Showing posts with label eSchool. Show all posts
Showing posts with label eSchool. Show all posts

Friday, September 2, 2011

“Хан-Уул хөгжил” сан оюуны хөрөнгө оруулалт хийв.

ХУД-ын 15 дугаар бүрэн дунд сургууль дүүргийнхээ анхны цахим сургууль боллоо. Мэдээлэл, технологийн хөгжил гэрлийн хурдаар хэмжигдэж буй шинэ зуунд дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд боловсролын салбарт цахим ертөнцийн ололт, дэвшлийг нэвтрүүлэх нь чухал. Тиймээс ч боловсролын тогтолцоог өөрчлөн шинэчлэх “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжиж буй. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд улсын хэмжээнд цөөн хэдэн сургууль цахим хэлбэрт шилжсэн. Харин нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль 2011-2012 оны хичээлийн жилд дүүргээсээ хамгийн анхны “Цахим сургууль” боллоо.

Thursday, September 1, 2011

Цахим Өртөө Дээд Сургууль

Цахим Өртөө Дээд Сургууль нээгджээ.
Алсын хараа: Монгол орны хөгжлийн хөтөч сургууль болох
Зорилт: Өндөр технологийн Инновацийг хөгжүүлэгч Судалгааны Их сургууль болох
Салбар: Одоо байгаа: Мэдээллийн Технологи: Програм хангамж, Компьютерийн шинжлэх ухаан, Компьютерийн сүлжээний удирдлага, Олон улсын эдийн засаг, Бизнесийн удирдлага, Аялал Жуулчлалын удирдлага
Ойрын ирээдүйд: Биотехнологи, Нанотехнологи, Философи

Friday, April 8, 2011

Шинэ Монгол бүрэн дунд сургууль ЦАХИМ СУРГУУЛЬ боллоо

Аливаа улс орны хөгжлийн түлхүүр нь хүний хөгжилдөө оршдог. Хүнээ, иргэнээ хөгжүүлээд асар хурдацтай хөгжсөн олон орны жишээ бий. Хүнээ хөгжүүлэхийн тулд боловсролын системээ шинэчилж чанартай боловсрол олгох, сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын орчинд сургах зайлшгүй шаардлагатай.

Monday, April 4, 2011

Орхон аймгийн ерөнхий боловсролын “Эрдэнэт” цогцолбор сургууль цахим yдирдлагын системтэй боллоо.

2011 оны 4-р сарын 4-нд Мэдээлэл технологийн салбарт тэргүүлэгч М-Си-Эс Электроникс компани Орхон аймгийн “Эрдэнэт” цогцолбор сургуульд "eSchool 2.0" ерөнхий боловсролын нэгдсэн удирдлагын системийг амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр Эрдэнэт цогцолбор сургууль нь Орхон аймгийн сургуулиудаас анхны цахим сургууль болж байна.

Thursday, September 30, 2010

Хөдөө орон нутагт "eSchool 2.0" системийг анх удаа нэвтрүүлж эхэллээ.

Дархан Уул аймгийн “Од” цогцолбор сургууль “eSchool 2.0” ерөнхий боловсролын нэгдсэн удирдлагын системийг амжилттай суурилуулан хүлээлгэн өглөө. Ингэснээр “Од” цогцолбор сургууль нь хөдөө орон нутгийн сургуулиудаас анхны цахим сургууль болж 2010-2011 оны хичээлийн жилийг амжилттай угтаж байна.

Wednesday, December 30, 2009

“eSchool 1.0" системийг анхны сургуульдаа амжилттай нэвтрүүллээ.

М-Си-Эс Электроникс компани “eSchool 1.0” системээ анхны сургууль болох улсын тэргүүний Лаборатори 1-р сургуульд амжилттай нэвтрүүлэн, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Өндөр хөгжилтэй орнуудын боловсролын дэвшилтэт системийг Монголдоо нэвтрүүлэх, дотоодын ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг мэдээллийн технологийн тусламжтайгаар шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах зорилгоор М-Си-Эс Электроникс компанийн Програм хангамжийн газар 2 жилийн өмнөөс энэхүү цахим системийн програмчлал дээр ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний тасралтгүй хөгжүүлэлтийн үр дүнд энэхүү “eSchool 1.0“ ерөнхий боловсролын сургуулийн цахим удирдлагын системийн анхны хувилбар бэлэн болж, анхны сургуульдаа ийнхүү нэвтэрлээ.

Friday, April 4, 2008

"eSchool 1.0" системийн хөгжүүлэлтийн ажил эхэллээ

Мэдээллийн технологийн цогц шийдлийг нийлүүлэгч М-Си-Эс Электроникс компани ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан цахим удирдлагын систем болох “eSchool 1.0” системийг хийхээр болж баг гарган хөгжүүлэлтийн ажилдаа орлоо.

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл