Монголын татварын алба оффисын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр болжээ. Төрийн бусад байгууллагуудтай харьцуулбал, нэлээд сүүлийн үеийн, цахим оффисын системийг тэд нийт албаны хэмжээнд нэвтрүүлж байгаа юм байна. Энэ нь "E Office" буюу "Share point" хэмээх системийг дотооддоо нэвтрүүлж байна. Ингэснээр Татварын ерөнхий газар, түүний харьяа байгууллагууд, аймаг хотын татварын хэлтсүүд, татварын албад энэ программыг ашиглан хоорондоо ямар нэгэн цаасгүйгээр, шууд харилцах горимд шилжих юм.