Дэлхийн томоохон номын сангуудад хэрэглэгддэг номын сангийн автоматжуулалтын цогц систем болох “Koha” програм хангамжийг Монголд анх удаа манай номын сан нэвтрүүлж байна.
“Koha” програм хангамжийг анх шинэ Зеландын Katipo Communications Ltd-гээс 2000 онд номын санд зориулан гаргасан нээлттэй эх бүхий програм хангамж /Integrated Library System (ILS)/ юм.
ШУА-ны Информатикийн хүрээлэн, МКС-ийн багш нар болон номын санчидын хамтарсан баг “Koha” програм хангамжийг монгол хэл рүү орчуулж, өгөгдлийн баазыг хөрвүүлж дуусгаад номын сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Тус програм хангамжийг албан ёсоор 05-р сарын 24-ны өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны 179 тоот танхимд МУИС-ийн удирдлагууд нээж, МКС багш Мөнхцэцэг “Koha” програм хангамжийн тухай, багш Анхтуяа MARC21 стандартын тухай уригдан ирсэн нийтийн болон их дээд сургуулийн номын санчдад танилцууллаа.
No comments:
Post a Comment