МУИС-ийн номын сан дэлхийн томоохон номын сангуудад ашигладаг, автоматжуулалтын цогц систем болох “Kоha” программ хангамжийг ашиглаж эхэлснээ өчигдөр албан ёсоор зарлалаа. Эл программын нээлтэд МУИС-ийн удирдлагууд болон Улсын төв номын сан, их, дээд сургуулиудын 20 гаруй номын санч оролцов.
“МУИС-ийн математик, компьютерийн сургуулийн багш нар ШУАийн информатикийн хүрээлэнтэй хамтран энэхүү “Koha” системийн өгөгдлийн баазаа монгол хэл рүү хөрвүүлж дуусгаад номын сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлж байна. Манай 16 салбар сургуулийн 23 мянган оюутан энэ системийг ашиглан, номоо захиалан уншина.
Оюутнуудад илүү хялбар бас хүртээмжтэй. Бусад номын сан ч энэ системийг хэрэглэх боломжтой” хэмээн тус номын сангийн эрхлэгч Д.Саранцэцэг ярилаа. “Koha”-г ном олгох, хуваарилах, захиалах, салбар номын сан нээхэд ашиглах аж. Номын сангийн бүх үйлчилгээг автоматжуулснаар олон улсын номын сангийн сүлжээнд холбогдон, мэдээлэл солилцох нөхцөл бүрдэж байгаа гэнэ.
No comments:
Post a Comment