Web 1.0
Энэ нь ихэвчлэн вэбийг зөвхөн унших зорилгоор хэрэглэгдэг байсан үед хамааралтай. 1996 оны байдлаар 45 сая глобал хэрэглэгчид байсан. Вэб хуудсын хөтлөлт, агуулгыг оруулах, зар сурталчилгаа тавих зэрэг эзэмшил нь компаниудад ихэвчлэн төвлөрч байв. Энгийн статик HTML болон портал сайтууд хамрагдаж байв. Нэвтэрхий толь зөвхөн онлайн Британика байв. Хайлтын системд Netscape зонхилж байсан.
"Web 2.0" ойлголтыг 1999 онд Darcy DiNucci гэдэг хүн бодож олсон бөгөөд улмаар 2003 сүүл хүртэл нэвтрэх нөхцөл бүрдэж байгаад 2004 оноос хүчтэй эхэлсэн бөгөөд зөвхөн унших төдийгүй бас бичиж нийтлэх, үзэл болдлоо илэрхийлэх, солилцох бололцоог цахим орчинд хялбархан бүрдүүлэх боломжтой болгосон. 2006 оны байдлаар 1 тэрбумаас давсан глобал хэрэглэгчидтэй болсон. Community-д төвлөрсөн бөгөөд блог бичих, дуу, видео, зураг, presentation г.м төрөл бүрийн агуулгаа хуваалцах/sharing content/, Нэвтэрхий толийг дэлхий өнцөг булан бүрт суугаа хэнч агуулгыг оруулах боломжтой Википедиа гарч ирсэн. ХМL, RSS өргөн хэрэглэгдэх болов. Вэб апликешнүүд хурдацтай хөгжиж эхлэсэн. Хайлтын системд Google зонхилж эхлэв. Клик хийлт бүр өртөгтэй болсон/Google adsense/.
Web 3.0
Web 3.0-ийг бодож олоод удаагүй байгаа бөгөөд Amit Agarwal гэдэг хүн semantic вэб болон personalization гэж тодорхойлсон. Semantic web гэдэг нь хүнээс илүүтэйгээр систем унших болон ангилах боломжтой хэлрүү вэб хуудсыг өөрчилдөг байх юм. Энэ нь хайлтын системийг илүү ухаалаг болгох юм. RDF, GRDLL, W3C зэрэг системүүд хөгжиж байна. Personalization гэдэг нь хүний хэрэглээнд зориулан вэбд суурилан үгийг хам сэдэвтэй нь боловсруулав ойлголт юм. Netvibes систем хөгжиж байна. Түүнчлэн Аrtificial intelligence /хиймэл оюуны/ ойлголт орж байгаа бөгөөд Мөн Мobility хамаарч байгаа бөгөөд гар утаснаас хаанаас ч, хэзээ ч, бүх зүйлд хандах дээрх бүх системүүдээр хандах боломжтой болох юм.
Web 3.0-ийн ухаалаг хайлтын front line-д Google, Twine, Swicki, Powerset орж байна.
Зөөврийн хувийн вэб-д суурилсан хэрэглээтэй болох юм байна. Агуулга хувийн вэб-үүдэд төвлөрнө. Блог нь lifestream-рүү шилжинэ. Динамик агуулгуудыг солилцоно. Технологийн хувьд semantic вэб байна.
No comments:
Post a Comment