Энэхүү тоноглолыг эхний удаад замын хөдөлгөөнд хамгийн ойр байдаг, хүүхдүүд нь эрсдэлтэй орчинд замын хөдөлгөөнд оролцдог 3, 5, 34, 76 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдадаа зориулж 4000 ширхэгийг бэлтгэж хэрэглэж эхлээд байгаа аж. Харин хөдөө орон нутгийн нэг сургууль буюу Баянчандмань сумын багачуудад уг тоноглолоо бэлтгээд байгаа гэнэ.
Замын цагдаагийн газрын судалгаагаар 2010 он гарсаар хүүхэд өртсөн 499 зам тээврийн осол гарснаас есөн хүүхэд нас барж, 514 хүүхэд гэмтсэн байна. Тэдний 56.5 хувь нь сургууль, гэр хоёрын хооронд явж байгаад гэмтсэн бол нийт осолд өртсөн хүүхдүүдийн 48.2 хувь нь 8-14 насны хүүхдүүд байжээ. Тиймээс сургуулийн сурагчдын цүнхэнд цацруулагч туузаар тоноглол хийх ажил нь үр дүнгээ өгнө гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байгаа аж.
П.Наранwww.news.mn | Мэдээллийн эх сурвалж | Сурагчдын цүнхэнд цацруулагч тогтооно
No comments:
Post a Comment