Хөгжмийн зохиолч С.Батболдын “МИНИЙ ДОТНЫ НАЙЗУУД” хүүхдийн дууны ном CD-ний хамт гаржээ. Бага ангийн багшдаа баярлалаа, Олуулаа, Эрвээхэй, Багачуудын ордон, Цасхан минь сайн гэх шиг..., зэрэг олон дууг нь хүүхэд багачууд сайн мэдэх билээ. Хүүхийн нэрт зохиолч МУСГЗ Ж.Дашдондог, МУСГЗ З.Түмэнжаргал, Л.Соронзонболд, Ш.Бадарч, С.Сундуй, Д.Хүү, Б.Нацагдорж нарын шинэ шүлгээр бүтээсэн дуунуудыг UB records студын дууны найруулгач Ц.Эрдэнэбат /Бумбаарай/, хөгжмийн найруулагчаар Дарханбат /Нисванис/ нар мэргэжлийн өндөр түвшинд бичжээ.
Номын нот бичлэг, зураг дизайн дээр зураач М.Галт ажиллаж, номыг Эдмон компни чанарын өндөр түвшинд хэвлэн гаргажээ.
Хөгжмийн зохиолч, багш С.Батболд нь өөрийн зохиосон хүүхдийн дуунуудаа түүвэрлэн дөрвөн ном болгон гаргажээ.
- Бидний дуулах дуртай дуу /1993 он/,
- Бага ангийн багшдаа баярлалаа /1999 он/ хуурцагийн хамт.
- Миний дотны найзууд /2008 он/ СD-ний хамт,
- Аяны шувууд ирлээ / 2010 он/
гаргасан нь хөгжмийн багш нарын хичээлдээ ашиглах гол номуудын нэг нь болсоор байгаа билээ. С.Батболдын “Миний дотны найзууд ном” /CD-тэй/, түүний эмхэтгэсэн “Монголын хүүхдүүдийн шилдэг дууны түүвэр” ном нь БСШУЯ-ны 2009 оны шилдэг номоор шалгарч ЕБС-ийн бүх номын санд тараагдан очсон юм байна.
- Дуулсан сурагчид нь БГД-ийн Монгени сургуулийн сурагчид
- Монголын радиогийн фондонд бүх бичлэг нь байдаг
- Шүлэг С.Батболд “Миний дотны найзууд”
- Шүлэг Б.Номуударь “Анх удаа”
- Шүлэг Ж.Дашдондог “Молор эрдэнийн хөлөг”
- Шүлэг Ж.Дашдондог “Харандаа, баллуур”
- Шүлэг Д.Дашдэндэв “Муухай жаал”
- Шүлэг О.Сундуй “Дүү сэрлээ”
- Шүлэг О.Сундуй “Би дуучин”
- Шүлэг Л.Соронзонболд “Дайн хэрэггүй”
- Шүлэг Б.Нацагдорж “Хэлье үү байя уу”
- Шүлэг Д.Отгон ханд “Нар-сар-од”
- Шүлэг О.Сундуй “Уярлын долоон эгшиг”
- Шүлэг О.Сундуй “Яргуй дэлгэрлээ”
- Шүлэг З.Түмэнжарал “Анд нөхөд минь цуг явахад”
- Шүлэг Ш.Бадарч “Гэрэлт нарны хүүхдүүд”
- Шүлэг О.Сунудуй “Шинэ он айсуй”
- Шүлэг Д.Отгонханд “Зүүдэнд”
- Шүлэг Ш.Бадарч “Цасан дор жимс ургана”
- Шүлэг С.Батболд “Саки”
- Шүлэг Ж.Дашдондог “Алтан хором”
- Шүлэг Д.Хүү “Мөнх тэнгэрийн орон”
- Шүлэг Ө.Баасанжав “Өглөө” хүүхдийн дан найрал
No comments:
Post a Comment