр Google -ээс надад шуудангийн хаягаар минь чек ирүүлэхэд би маш их баярлаж билээ. Энэ хэдийгээр тийм их мөнгө биш байсан ч, энэ бол бодит үнэн, хийж болдог юм байна гэдэг нь намайг баярлуулсан юм шүү.

Google –ийн тусламжтайгаар хэрхэн хялбар аргаар мөнгө хийж болох талаар энэ номонд өгүүлэх юм. Танд зөвхөн вэб хуудсууд болон блог л хэрэгтэй. Вэб хуудас хэрхэн хийхийг би таньд зааж өгөх болно. Чадахгүй гэж санаа зовох хэрэггүй ээ, үүнийг хийхэд таньд компьютер интернэт холболт байхад л хангалттай.

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл