Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой ирэх онд тохионо. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Математикийн улсын олимпиадыг Өвөрхангай аймгийн уугуул нэрт математикч Ц.Дашдоржийн нэрэмжит болгон орон нутагтаа зохион байгуулах санал санаачилгыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд санал, шийдвэрийг олимпиад зохион байгуулах улсын хороонд уламжлаад байна.
Өвөрхангай аймгийн Боловсрол Соёлын газраас ахмад багш нараа алдаршуулах тэдний түүхэн замнал, арга туршлагаас залуу хойч үеийнхэн суралцах, өвлөн хөгжүүлэх зорилгоор Физикийн олимпиадыг Монгол улсын гавьяат багш Т.Баянжаргал, Газарзүйн олимпиадыг Монгол улсын гавьяат багш Т.Тавхай, Гадаад хэлний олимпиадыг Ардын боловсролын тэргүүний ажилтан, багш Г.Оюун, Математикийн олимпиадыг аймгийн засаг дарга асан математикийн багш О.Батмөнх агсны нэрэмжит болгон зохион байгуулаад байгаа билээ.
Гурван баавгай
-
Л.Толстой Нэг охин гэрээсээ гарч яваад ойд оржээ. Тэгээд ойд төөрч гэртээ
буцах замдаа эрээд олсонгүй явсаар ойд байгаа нэг жижиг гэрт хүрч иржээ.
Үүд нь ...
5 years ago
No comments:
Post a Comment