Monday, November 5, 2012

Эмгэнэл

Бидний дотны хүн, МУБИС-ийн КМТС-ийн захирал, хүндэт профессор Лхачин овогтой Чойжоованчиг нь 2012 оны 11 дүгээр сарын 5 ны өдөр зуурдаар нас нөгчиж гэр бүл, үр хүүхэд, үе үеийн хамт олон, шавь нар бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Л.Чойжоованчиг нь 1951 онд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрж, 1959 онд Шинэ-Идэр сумын 7 жилийн дунд сургууль, 1969 онд Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1973 онд УБДС-ийн физик - математикийн факультетэд суралцан онц дүнтэй төгсөж математикийн багш мэргэжил эзэмшжээ.
1973-1974 онд Мөрөн хотын нэгдүгээр дунд сургуульд математикийн багш, 1974-1985 онд УБДС-д багш, 1985-1989 онд Физик, Математик, Байгалийн ухааны факультетийн декан, 1989-1991 онд тус факультетэд багш, 1991-1995 онд Математикийн факультетийн тооцон бодох Математик-Програмчлалын тэнхимийн эрхлэгч, 1995-1996 онд тус сургуульд декан, 1996-2000 онд Програмчлалын тэнхимийн эрхлэгч, 2000-2001 онд МУБИС-ийн Компьютер Мэдээллийн Технологийн Сургуульд багш, 2002 оноос МУБИС-ийн Компьютер Мэдээллийн Технологийн Сургуулийн захирлаар өнөөг хүртэл ажиллаж байлаа.
Л.Чойжоованчиг нь сургууль, тэнхим удирдахын сацуу геометр, алгебрын курсүүд, тооцоолон бодох математик, алгоритм, програмчлалын хэл, өгөгдлийн бүтэц, мэдээлэл зүйн бодлого бодох практикум зэрэг мэргэжлийн суурь хичээлүүдийн хөтөлбөр төлөвлөгөөг шинээр боловсруулан үе үеийн оюутан залууст зааж мэргэшүүлэн, 50 оюутны бакалаврын дипломын ажил, 26 оюутны магистрын дипломын ажил удирдаж математик, мэдээлэл зүйн мэргэжлийн багш нарыг бэлтгэн гаргах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавъяатай багш хүн байлаа.
Тэрээр ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн сурах бичиг, гарын авлага 40, эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 15, эрдэм шинжилгээний төсөлт ажлын тайлан, хамтын бүтээл 12 зэргийг хэвлүүлэн олны хүртээл болгохын зэрэгцээ олон арван илтгэлүүдийг хэлэлцүүлэн эрдэм номын цагаан буян дэлгэрүүлэх гэгээн үйлсэд арилашгүй мөрөө үлдээсэн эрдэмтэн хүн байсан юм.
Л.Чойжоованчиг нь өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө ямагт чармайн ажиллаж ОХУ, БНУАУ, Япон БНСУ зэрэг улсад тодорхой хугацаагаар суралцан мэдлэг чадвараа дээшлүүлж, мэдээлэл зүй, компьютерийн шинжлэх ухаан, багш боловсролын салбарт сургалт, судалгааны олон асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ ерөнхий боловсролын сургуульд компьютер, мэдээлэл харилцааны технологийг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаарч, ‘Боловсролын хөгжлийн хөтөлбөр-2’ төсөлд зөвлөх, ЕБС-ийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 10 гаруй жил тасралтгүй зохион байгуулалцаж, 1990 оноос хойш ЕБС-ийн багш, сурагчдын дунд мэдээлэл зүйн, их дээд сургуулийн оюутны дунд програмчлалын улсын олимпиадыг аймаг, хот, улсын хэмжээнд тасралтгүй зохион байгуулж 1999, 2000, 2002, 2005, 2007, 2008, 2009, 2010, 2011, 2012 онуудад Турк, Хятад, Солонгос, Польш, Хорват, Египет, Болгар, Канад, Итали зэрэг улсуудад болсон олон улсын информатикийн олимпиадад эх орныхоо багийг ахлан оролцож байсан шавь нартаа нэр хүндтэй сурган хүмүүжүүлэгч, боловсролын нэрт зүтгэлтэн байлаа.
Түүний эх орондоо, төрөлх сургуульдаа уйгагүй зүтгэн ажилласан хөдөлмөр бүтээлийг нь үнэлж, 1988 онд ахлах багш, 1992 онд "Ардын боловсролын тэргүүний ажилтан", 1998 онд "Дэд профессор", 2001 онд "Алтан гадас" одон, 2006 онд МУБИС-ийн “Хүндэт профессор”, 2007 онд “Мэдээлэл Харилцаа Холбооны Тэргүүний Ажилтан” цол тэмдэг, 2011 онд “БОЛОВСРОЛ-90” жилийн ойн медалиар тус тус шагнахын зэрэгцээ 2009 онд Мэдээллийн Технологийн салбарын “ОНЫ ШИЛДЭГ ХҮН “-ээр тодруулж байв.
Бидний дотны хүн, хайрт багш, эрхэм захирал агсан Л.Чойжоованчигийн хөдөлмөрч хичээнгүй, элэгсэг дотно, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, ухаалаг зан чанар, хиргүй сайхан сэтгэл, боловсролын төлөө хийж бүтээсэн гавъяат үйлс, гэгээн дүр нь гэр бүл, үр хүүхэд, хамт олон, шавь нарынхаа зүрх сэтгэлд үүрд дурсагдан үлдэх болно.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
КОМПЬЮТЕР МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

No comments:

Post a Comment

Educational sites

501(c)(3) ADB Bill Gates books chrome web store Cloud CMS courseware DocVerse e-government e-learning e-library e-office EBSCO Education Education Sector Educational Sogtware EMS eSchool ESRP facebook Featured Apps Forms in Google Docs free software FTI gmail Google Google android Google Apps Google Apps Education Google Chrome google logo Google Science Fair hack ICT Education Contents ICT in Education International Mathematical Olympiad International Symposium IPTV Joomla kids koha Lesson Plan library LibreOffice Limnux бүлгэм linux MECS microsoft Moodle music network news OER office applications Olympiad Open Source OpenEMIS Operating System Ph.D. Portal vs Site presentation Problems Prof. Man-Gon Park /Ph.D projects Protocol Reader reports school leadership software school mapping social networks Solutions Steve Jobs Strategy symposium Teachers textbook The Document Foundation ts-msue.edu.mn unicode Uniwersytet virus Web 2.0 Архангай аймаг багшийн хөгжил Баянхонгор аймаг Боловсролын Агуулга Боловсролын шинэчлэл Булган аймаг Вэб 2.0 Говь-Алтай аймаг Д.Ишцэрэнгийн нэрэмжит сан Дундговь аймаг дэд бүтэц Журам Завхан аймаг Математикийн олимпиад Монгол Улс Монголын математикийн багш нарын академи Мэдээллийн технологи боловсролд Мэдээлэл зүйн багш Нийтлэл ном номын сан Нээлттэй Эх-цахим сонин О.Дүнжиннамдаг Олимпиад Өвөрхангай аймаг Памфлет Сайдын тушаал Ситинэт Судалгаа Танилцуулга Удирдлагын Мэдээллийн Систем Үндэсний Дата Төв Хан-Уул Хөтөлбөр Хүүхэд Хүүхэд бүрт компьютер Хэнтий аймаг Цагаан толгой цэцэрлэг элсэлт элсэлтийн ерөнхий шалгалт Эмгэнэл